Хотын дугаар 500-2 сая төгрөгийн үнэд хүрчээ

Хуучирсан мэдээ: 2024.11.13-нд нийтлэгдсэн

Хотын дугаар 500-2 сая төгрөгийн үнэд хүрчээ

Хотын дугаар 500-2 сая төгрөгийн үнэд хүрчээ

"Машины дугаар авна, зарна" гэх фейсбүүк группүүдэд Улаанбаатарын серитэй дугаарууд өндөр эрэлттэй байна. Учир нь энэ сарын 8-наас импортоор орж ирэх автомашинд хотын дугаар шинээр олгохгүй байх тогтоолыг хэрэгжүүлж эхэлсэн юм. Нийслэлийн удирдлагууд үүнийг хотын түгжрэлийг бууруулах гол түлхүүр хэмээн үзэж буй.

Гэвч нөгөө талдаа тус шийдвэр ашиг хайгчдын халаасыг зузаатгаж, арга ядсан иргэдэд дарамт үүсгэсэн гэлтэй. Өнөөдөр /2024.11.13/ байдлаар авто машины хотын дугаар цифрээсээ хамаарч 500 мянгаас хоёр сая төгрөгийн үнэд хүрчээ.

"Хотын дугаар зарна" гэх заруудын дагуу холбогдоход дөрвөн өөр цифр бүхий улсын дугаар 500 мянган төгрөг, эхний хоёр цифр нь ижил бол нэг сая төгрөг гэх зэргээр үнэ нь өсөх аж.

Түүнчлэн дээрх шийдвэр гарсны дараагаар Авто тээврийн үндэсний төв /АТҮТ/-ийн салбаруудын ачаалал эрс нэмэгдсэн. Харин тогтоол хэрэгжиж эхэлсэн өдрөөс хойш авто машины импортыг бүртгэж шинэ дугаар олгох ажлыг Замын хөдөлгөөний удирдлагын төв /ЗХУТ/ хариуцах болсон юм.

Харин ЗХУТ-өөс шалгуур хангасан иргэдэд дараалал тогтоож хотын дугаар олгоно гэж мэдэгдсэн.

ЗХУТ-өөс гаргасан шийдвэрийг ЭНД дарж харна уу.

Гэвч иргэд болон бизнес эрхлэгчид үүнийг эсэргүүцэж өчигдөр /2024.11.12/ мэдээлэл хийсэн. Тодруулбал, дээрх хязгаарлалтыг хийхдээ УИХ-аас яаралтай горимоор баталсан, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн 9.1 дэх заалтыг үндэслэсэн гэжээ. Иргэдийн төлөөллөөс энэ заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж, Үндсэн хуулийн Цэцэд хандсан юм. Тодруулбал,

  • Машин авахад дугаар олгохгүй буюу төр бүртгэхгүй байх, улмаар иргэн шударгаар өмчтөй болох эрхийг хязгаарлаж байна. Учир нь, автомашин нь улсын бүртгэлд бүртгэгдсэнээр эзэмшиж, ашиглагдах нөхцөлтэй учир өмчлөгчийн эзэмших, ашиглах эрх хязгаарлагдана.
  • Автомашины улсын дугаар олгох боломжит нөхцөл нь зөвхөн орон нутгийн дугаар олгохоор зохицуулалт хийсэн. Улаанбаатар хотын иргэн өөрийн өмчөө зөвхөн орон нутгийн бүртгэлд бүртгүүлэх боломжтой болно. Улмаар НИТХ-ын 2024 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн 2 дугаар тогтоолоор баталсан өндөр төлбөрийн хувь хэмжээгээр хоног тутамд төлбөр төлнө. Энэ нь тэгш бус байдал бий болгож, өмчлөх эрхийг нөхцөл, болзол, хязгаартайгаар эдлүүлэх зөрчил үүснэ.
  • Улсын дугаартай автомашин эзэмшигчид өөрийн өмчөө худалдан борлуулж, шинээр автомашин худалдан авахад одоо өмчилж буй дугаартай автомашиныхаа дугаарыг шинээр авч буй автомашинд шилжүүлээд, хуучин автомашинаа Улаанбаатар хотод худалдан борлуулахад хязгаарлалт үүснэ гэж үзжээ.

 

 

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж