"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн "COP29" чуулган үргэлжилж байна. Энэ үеэр чуулганыг зохион байгуулагч Азербайжаны ерөнхийлөгч Илхам Альев "Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг" гэж хэлэв. Мөн тэрбээр барууны орнууд Азербайжаны утааны тухай хуурамч мэдээ гаргаж байна гэж шүүмжлэв. Утааны асуудалд чулуужсан түлшний нөөцтэй улс орнуудыг буруутгах ёсгүй гэж тэр үзэж байна.

"Дэлхийн хийн ялгаруулалтад Азербайжаны эзлэх хувь ердөө 0.1 л байна. Газрын тос, байгалийн хий, салхи, нар, алт, мөнгө, зэс гээд энэ бүхэн бүгдээрээ байгалийн нөөц. Эдгээр нөөцтэй улс орнууд үүнийхээ төлөө буруутгагдах ёсгүй. Мөн эдгээр нөөцийг зах зээлд нийлүүлснийхээ төлөө буруутгагдах ёсгүй. Яагаад гэвэл зах зээлд энэ нөөцүүд хэрэгтэй байна" гэж Альев хэллээ.

Азербайжан улс ирэх 10 жилийн хугацаанд байгалийн хийн үйлдвэрлэлээ 30 гаруй хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Мөн энэ үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш "Чулуужсан түлшний хэрэглээг хоёр дахин багасгах нь утгагүй зүйл. Цэвэр эрчим хүчний хувьсгалын үе ирсэн. Аль ч засгийн газар үүнийг зогсоож чадахгүй" гэжээ. Мөн тэрбээр 2024 оныг хүнээс үүдэлтэй гамшигт үзэгдлүүд бүхий цаг уурын сүйрлийн "мастер класс" үе гэж нэрлэв.

Харин Их Британийн ерөнхий сайд Кейр Стармер 2035 он гэхэд утааг 81 хувиар бууруулахаа зорьж буйгаа мэдээллээ.

Бага хурлыг Азербайжаны Экологи, байгалийн нөөцийн сайд даргалж байна. Тухайн хүн нь Азербайжаны төрийн өмчит газрын тос, байгалийн хийн Сокар компанийг 26 жил даргалсан хүн юм. "COP29"-өөр дамжуулан газрын тос, байгалийн хийн компаниуддаа хөрөнгө оруулалт татах гэж байна гэж Азербайжаныг хардагсад ч гарч ирсэн.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-13 178.174.229.45

BUTEHGUI AZARUUD

Avatar

Rich is he who has no debts, fortunate he who lives without illness. 2024-11-13 66.181.181.158

Rich is he who has no debts, fortunate he who lives without illness.

Avatar

Нэргүй 2024-11-13 203.17.23.177

МОЯА ООРКУУДЫНХААР БОЛ ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЭНТ БОЛОН УРАН ХОЁР БОЛ БУРХАНЫ х****л ЁОООМ. АХАХАХАААХ

Avatar

Монгол инженер 2024-11-13 202.131.230.162

Азербайджан улс газрын тосны ууган орнуудын нэг. Энэ улсад манай орны газрын тосны олон арван инженерүүд бэлтгэгдсэн. 1960-аад онуудад манай улсын Зүүнбаянд ажиллаж байсан газрын тос нэрэх үйлдвэрийг энэ орноос авчирж, угсарсан байдаг. Зүүнбаянгийн хүнд газрын тосыг Сибирийн хөнгөн газрын тостой хольж нэрдэг байсан гэж манай ахмадууд дурсан ярьдаг байв. Энэ орон маш баян орон юм бна лээ. Хүмүүсийн амьдралын төвшин маш сайн. товчдоо Монгол орон газрын тосны буянаа улам их эдэлх болноо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж