"News" агентлаг өнөөдрийн /2024.11.13/ цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.
Улаанбаатар хот орчим: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. +3…+5 градус дулаан байна.
Багануур орчим: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. +1…+3 градус дулаан байна.
Тэрэлж орчим: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. +1…+3 градус дулаан байна.
05:00 цагт Улаанбаатарт: -6 градус хүйтэн харьцангуй чийг 63 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Сэлэнгэ, Ерөө голын хөндийгөөр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор болон Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -8…-13 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Эг, Үүр, Ерөө голын хөндийгөөр -1…-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +8…+13 градус, бусад нутгаар +1…+6 градус дулаан байна.
Нэргүй 2024-11-13 202.126.89.226
Овоо шүү, тэнгэр бурхандаа баярлалаа !