Амстердамын Улаан дэнлүүний дүүрэгт нэгэн эмэгтэй хажуугаар өнгөрөх хүмүүсийг дагуулан харж, цонхны цаана сууна. Түүнчлэн өндийж ирээд цонх руу амьсгалмагц, цантсан шилэн дээр "Туслаач" гэсэн үг гарах аж.
Энэ бол 15 жилийн өмнө амиа алдсан унгар биеэ үнэлэгч Бернадетт "Бетти" Сзабогийн холограм дүрс юм. Сзабо 2009 онд 19 насандаа Нидерландын нийслэл Амстертамд хүн амины хэргийн хохирогч болжээ. 15 жил өнгөрсөн хэдий ч түүний хэргийн үнэн мөн нь олдоогүй байгаа учир цагдаа нар шинэ мэдээлэл олж авахыг хичээж, энэхүү холограмыг бүтээсэн байна.
Сзабо Унгарт төрсөн бөгөөд 18 настайдаа Нидерландад иржээ. Тэрээр биеэ үнэлж эхлээд удалгүй жирэмсэн болж, хүүгээ 2008 оны арваннэгдүгээр сард төрүүлсэн юм. Түүнийг нас барахад хүү нь гуравхан сартай байв. Нидерландын цагдаагийн мэдээлснээр түүнийг олон арван удаа хутгалж хөнөөжээ.
Цагдаа нар камерын бичлэг хянах, гэрчүүдээс яриа авах, хэргийн газрыг самнах зэргээр өргөн цар хүрээтэй мөрдлөг явуулсан ч эцэст нь хэрэг царцанги байдалд орсон юм.
"Ярихад хэзээ ч оройтдоггүй" гэдгийг Амстердамын цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч Элин Руверс хэлжээ. Судалгаанаас харахад ийм төрлийн гэмт хэрэг үйлдсэн хүмүүс дор хаяж хоёр хүнд нууцаа задалсан байдаг аж. Тиймээс Сзабогийн үхлийн талаар илүү ихийг мэддэг хүмүүс байх ёстой гэж үзэж байна. Хэрэгтэй холбоотой мэдээлэл өгсөн хүний шагналыг 30 мянга евро болгож нэмэгдүүлжээ.
Bujin 2024-11-13 88.183.144.162
50 nasnii orchuulagch avgai bainga durlaj tenegteh yumaa, bas zaluuchuudtai untah sanaatai, boginohon hultei, unertei us unertuulsen hulmastai avgai,
Nrvbcvv 2024-11-13 202.9.40.178
Боловсролтй улс орнууд өчүүхн бузар гажигтахгүй.
Hgfff Ghhhg dfg 2024-11-13 202.9.40.178
Хөрөнгө оруулагчид зугтана мугтан гэж яриаг хорлогч манж хужаагууд гаргдийн.
Нэргүй 2024-11-13 203.91.115.37
Манайхан бол ам зургаа ч олигтой зурж, тэрнийгээ ашиглаж чаддаггүй.