“Интермед” эмнэлэг цахим халдлагад өртөж, үйлчлүүлэгчдийн овог, нэр, утасны дугаар зэрэг хувийн мэдээлэл алдагдсан гэх асуудалтай холбогдуулан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль болон Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд 2024 оны арванэгдүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд Хүний эрхийн Үндэсний Комисс, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам/ЦХИХХЯ/ хамтран “Интермед” эмнэлэгт шалгалт хийжээ.
Энэ талаар Хүний эрхийн Үндэсний комиссоос тодруулахад "Өнгөрсөн хоёр өдөр тухайн эмнэлэгт ажилласан. Хяналт, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна" гэх мэдээлэл өглөө.
Тодруулбал, тус эмнэлгийн Чанар, аюулгүй байдал эрхэлсэн захирал И.Бат-Эрдэнэд шалгалтын удирдамжийг танилцуулан эмнэлгийн удирдлага, холбогдох ажилтнуудаас тайлбар, мэдээлэл авч, холбогдох баримт, материалыг гаргуулж байгаа юм.
Тус хяналт шалгалтад ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн ахлах референт Б.Мөнх-Эрдэнэ, Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн референт Л.Болдхүү, мэргэжилтэн З.Гэрэлт-Үжин, Захиргаа, удирдлагын хэлтсийн мэдээллийн технологи хариуцсан ажилтан Х.Түвшинжаргал болон ЦХИХХЯ-ны Кибер аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Насанбат, ахлах шинжээч М.Оролзод нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Нэргүй 2024-11-13 202.9.47.6
Эм, Хүний эрүүл мэнд, Жорлон гурав шуналт хүмүүсийн мөнгө хөөсөн ажил болсон.
зочин 2024-11-13 66.181.177.131
Хүний эрхийн үндэсний комисс, Цахим яам гэх мэт байгууллагууд шалгасан ажлынхаа үр дүнг л олон нийтэд мэдээлэх хэрэгтэй.
Үр дүнг мэдээлэхгүй зүгээр шалгалт хийж байна, ийм бүрэлдэхүүнтэй хийж байна гээд тайлан шиг юм бичээд байх нь иргэд-хохирогчдод ямар ч тус нэмэр болохгүй.
иргэн 2024-11-13 66.181.188.89
Интермед эмнэлэг, Иргэдээ шулна,,,,,,Иргэдийнхээ мэдээллийг алдана, ёстой Хогийн эмнэлэг,,,,, Ам л ангайвал Мөнгө, Эмчилгээ үйлчилгээ Улсын эмнэлэгээс дор,,,,Нарийн мэргэжлийн Эмч нараа гаднаас дуудаж Өвчтнөө үзүүлнэ,
Нэргүй 2024-11-13 202.131.234.123
энэ эмнэлэгийг буулга байрыг нь сургуулв болго
Нэргүй 2024-11-13 66.181.160.115
Монголыг бөлдөгддөг эзэнт гүрэн шиг компани
зочин 2024-11-13 59.153.112.55
Ниргэсэн хойно нь хашгирав
Нэргүй 2024-11-13 103.126.107.50
Аймаар үнэтэй шүү…
Нэргүй 2024-11-13 103.168.34.55
MCS iin mongotoi humuust zoriulsanl hogiin emelg nertei business baiguulga hohine zugeer baigaa hunees bolohgui bolchij heden say tol geed manai neg nzaas zuger bhad 7 say togrog ni emchilgee nerte jijighen mes zasal hiilgesn gesn estoi mongo ni toloo yu ch hiihees butsahgui buzar shunaltai
хүний өвчнөөр мөнгө угаадаг газар 2024-11-13 103.57.95.89
үгэн,1сая гаран төг болно гэж дуугүйхэн эмчилгээ хийчихээд яг гара үед 3,8 сая гэж нэхсэн. Энэ бол эмнэлэг биш хар бизнесийн мөнгө угаадаг газар! Сайн шалгаач ээ!!!!!!
Зочин 2024-11-13 139.5.217.78
Энэ эмнэлэгт үзүүлэхэд ямарч хөнгөлөлт байхгүй. Эмчийн үзлэг бүр нь 65.000 төг, сарын дотор үзүүлбэл давтан үзлэг нь 40.000 төг, бүх шинжилгээнүүд нь маш үнэтэй. Иргэдэд хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлж баймаар байна.
Нэргүй 2024-11-13 66.181.189.185
Интермед толгой компанидаа захирагддаг юм уу, хувьцаа эзэмшиг нэртэй хачин гарууд нв аваад эмчлүүлэгчдийн хоол унд гэж авах юм байхгү зүгээр л мөнгөний байнууллага болсон