“2025 оны төсөв хулгай, ажилгүйдэл, инфляцын төсөв болсон”

“2025 оны төсөв хулгай, ажилгүйдэл, инфляцын төсөв болсон”

“2025 оны төсөв хулгай, ажилгүйдэл, инфляцын төсөв болсон”

Эдийн засагч Ч.Отгочулуутай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


  УИХ-аар  Монгол Улсын 2025 оны төсвийг 35.8 их наяд төгрөг байхаар баталлаа. Та  ирэх оны төсөв дээр ямар байр суурьтай байна вэ?

– Их л яаруу сандруу байдлаар ирэх оны төсвийг баталлаа. Макро эдийн засгийн бодлого огт шингээгүй төсөв боллоо. Макро эдийн засгийн бодлогын хамгийн чухал бүрэлдэхүүнд төсөв сангийн бодлого, мөнгөний бодлого, хөдөлмөр эрхлэлтийн бодлого хамаардаг. Төсөв сангийн бодлогын хувьд тогтвортой байдлын бодлого зарчмаасаа гажуудсан, хуурч мэхэлсэн, орлого зарлагаа хэт хөөсөрсөн байдлаар тооцоолсон ийм төсөв боллоо. Төсвийн орлогоо хэт өөдрөг төсөөлнө гэдэг бол татвар төлөгчдийн нуруун дээрх дарамт нэмэгдэнэ л гэсэн үг. Сүүлийн жилүүдэд НӨАТ төсвийн орлогын дийлэнх хувийг бүрдүүлдэг болсон.

Иргэд дэлгүүрээс 2,500 төгрөгөөр талх авахдаа 250 төгрөгийн НӨАТ төлдөг. Хэрэв талхны үнэ 3,000 төгрөг болбол 300 төгрөгийн НӨАТ төлнө. Өөрөөр хэлбэл, үнийн өсөлтөөс ашиг хонжоо олох гэсэн ийм дүр зураг харагдаж байна.

Цаашлаад төсвийн өсөлт инфляцыг өдөөнө. Инфляц өсөхөөр иргэдийн амьжиргаа дордоно. Цалин орлогынх нь өсөлт нь үнийн өсөлтийг гүйцэхгүй учраас ядуурал нэмэгдэнэ.

Хөдөлмөрийн зах зээл ч хүндэрнэ. Нэг ёсондоо ажлын байр бий болгох нь бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд хүндрэлтэй болж эхэлнэ. Тиймээс компаниуд хууль ёсны ажлын байраа цомхотгоод ирэхээр ажилгүйдэл нэмэгдэнэ.

Хоёрдугаарт, мөнгөний бодлого бол инфляцыг тогтвортой нам дор байлгах ёстой. Гэтэл энэ боломжийг ирэх онд батлагдсан төсвийн хэмжээгээр үгүй хийчхэж байна. Тиймээс төв банкнаас хэсэг хугацааны дараа мөнгөний бодлогын хүүг өсгөхөөс өөр аргагүй нөхцөл байдалд орно. Төгрөгийн ханшийг хамгаалахын тулд ийм шийдвэр гаргах байх гэж таамаглаж байна. Ирэх оны төсвийн зарлага 35.8 их наяд төгрөг. Ийм их хэмжээний мөнгийг эдийн засаг руу оруулахаар инфляц нэмэгдэнэ. Төв банк хүүгээ өсгөхөөр зээлийн хувь хэмжээ буурч, хэрэглээ хумигдана, эдийн засгийн эргэлт саармагжина.

Гуравт, хөдөлмөр эрхлэлтийн бодлогын тухайд чанартай, өндөр цалинтай, зохистой ажлын байрны олдоц муудаж байгаа нь шимтгэл хураамжийн хувь хэмжээг нэмэгдүүлсэнтэй шууд холбоотой. Өөрөөр хэлбэл, ажлын байр бий болгосон хүмүүс нь шийтгүүлээд эхэлж байгаа учраас хувийн хэвшил дэх ажлын байрны тоо буурч, төрийн албан дахь ажлын байр нэмэгдэж байна. Энэ бол Монгол Улсын эдийн засаг буруу тийшээ явж байгаагийн шинж л дээ.

-Төр хувийн хэвшилтэй өрсөлдөх биш хувийн хэвшилд бизнес эрхлэг орон зайг нь олгож өгөх зарчмаасаа ухарсантай холбоотой эдийн засагчид ер нь их бухимдалтай байх шиг байна?

– Төр нь бизнес эрхлэгчдэдээ, өрх гэрт үйлчлэхийн тулд оршиж байдаг. Гэтэл бизнесийг нь булааж аваад, татвараар дарамтлаад өөрөө ажил олгогч болчхоод байна. Төрөөс хэн ажил авч байна гэхээр хэдэн намын дарга нар л авч байгаа. Эдийн засгийг төрийн мэдэлд оруулаад, түүний  цаана намын харьяатай хэдхэн хүний гарт буюу дарангуйллын системд оруулж байна. Хэн даргад долигоносон нь ажилд ордог, ажилтай, орлоготой байдаг систем рүү оруулчихлаа. Тэгэхээр шударга хөдөлмөрлөх, бүтээмжтэй ажиллах гэсэн ойлголт байхгүй болчихлоо. Тухайлбал, төрд 20 тэрбум төгрөгийн гэх бяслагийн үйлдвэр хэрэггүй. Төр хувийн хэвшил өөрсдөө бяслагийн үйлдвэр барих тэр нөхцөлийг нь бүрдүүлэх ёстой. Төр хувийн хэвшлийн урдуур орж бяслагийн үйлдвэр байгуулахаар төсөвт тусгаж байгаа нь бизнесийн орчноо “алаад хаячихсан” гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа хэрэг.  Тухайн тойргоос сонгогдсон улс төрч сонгуулийн шарахаа нөхөж, өөрийнхөө хүмүүсийг тэжээгээд л дуусна.

Иргэд, олон нийтийн төлсөн татварын мөнгийг хэмнэж, зөв зохистой зүйлд хөрөнгө оруулж байх ёстой УИХ-ын гишүүд өөрсдийнхөө, хувийнхаа ашиг сонирхлын төлөө Засгийн газраас оруулж ирсэн төсвийг тэр чигээр нь баталлаа.

Амьдралд ойрхон жишээгээр тайлбарлавал, нэг ангийнхан ангидаа хуримтлалын мөнгө бүрдүүлж тухайн мөнгөнөөс нэн шаардлагатай зардалд зарцуулахаар тохирч. Гэтэл хуримтлалын мөнгийг хурааж байсан хүүхэд өөртөө "Iphone" загварын гар утас авчихвал яах вэ. Ангийн хамт олонд хуримтлалын мөнгөө зарцуулах нэн шаардлагатай үе ирэхэд мөнгө нь байхгүй байх нь. Ерөнхийдөө ийм л төсөв болсон. Ирэх оны төсөв дээр эдийн засгийн дүгнэлт өгөх ямар ч боломж байхгүй. Эдийн засагч хүний хувьд яриад байх зүйл байхгүй. Харин иргэний хүний хувьд, татвар төлөгч хүний хувьд бухимдалтай байна.

– Дан ганц уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлт болон экспортод найдаж төсвийн хувь хэмжээгээ нэмэгдүүлэх нь хэр зохистой вэ. Түүнчлэн урсгал зардлын хувь хэмжээ тогтмол өссөөр байна шүү дээ?

– Төсөв тэлж байгаа нь нүүрсний экспорт нэмэгдсэнтэй холбоотой. Гэхдээ өмнө нь АНУ болон БНХАУ-ын хооронд худалдааны дайн өрнөж байх үед Монгол Улсын нүүрсний экспортын хувь хэмжээ буурч байсан. Мөн ковидын үед нүүрсний экспорт тэг зогсож байсан. Бүр нэг ч килограмм ч нүүрс зарж чадаагүй сарууд байсан.  Одоо ч ийм эрсдэл учрах боломжтой. Ямар нэгэн шалтгаанаар нүүрсний  экспорт буурах, саарах юм бол төсвийн орлого тасарна. Төсвийн орлогоо нөхөхийн тулд өр зээл тавина, бонд гаргана. Үүнийг ирээдүйн татвар төлөгчид төлнө.Төрийн албан хаагчдын тоо жилээс жилд өсөж байгаа учраас урсгал зардлын хувь хэмжээ дагаад өснө. Хувийн хэвшилд ажиллаж байгаа иргэдийн тоо багасаад, төрийн албан хаагчдын тоо өсөж байна. Монгол Улсад 1 сая иргэн ажил хийдэг гэж тооцвол, 400 мянга нь малчид, 300 мянга нь хувийн хэвшилд ажиллаж байгаа иргэд, үлдсэн 300 мянга нь төрийн албан хаагч гэхэд хилсдэхгүй болж.

Төрийн нэг албан хаагчид хувийн хэвшилд ажиллаж байгаа нэг ажилтан ногдож байна. Энэ бол дэлхий дээр байхгүй харьцаа.

Ер нь бол 100 хүний 10 нь төрийн албан хаагч байвал хэвийн үзэгдэлд тооцогддог. Гэтэл манайд 100 хүний 30 нь төрийн албан хаагч болчхоод байна. Малчдыг хувиараа хөдөлмөр эрхлэгч гэж хасаад хөдөлмөрийн гэрээтэй хүмүүсээ аваад үзье. Тэгвэл энэ харьцаа бүр аймаар. 100 ажилтны 50 нь төрийнх үлдэх 50 нь татвар бүрдүүлж, шимтгэл төлж ажилладаг хувийн хэвшлийнхэн болчхоод байна.

Улмаар төрөөс хамааралтай барилга байгууламж, түүнийг дагаад тоног төхөөрөмжийн зардал нэмэгдэж байгаа учраас урсгал зардал цаашдаа ч өснө. Наад зах нь сум бүрд онцын шаардлагагүй иргэдийг мэдээллээр хангах төв, соёлын ордон, спортын ордон барихаар урсгал зардлын хэмжээ өснө. Гэтэл гэр хороололд өвлийн хүйтэн, харанхуйд 5-6 км газар алхаж хичээлдээ очдог, гурван ээлжээр хичээллэдэг хүүхдүүд олон байна. Сургууль , цэцэрлэгийнхээ хүртээмжийг шаардлагатай газруудад нь нэмэгдүүлэхийн оронд улстөрчийг гоё харагдуулахын тулд тойрогт нь хөшөө, ордон, бяслагийн үйлдвэр барьж байна.

Ирэх оны төсвийг хөгжлийн төсөв хэмээн сурталчилж, 14 мега төсөл хэрэгжүүлэхээр зорьж байгаагаа мэдэгдсэн. Үнэхээр Хөгжлийн төсөв болж чадсан болов уу?

– Хөгжлийн төсөв гэж ямар төсөв байдаг гээч..(уртаар санаа алдав). За ер нь, одоогийн Аргентин улсын төсвийг хөгжлийн төсөв гэж нэрлэж болно. Өөрөөр хэлбэл, төр нь томорч хувийн хэвшил нь хумигддаг биш, харин эсрэгээр хувийн хэвшил нь томорч, төр нь хумигддаг буюу эсвэл энэ гажуудлыг засаж залруулсан төсвийг л хөгжлийн төсөв гэнэ. Тэгвэл ирэх оны төсөв бол хулгайн, инфляцын, ажилгүйдлийн төсөв болсон. Ийм төсвийг хөгжлийн төсөв гэж нэрлэхгүй. Ирэх жилүүдэд 14 мега төсөл хэрэгжүүлнэ гэж байгаагаас ганц нэг нь л хэрэгжих боломжтой. Бусад бол зүгээр л үлгэр. Тэр үлгэрийг ашиглаад дараа нь хэмжих боломжгүй ТЭЗҮ гэсэн нэрээр зөвлөх үйлчилгээ авч, мөнгөө хувааж идээд дуусна. Ер нь бол Төр мега төсөл хийхээсээ илүү гадна, дотнын хөрөнгө оруулагчдад өөрсдийнхөө хөрөнгөөрөө, эрсдэлээ үүрээд төсөл хэрэгжүүлэх боломжийг л бүрдүүлэх ёстой гэдгийг дахин хэлье. Дэлхийд дээр хөгжсөн болоод хөгжиж байгаа улс орнууд яг ийм л жишгээр явсан. Бидний өнөө социалист гэж муулаад байдаг БНХАУ-д хүртэл хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдээрээ ажил хийлгэж бойжуулж байна. Гэтэл Монголд төр бүхнийг хийнэ гэж байгаа учраас хувийн хэвшил үйлдвэрлэл эрхлэхээс айдаг, хөрөнгө оруулалт татахаас айдаг болчихсон байгаагийн нотолгоо, баталгаа, илрэл.

– Төрийн оролцоо эдийн засгийн салбартаа ийм өндөр байхад гаднын хөрөнгө оруулагчид Монголд  хөрөнгө оруулах сонирхол, хөрс суурь нь бүрэлдэх үү?

– Яаж орж ирэх юм бэ. Ямар ч боломж байхгүй шүү дээ. Төр гэдэг бол шүүгч гэсэн үг.Төрд бүх эрх мэдэл нь байна. Гаднын  хөрөнгө оруулагчид хувийн хэвшилтэй өрсөлдөхийн тулд орж ирнэ. Гэтэл төртэй өрсөлдөх гэж орж ирэхгүй биз дээ. Энгийн жишээ авахад, та тэмцээнд орлоо гэж бодоход өөртэйгөө ижилхэн тамирчидтай өрсөлдөх гэж оролцоно биз дээ.  Хэрэв шүүгч нь эсрэг талын багт орчихсон тоглож байвал тэр тэмцээнд оролцох уу. Тоглоомын дүрэм ердөө л энэ. Маш ойлгомжтой асуудал.

 -Энэ онд багтаж ирэх оны төсөвт тодотгол оруулах асуудал яригдсан. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

 – Нэгэнт төсөв баталсан бол бүтэн жилдээ өөрчлөх ёсгүй.  Энэ жилийн тухайд хоёр ч удаа төсөвтөө тодотгол оруулж байна. Хамтарсан Засгийн газар байгуулагдсан учраас гэх тодотголтой боловч маш их хэмжээгээр төсвийг тэлсэн. Төсвийн хязгааруудаа бүгдийг нь өөрчилсөн. Ингэж сонгууль усалсан системийн авилгийнхаа санхүүжилтыг татвар төлөгчдөөр төлүүлдэг муу аргатай болчихсон.

Жишээ нь 2020 онд ковидоос боллоо гээд 5 их наяд төгрөгийн төсвийн тодотгол хийж байсан. Гэтэл 5 их наяд төгрөгийг нь задлаад үзэхээр ердөө 275 тэрбум төгрөг нь ковидын улаан бүсэд зарцуулагдсан байсан. Үлдсэн 4.7 их наяд төгрөгийг сонгуулийн сурталчилгаанд зарцуулсан шархаа нөхөхөд зарцуулсан. Үүний ижлээр өнгөрсөн зуны сонгуулиар их хэмжээний мөнгө зарцуулсан. Наад зах нь шинэ хоршоо хөдөлгөөн нэрээр хэдэн зуун тэрбум төгрөг зарцуулсан. Тиймээс шинэ Засгийн газар байгуулагдсан далимаар сонгуулийн сурталчилгааныхаа зардлыг нөхсөн.

Гэтэл одоо ирэх оны төсвийг батлангуутаа дахин тодотгох асуудал ярьж байгаа нь төр дампуурсны шинж. Нэг мөсөн л батлах ёстой шүү дээ. Тодотгол хийх тогтоол ч дээ, ирэх оныхоо төсвийг батлуулах гэсэн заль.

Тодотгол хийчихнэ дээ гэж хуурч байгаад утга учиргүй төсвөө батлуулж, олон нийтийн дургүйцлийг намжаах, шүүмжлээд байгаа гишүүдийг аргалаад өнгөрөх гэсэн заль.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2024-11-13 202.126.90.193

Отгочулуу Загатсан газар маажлаадаа!!! Ил тод, үнэн юм ярилаа.

Avatar

Economist B 2024-11-13 66.181.183.138

Гарчиг зөв байна…

Avatar

Нэргүй 2024-11-13 202.126.89.248

Монголд Улс Төрийн ТОГТОЛЦОО 2000 оноос хойш БУРУУДСАН ДАМПУУРСАН. 1000 сайхан юмс ярьж 1000 биесээ Шүүмжлээд өөр юуу ч Өөрчлөгдөхгүй эээ одоо…….

Avatar

Зочин 2024-11-13 66.181.181.183

Улс орныг удирдахад ДАНХАН ТОЛГОЙ хангалтгүй

Avatar

Нэргүй 2024-11-13 202.9.40.5

Танай намын гишүүд өөрсдийнхөө яам, тойрогт их мөнгө хуваарилуулсан. Отгочулуу АН-ын эдийн засагч гэдгээ нуугаад хэрэггүй бүх хүн мэднэ. энэ хүн төлөгч аятай худлаа их ярьдаг. Өмнө нь юу юу гэж бурж байлаа

Avatar

Зочин 2024-11-13 202.126.89.145

Солиор МАН гасын долоогч, МАН гартсан тэнэгүүд Монгол орноо цөлмөж дуусгалаа, х*******н гар хөл болсон, харин ч АН улсаа аварна

Avatar

ХУУЛЬЧ 2024-11-13 202.9.46.145

Монгол улсын төсвийг урьд нь 76 хүн судалж байгаад баталдаг байж .,,,,ОДОО ОЛОН ӨНГӨ,, ҮЗЭЛ БОДОЛТОЙ 126 ХҮН МОНГОЛ УЛСЫН ТӨСӨВ БАТЛАХ ТҮҮНИЙ ТАЛААР ӨГСӨН БИЕ ДААСАН ТӨСВИЙН МЭРГЭЖЛИЙН ДҮГНЭЛТЫН ЗӨВ БУРУУГ ШҮҮЖ 126 ЛАА БАТЛАХ ЯМАРЧ ХИЧНЭЭН ЛЕНИГ МАРКС БАЙЛААЧ ГАНЦ ХҮНЭЭС ДЭЭР Л БАЙХ ДАА.,,,,ЗӨВ ТУЙЛШИРЧ СУРАХ УЧИРТАЙ Л ДАА..,,,,,

Avatar

Нэргүй 2024-11-13 66.181.189.248

Лав л одоогийн байгаа олон улс төрч, их хурлын гишүүдээс толгой илүү залуу шүү!

Avatar

зочин 2024-11-13 66.181.190.106

zuv yarij baina shuu dee,
Shuumj bichij baigaachuud ni hulgaichuudiin ajil hiideggui gar huluud baina

Avatar

Нэргүй 2024-11-13 202.131.227.42

Uhaantai shuu

Avatar

Del 2024-11-13 202.55.188.98

бас нэг хулгайч байж нөгөө хулгайчаа барих эрх чам шиг хулгайчд байхгүй байх шүү

Avatar

Нэргүй 2024-11-13 202.131.238.26

энэ дандаа худлаа шааж явна, хэлсэн юм нь биелэлээ олсон удаа нэг ч байхгүй

Avatar

Нэргүй 2024-11-13 103.212.116.212

Гүйх нохойд гүйхгүй нохой саад гэгчээр энэ Отгочулуу одоо юу юм бэ??? Чамайг тоож дэмжих хүн олдохгүй намгийн мэлхий минь

Avatar

зочин 2024-11-13 66.181.186.147

Энэ хүний яриад байгааг мэдэхгүй хүн бараг байхгүй ,Гэхдээ асуудал их байна, Нүүрсний экспортыг багасгаж, хямралд өртөх эрсдэлгүй өөр чиглэлээр ажилла,улс орноо хөгжүүл гэжээ, Тэгээд ямар гарц байгаа,юу хийхийг хэлээгүй байна, Бид нүүрсний экспортыг нэмж, валют ахиу олж,байж төсвөө арвижуулсан Асар их хүнд байдлаас гарсан Цалин тэтгэвэрээ нэмж иргэдийн амьдралыг хэвийн болгов, Нүүрс болон бусад олборлолтоо хуниад,үүнийг юугаар нөхөх юм, Өөр ямар гарц одоогоор байна вэ,

Avatar

зочин 2024-11-13 66.181.186.147

Хувийн хэвшилд бүх зүйлийг даатгах нь тийм ч оновчтой зүйл биш, Мөлжлөгийг бүүр өдөөж,иргэдийг хоосруулж,нийгмийн тогтворгүй байдлыг жинхэнэ ёсоор үүсгэх аюултай,Үүнээс эмээж л манайх эрчим хүчний салбар,эрүүл мэнд,боловсрол, бүр нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нилээд хэсгийг хүртэл төрийн нуруун дээр байлгаад байгаа, Энэ нь л төрийг данхар мэт харагдуулаад байна,,Хувьд шилжүүлж болно,Гэхдээ үүний нөлөөг,иргэд яаж хохирч байгааг, барууны орнуудын жишээнээс харж болно,

Avatar

зочин 2024-11-13 66.181.186.147

АНУ-д баячууд,ховор мэрэжлийнхэн л сайхан амьдардаг гэдэг, Цалин нь хүрэхгүй,хоногийн хоолоо өлж чадахгүй. бүр орон гэргүй үй олон ядуус байна,Эмнэлгийн гүйлчилгээ авч чадахгүй гэртээ үхэж байна Тэнд өрсөлдөөн их.2500 долл цалинтай ажил олоход хэцүү,Гэтэл түргэн дуудахад 1000 долл. эмчид нэг удаа үзүүлэхэд 400 долл,,хугарсан гар эмчлүүлэхэд 10,төрөхөд 40, хамгийн хямд хагалгаа 100 мянган долл г,м амьдралын өртөг асар их,Өрөнд бариүдсан хүмүүс олонх.

Avatar

зочин 2024-11-13 66.181.186.147

Энэ нөхөр сайхан ярьжээ,Гэхдээ үүнийг хэрэгжүүлэх чадвар байхгүй, Нийгмийг хуурч байна, Төрд зөвхөн малууд ажилладаг гэж эндүүрч болохгүй, Бусдыг гүтгэж,улс орныг сүйрүүлэх сонирхолтой, нийгмийг хуурч төрийн эрхэнд гахах хүсэлтай эсэн бусын этгээдүүд монголоор л дүүрэн байна

4 0
Avatar

Нэргүй 2024-11-13 203.98.77.114

Дэмжиж байнаа, Отгочулуу өөрөө төрийн машинаар машиндуулууд гарч ирсэн хүн, Зоригтой үнэн зөвийг ярих ийм хүмүүс цөөн байна шүү, гол санаануудыг нь манай том дарга нар эрх биш адилхан залуучууд байнаа тусгаад аваасай, хэн хэлж буйд нь биш юу хэлж буйг нь анхаардаг байгаасай,

Avatar

Нэргүй 2024-11-13 66.181.187.17

н**ш гэж МАН ын хэдхэн топ өлөн хулгайчууд улс орныг самарч ард иргэдийг өдөөн турхирч байна дөө. Ард иргэд эвгүйтвэл арыг нь дааж чадах уу

Avatar

иргэн 2024-11-13 192.82.66.11

Маш зав ярьлаа , Дэмжиж байна.

Avatar

Зочин 2024-11-13 202.9.46.249

Энэ Дурак дандаа дэмий балай юм хуцаж байх юм Чи өөрийгөө "Топ эдийн засагч" гэж андуураад байна , чиний эдийн засагч гэж юу байдаг юм

Avatar

Нэргүй 2024-11-13 103.168.34.55

asdad

Avatar

Нэргүй 2024-11-13 103.168.34.55

En hulgaich chin shorond baih estoi ene yuga hij yavnaa ene yal mal gej bnu OT ih hulgai hiisn daraa ni hogjilin banknaas hulgai hiisn ene hulgaich batsaaniig shornd higeegui bn geheer mongold uls hereg alga archaagui atsnuud

Avatar

bcvcc 2024-11-13 202.9.40.147

Нам төрд манж х***а өлөн хог шаарууд гарч хулгайлж цөлмөж бузар яг хогийн ургамал шиг бусдад нөлөөлдгийн сүйрүүлдгиын хогийн зэрлэг ургамал хортй.

Avatar

Даваа 2024-11-13 66.181.183.203

Ер нь бол 100 хүний 10 нь төрийн албан хаагч байвал хэвийн үзэгдэлд тооцогддог. гэдэг дээр чинь 1 тайлбар хэльчихье, төрийн сургуулв, цэцэрдэг, эмнэлэг, соёл урлагийн байгууллагад ажиллагсадаа хасаад үзвэл төрд өжиллаж байгаа ажиллагсад нэг их биш юм байна лээ, тэгэхээр хамгийн их зардал боловсрол, эрүүл мэнд рүү явж байна, үнэхээр сайн судлаарай даа үүнийг, энэ салбарт хувийн хэвшлийн оролцоог эрс нэмэгдүүлж чадвал асар их зардал хэмнэнэ, үр ашиг дээшлэнэ. дээ, энэ янзаар улсын төсөв даахгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж