Юн Сук Ёл Трамптай хөл нийлүүлэхийн тулд гольфоор хичээллэж эхлэв

Юн Сук Ёл Трамптай хөл нийлүүлэхийн тулд гольфоор хичээллэж эхлэв

Юн Сук Ёл Трамптай хөл нийлүүлэхийн тулд гольфоор хичээллэж эхлэв

Дональд Трамп дахин ерөнхийлөгчөөр сонгогдсон тул дэлхийн улс орнууд АНУ-ын шинэ удирдагчид тохирсон стратегийг дор бүрнээ боловсруулж буй нь дамжиггүй. Тэр дундаа Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн арга барил анхаарал татаж байна. Тус улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас саяхан мэдэгдсэнээр Юн Сук Ёл "Гольфтой дипломат ажилллагаа"-нд бэлтгэн гольфоор хичээллэж эхэлжээ. Эргэн тойрных нь хүмүүс Юн Сук Ёлд ийм зөвлөгөө өгсөн аж. Тэрбээр найман жилийн дараа анх удаа гольфоор хичээллэж буй нь энэ юм.

Гольф бол Трампад хүрэх найдвартай зам гэдэг нь аль эртнээс батлагджээ. Цаашилбал, энэ нь түүний бизнесийн гол хөдөлгүүр юм.

"CNN" агентлагийн хийсэн судалгааг харвал Трампийн гольфийн талбайнууд болон үүнтэй холбоотой компаниуд хэдэн зуун сая ам.доллараар хэмжигдэх ашиг олдог. Трамп Цагаан ордонд албан тушаал хашиж байхдаа бусад ерөнхийлөгчөөс илүү олон удаа гольфийн талбайгаар зочилжээ. Мөн Флорида, Нью Жерси, Виржиниа дахь гольфийн талбайнууддаа хууль тогтоогчид болон бизнес эрхлэгчдийг дагуулан ирдэг байв. Японы ерөнхий сайд агсан Шинзо Абэ Трампийн Манхэттэн дэх цамхагт зочлох үеэрээ түүнд алтаар бүрсэн гольфийн бөмбөг бэлэглэж байжээ. Мөн тэд Флорида болон Японд хамт гольф тоглож байсан удаатай.

Өмнөд Солонгос, АНУ-ын харилцаанд гольф онцгой үүрэг гүйцэтгэсэн түүх ч бий. Трамп 2017 онд Өмнөд Солонгост айлчлахдаа "Солонгос гольфчид бол дэлхийн хамгийн шилдэг тоглогчдын нэг. Шилдэг 10 тоглогчийн найм нь солонгос байна. Тэр дундаа хамгийн шилдэг дөрөв нь дөрвүүлээ солонгос байна" гэж хэлж байжээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Уншигч 2024-11-13 88.198.96.172

манайхан ч дутах юм байхгүй. өм.солонгос руу л. явахгүй. бол. амьдрал. биш. болоод байгаа биз дээ.Со-д. Монголоос. их хүн алга.

Avatar

Нэргүй 2024-11-13 202.126.88.196

Бас эхнэрээ гурван удаа солих хэрэгтэй.

Avatar

Өмнөд Солонгосчууд зөвхөн Америк ахыгаа л шүтдэг. 2024-11-13 66.181.181.158

Өмнөд Солонгосчууд дараа төрөлдөө зөвхөн Америк улсад л төрөхийг хүсдэг юм гэнэ лээ. Америк улс бол Өмнөд Солонгосчуудын ганц шүтээн болсон улс юм даа.

Avatar

Нэргүй 2024-11-13 139.5.219.199

Монголчууд дараа төрөлдөө зөвхөн Өмнөд Солонгос улсад л төрөхийг хүсдэг юм гэнэ лээ. Өмнөд Солонгос бол Монголчуудын ганц шүтээн болсон улс юм даа.

Avatar

Өмнөд Солонгосчууд зөвхөн Америк ах нарыгаал шүтдэг. 2024-11-13 66.181.181.158

Өмнөд Солонгосчууд дараа төрөлдөө зөвхөн Америк улсад л төрөхийг хүсдэг юм гэнэ лээ. Америк улс бол Өмнөд Солонгосчуудын ганц шүтээн болсон улс юм даа.

Avatar

з 2024-11-13 202.126.89.225

солонгосууд алийгаа ч мэдэхгүй байх шиг байна.

Avatar

Нэргүй 2024-11-13 103.212.117.228

Зураг тавьсан хүэ нь гольф бейсболоо ялгадаггүй хүн байжээ

Avatar

би 2024-11-13 106.247.85.8

Солонгосын ерөнийлөгчийн бэйсболын цохиур барьсан зурагнаас өөр зураг олдсонгүй юу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж