Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номингийн урилгаар Монгол Улсад ирсэн Барселона хөлбөмбөгийн клубийн Ерөнхийлөгч ноён Жоан Лапортатай хийсэн уулзалтанд УИХ-ын гишүүн А.Ганбаатар өчигдөр/2024.11.12/ оролцлоо. УИХ-ын БСШУС-ын байнгын хорооны гишүүний болон МХБХ-ны Зөвлөлийн гишүүний хувьд Монголын хөлбөмбөгийн ирээдүй, өсвөрийн элит хөлбөмбөгийн хөгжлийн талаар хамтран ажиллахаар санал солилцов.
Цаашид Барселона клубийн мэргэжилтнүүд МХБХ-той хамтран “Барса академи”-ийн сургалтын хөтөлбөр, арга зүйг Монголд нэвтрүүлэх, өсвөрийн хөлбөмбөгийг хөгжүүлэх, залуу тоглогчдын ур чадварыг сайжруулах чиглэлд ажиллах юм.
Дэлхийн хөлбөмбөгийн оддыг бэлтгэн гаргадаг “Барса академи”-тай хамтран ажилласнаар Монголын хөлбөмбөгийн ирээдүй, залуу үеийнхнээс маань олон улсын түвшинд хүрэх өндөр мэргэжлийн тоглогчийг төрүүлэхэд хувь нэмэр оруулна гэж итгэж байна.




Нэргүй 2024-11-13 66.181.161.126
Харин ч Номин соёлын сайд болсоноор нурж унаж бсан соёлын салбар олон талаараа олон улсад танигдаж.хөгжил дэвшил авчирч бгаа гэж бодож.харж явдаг шүү
Нэргүй 2024-11-13 202.126.89.132
Т1 луйварчин хулгайч сайд
Нэргүй 2024-11-13 66.181.161.126
Луйварчин гэдгийг нь юугаар батлах юм бэ.Юм хийх гэсэн нэгнээ доош нь чангаадагаа болиоч ээээээээ
Эрдэнэ 2024-11-13 66.181.189.25
наримгар ичээсэй
Нэргүй 2024-11-13 66.181.161.126
Чи өөрөө ямар болоод.бас энэ хүний оронд бвал юу хийж чадах вэ.Цагаа тулбал та нар юу ч хийж чадахгүй ш дэ
Зочин 2024-11-13 202.126.88.206
Энэ Ганбаатар гээч нөхөр хөлбөмбөгийн төлөө олигтой юм хийж шалиагүй дээ, албан тушаал ахихдаа л ашигласан байх, одоо тэгээд их хуралд сууж авсан, жаал дүр эсгэж поопрох л байх даа