Өвс, тэжээлийн үнэ өндөр байна

Хуучирсан мэдээ: 2024.11.13-нд нийтлэгдсэн

Өвс, тэжээлийн үнэ өндөр байна

Өвс, тэжээлийн үнэ өндөр байна

Малын өвс, тэжээлийн үнэ өндөр байгаа талаар малчид хэлж байна. Аймгийн хэмжээнд жил бүр 135-162 мянган тонн өвс, ногоон тэжээлийг мал сүрэгт хэрэглэх хэрэгцээ шаардлагатай байдаг. Энэ жил 39429 га талбайд таримал тэжээлийг тариалж, 140 мянган тонн ногоон тэжээл хураан авсан бөгөөд ингэснээр дотоодын хэрэгцээг бүрэн хангах боломжтой гэдгийг албаныхан мэдээлсэн. Гэвч бодит байдал дээр малын өвс, тэжээлийн үнэ нэмэгдэж байгааг малчид шүүмжилж хэрэв нолуурын үнэ буурвал алдагдал хүлээх эрсдэлтэй байгаа гэв.

Тодруулбал,

Таван шар, 22-ын товчоо орчимд:

  • Өвс- 10000 төгрөг
  • Хивэг, улаан буудай 50 кг- 50000 төгрөг
  • Алтан тариан хивэг 25 кг- 23000 төгрөг
  • Өег хивэг- 21000 төгрөг
  • Орос хивэг- 19000 төгрөг
  • Орос овьёос 40 кг- 50000-55000
  • Шингэрүүлсэн овьёос 35 кг- 48000 төгрөг
  • Монгол овьёос 40 кг- 35000 төгрөг
  • Монгол Хорголжин тэжээл 40 кг- 38000 төгрөг
  • Хурд морины тэжээл 25 кг- 52000 төгрөг
  • Шоколадан бор 40 кг- 85000 төгрөг

Амгалан бөөний төвд:

  • Өвс- 12000 төгрөг
  • Орос хивэг- 18500-19000 төгрөг
  • Монгол овьёос 40 кг- 36000 төгрөг
  • Монгол овьёос 35 кг- 31500 төгрөг
  • Орос овьёос 40 кг- 40000 төгрөг
  • Цэвэр улаан буудай 40 кг- 36000 төгрөг
  • Тэжээлийн улаан буудай 40 кг- 28000-30000 төгрөг
  • Монгол Хорголжин тэжээл 40 кг- 38000 /НӨАТ-тай/ 1 тн- 950,000 төгрөг
  • Хивэг 25 кг- 21600, 1 тн- 864,000 /НӨАТ-тай/ төгрөгийн үнэтэй байна.

Тиймээс малчдын хувьд малаа өндөр үнээр худалдан, борлуулах сонирхолтой байна. Малын зах зээлийн 2024 оны аравдугаар сарын дундаж үнийг 2023 оны мөн үеийнхтэй харьцуулахад  нэмэгджээ. Тухайлбал:

  • Атны үнэ 1.5 сая төгрөг болж, 14.4 мянган төгрөгөөр,
  • Соёолон үрээний үнэ 1.2 сая төгрөг болж, 16.4 мянган төгрөгөөр,
  • Хязаалан, гунан үхрийн үнэ 1.  6 сая төгрөг болж, 168.6 мянган төгрөгөөр,
  • Эр хонины үнэ 241.2 мянган төгрөг болж,  21.6 мянган төгрөгөөр,
  • Эр ямааны үнэ 157.5 мянган төгрөг болж, 11.5 мянган төгрөгөөр,

Төв аймагт эр хонины үнэ энэ оны 10 дугаар сард хамгийн өндөр буюу 274.0 мянган төгрөг, Хөвсгөл аймагт хамгийн бага буюу 198 мянган төгрөг байна.

Үхрийн хоёр метрээс дээш урттай шир аравдугаар сард  таван мянган төгрөг болжээ. Энэ нь 2023 оны мөн үеийнхээс 1.1 мянган төгрөгөөр нэмэгдсэн дүн. Харин ямааны  цагаан ноолуурын 1 килограммын дундаж үнэ 102 мянган төгрөг байгаа аж.

Цагаан ноолуурын 1 килограммын үнэ аравдугаар сард Дундговь аймагт хамгийн өндөр буюу 120.0 мянган төгрөг, Булган аймагт хамгийн бага буюу 80.0 мянган төгрөг байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж