Хотын дугаар 500-2 сая төгрөгийн үнэд хүрчээ

Хотын дугаар 500-2 сая төгрөгийн үнэд хүрчээ

Хотын дугаар 500-2 сая төгрөгийн үнэд хүрчээ

"Машины дугаар авна, зарна" гэх фейсбүүк группүүдэд Улаанбаатарын серитэй дугаарууд өндөр эрэлттэй байна. Учир нь энэ сарын 8-наас импортоор орж ирэх автомашинд хотын дугаар шинээр олгохгүй байх тогтоолыг хэрэгжүүлж эхэлсэн юм. Нийслэлийн удирдлагууд үүнийг хотын түгжрэлийг бууруулах гол түлхүүр хэмээн үзэж буй.

Гэвч нөгөө талдаа тус шийдвэр ашиг хайгчдын халаасыг зузаатгаж, арга ядсан иргэдэд дарамт үүсгэсэн гэлтэй. Өнөөдөр /2024.11.13/ байдлаар авто машины хотын дугаар цифрээсээ хамаарч 500 мянгаас хоёр сая төгрөгийн үнэд хүрчээ.

"Хотын дугаар зарна" гэх заруудын дагуу холбогдоход дөрвөн өөр цифр бүхий улсын дугаар 500 мянган төгрөг, эхний хоёр цифр нь ижил бол нэг сая төгрөг гэх зэргээр үнэ нь өсөх аж.

Түүнчлэн дээрх шийдвэр гарсны дараагаар Авто тээврийн үндэсний төв /АТҮТ/-ийн салбаруудын ачаалал эрс нэмэгдсэн. Харин тогтоол хэрэгжиж эхэлсэн өдрөөс хойш авто машины импортыг бүртгэж шинэ дугаар олгох ажлыг Замын хөдөлгөөний удирдлагын төв /ЗХУТ/ хариуцах болсон юм.

Харин ЗХУТ-өөс шалгуур хангасан иргэдэд дараалал тогтоож хотын дугаар олгоно гэж мэдэгдсэн.

ЗХУТ-өөс гаргасан шийдвэрийг ЭНД дарж харна уу.

Гэвч иргэд болон бизнес эрхлэгчид үүнийг эсэргүүцэж өчигдөр /2024.11.12/ мэдээлэл хийсэн. Тодруулбал, дээрх хязгаарлалтыг хийхдээ УИХ-аас яаралтай горимоор баталсан, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн 9.1 дэх заалтыг үндэслэсэн гэжээ. Иргэдийн төлөөллөөс энэ заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж, Үндсэн хуулийн Цэцэд хандсан юм. Тодруулбал,

  • Машин авахад дугаар олгохгүй буюу төр бүртгэхгүй байх, улмаар иргэн шударгаар өмчтөй болох эрхийг хязгаарлаж байна. Учир нь, автомашин нь улсын бүртгэлд бүртгэгдсэнээр эзэмшиж, ашиглагдах нөхцөлтэй учир өмчлөгчийн эзэмших, ашиглах эрх хязгаарлагдана.
  • Автомашины улсын дугаар олгох боломжит нөхцөл нь зөвхөн орон нутгийн дугаар олгохоор зохицуулалт хийсэн. Улаанбаатар хотын иргэн өөрийн өмчөө зөвхөн орон нутгийн бүртгэлд бүртгүүлэх боломжтой болно. Улмаар НИТХ-ын 2024 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн 2 дугаар тогтоолоор баталсан өндөр төлбөрийн хувь хэмжээгээр хоног тутамд төлбөр төлнө. Энэ нь тэгш бус байдал бий болгож, өмчлөх эрхийг нөхцөл, болзол, хязгаартайгаар эдлүүлэх зөрчил үүснэ.
  • Улсын дугаартай автомашин эзэмшигчид өөрийн өмчөө худалдан борлуулж, шинээр автомашин худалдан авахад одоо өмчилж буй дугаартай автомашиныхаа дугаарыг шинээр авч буй автомашинд шилжүүлээд, хуучин автомашинаа Улаанбаатар хотод худалдан борлуулахад хязгаарлалт үүснэ гэж үзжээ.

 

 

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2024-11-13 103.57.92.203

Хүний эрх гэх юм Зам дээр түгжирч байгаа болон автобусаар явж байгаа иргэдийн эрх хаана байна аа Замыг нам зогсоож үймээн дэгдээх гээд байгаа юм уу Бүүр дор болно ББ байгууллагатай ченжүүд жоохон ухаан зармаар байна Шунал хязгаартай Бүүр хориогүй юм билээ

Avatar

Нэргүй 2024-11-13 66.181.189.185

Бане бусууд хөдөө орон нутагт зээлээ олгож эхэл ээ

Avatar

Нэргүй 2024-11-13 202.131.234.123

хөдөө бүртгэлгүй машин язганаж газар тахлахлж байгаа шүү.

Avatar

Нэргүй 2024-11-13 66.181.189.185

Нөгөө л Ченжүүд шүү дээ

Avatar

Нэргүй 2024-11-13 103.212.117.44

ЗХУТ-ийн ажилтнууд нь хага баяжиж байгаа юм байна л даа!!! Аливаа гачигдал хомсдол нь авлига үүсгэдэг жамтай!! Засгийн газар энэ асуудлын зөв шийдлийг бушуу олохгүй бол ЗХУТ-ийн хэдэн халтар банди нар дараа шоронд орох нь байна шүү!!!

Avatar

Нэргүй 2024-11-13 66.181.189.185

БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГА ГЭЖ ШУУД АШГИЙН ТӨЛӨӨ БАЙГУУЛЛАГУУД ОРОН НУТАГТ ЗЭЭЛЭЭ ОЛГО ОО. ЭНЭ БУЗРЫН БАЙГУУЛЛАГГУУДААС БОЛЖ ХЛТЫНГ ДУГААРТАЙ ХӨЛӨӨНИЙ МАШИНУУД АВТОМАТААР ӨССӨН. ТЦА ЗТЯ ЭНЭ НУХАЦТАЙ ХӨНДӨЖ АСУУДЛЫГ ЯГ ЭНЭ ХӨДӨЛГӨӨН ХИЙЖ БАЙГАА ҮЕД НЬ УЯЛДУУЛААД НЭН ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГТЭЙ БАЙНА

Avatar

Нэргүй 2024-11-13 66.181.190.46

авч л байг мөнгөө багтаасан юмнууд

Avatar

Нэргүй 2024-11-13 66.181.189.185

ИНГЭЖ ҮНЭД ХҮРСЭН ШАЛТГААН НЬ ШУУД Л НӨГӨӨХ ЧЕНЖҮҮДИЙН АСУУДАЛ ШҮҮ ДЭЭ. АТГ ШАЛГАЖ БАЙДАГ ЦАГ

Avatar

иргэн 2024-11-13 202.72.245.121

17.1дүгээр зүйл.Автотээврийн хэрэгслийн улсын бүртгэл
17.1 .2.Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмыг автотээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
Яг хэн нь үнэн журам баталсан юм бэ? Хэнийх нь журам хүчин төгөлдөр вэ ?

Avatar

Нэргүй 2024-11-13 202.21.125.22

9911-тэй утасны дугаар тоо хязгаартай байсан тул олгоод дууссан. Одоо нэмж ийм дугаар гаргах боломжгүй. Түүн дээр үндсэн хуулийн тэгш эрхийн талаар хэн ч ярихгүй байгаа. Машины дугаар ч ялгаагүй зам дээрээ багтахаа байгаад хязгаартаа тулсан тул нэмж олгохгүй байх нь зайлшгүй шаардлага. Цаашид акталсан машины дугаарыг дараагийнх нь худалдаж аваад явахаас өөр аргагүй

Avatar

Зочин 2024-11-13 103.212.117.228

Малаа , байгалиасаа хязгаартай зүйл Дарга нарын зохиомол хязгаар хоёр шаааллл өөр

Avatar

Нэргүй 2024-11-13 66.181.160.83

buruu seguudee horioochee

Avatar

Нэргүй 2024-11-13 202.55.191.194

чи болон чиний эргэн тойрныхон чинь л сэг унадаг юм байгааз, бусад нь бол сайхан сайхан чанартай машин унаж байгаа шүү гуйлагчин минь

Avatar

Нэргүй 2024-11-13 103.212.118.44

Буруу талдаа хүрдтэй машин оруулахыг, 10-аас дээш насжилттай машин оруулахыг хориглочих хэрэгтэй ш дээ. Тэгэхээр л хэсэг хугацааны дараа машины тоо гайгүй болоод ирнэ биз дээ?!

Avatar

Нэргүй 2024-11-13 202.55.191.194

дураараа я***н бэ, тархи нь бүүр тэмбүүрээд хүнд шатандаа орчихож

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж