Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Сансрын тойргийн хойд талд "Грийн ресурс констракшн" ХХК цэвэр усны шугам угсралтын ажил хийхдээ хороолол доторх чулуун замыг зөвшөөрөлгүйгээр сэтэлж, хуулж авсан зөрчилд өчигдөр /2024.11.12/ хяналт, шалгалт хийлээ.
Нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр “Улаанбаатар хотын Захирагчаас өгсөн үүрэг даалгаврын дагуу иргэдийг аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Улаанбаатар хотод зам, барилга, шугам угсралтын ажлыг хийхдээ авто болон явган замыг зөвшөөрөлгүйгээр сэтэлж, гэмтээж, хуулж авсан зэрэг зөрчилд газар дээрх хяналт шалгалтыг хийж байна.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн 6 дүүрэгт 11 орчим газар авто замыг зөвшөөрөлгүй сэтэлсэн байна. Хуулийн дагуу холбогдох эрх бүхий байгууллагын зөвлөлийн хурлаас зам сэтлэхтэй холбоотой зөвшөөрлийг олгодог.
Ингэхдээ жил бүрийн дөрвөөс аравдугаар сард хүсэлтийг авч шийдвэрлэдэг. Гэтэл тус компани нь эрх бүхий байгууллагуудаас зөвшөөрөл авахгүйгээр автомашины чулуун замын хавтангуудыг хуулж авсан байна” гэлээ.
"Грийн ресурс констракшн" ХХК-ийн захирал Ц.Ганзориг “Бид ажлыг гүйцэтгэх явцад шигтгэдэг чулуун хавтангуудыг хуулж авахаас өөр аргагүй болсон. Үүнийг ирэх долоо хоногт багтааж авто замын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр буцааж суурилуулна. Асуудлыг хариуцаж, засварлана” гэдгээ хэлэв.
Эрх бүхий байгууллагын авто зам, замын байгууламжийг зөвшөөрөлгүй сэтэлсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар торгууль тогтоож, тухайн замыг хуучин буюу хэвийн байдалд нь оруулах хүртэл эрх бүхий албан тушаалтны хугацаатай албан даалгаврыг өгдөг байна.
Зочин 2024-11-13 59.153.112.237
Торгууль шийтгэл нь хариугүй учир энэ зөрчил хойшид ч давтагдсаар л байна даа.
Исласоөөёө 2024-11-13 202.126.91.252
Гайгүй боломжийн хүний дэргэд гажиг манж хужааг дагалдуулдгийн адгийн атгаг бузар шааруудыг зайлл2лий