Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн “домог” болсон тодорхой төслүүдийг урагшлуулахаар хоёр тал тохирч, хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зуржээ. Тэдгээр “домог”-уудын нэг нь 16 жил гацсан Гашуунсухайтын төмөр замын холболт.
Гэвчиг, нэгэнт бүтэлгүйтсэн төслийн алдааг засна гэдэг нь өөрөө том алдаа болно. Гашуунсухайтын төмөр замын алдааг зассанаас шинэ төмөр зам тавьсан нь эдийн засгийн хувьд илүү хохирол багатай, үр өгөөжтэй байж мэднэ.

Оюутолгойн гэрээг эс тооцвол монголчуудын мега төслийн талаарх ойлголт тун нимгэн. Том төслүүд ярихаар том, том тоонууд, мөнгөн дүн нүдэнд нь харагддаг болоод ч тэрүү улстөрчид нь сэтгэлийн хөөрлөөр ханддаг, утга, уянгын нэвтрүүлэг, улс төрийн пропаганда болгочихдог гэмтэй.

Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор, цахилгаан станцууд, төмөр замын бүтээн байгуулалт, метро гэх мэт мега төслүүдийнхээ эдийн засгийн үр ашгийг тооцож судлахаас  илүүтэй энтертаймент шоу болгодог тул ихэнх нь цаасан дээрээ үлддэг нь гашуун үнэн хийгээд бидний дүр төрх юм.

Гашуунсухайтын төмөр зам нь эдийн засгийн үр өгөөжгүй төслийн бодит загвар жишээ болж үлдэх нь нэн ойлгомжтой болсон.

Хамгийн гол нь шинжлэх ухаанч бус зөвхөн улс төрийн пропаганда дээр суурилсан аливаа бүтээн байгуулалт нуран унадгийг монголчуудад тод томруунаар ойлгуулж өгсөн нь уг төслийн гол “ач холбогдол” нь гэхэд буруудахгүй. Товчхондоо, улс төрийн авлига, луйврын хамгийн том үзмэрээс бидэнд сурах сургамж их бий, анхаарах асуудал ч бий.

Улстөрчид нь хэрэвзээ улсынхаа эрх ашгийг эхэнд эрэмбэлээд явсан бол Гашуунсухайтын төмөр зам өртөг зардлаа өдийд нөхчихсөн байхыг үгүйсгэхгүй. Харамсалтай нь, ганц дайчин ганцаарддаггүйн жишээг Гашуунсутайтын фэйлдсэн төслөөс харсан ч байх, харин монголчууд эндээс хашгирсан бллгоны ард эх орны эрх ашиг байдаггүйг ухаарч ойлгосон л гэж найдъя..

2015 оны хавар, хаврын чуулгантай зэрэгцээд Ч.Сайханбилэгийн Засгийн газар Тавантолгой ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах гэрээний төслөө УИХ-д өргөн барьсан юм. Уг төслийн автор нь М.Энхсайхан, хөрөнгө оруулагчид нь “Шинхуа ресурс”, “Энежри ресурс”, “Сүмитома” нарын гурвалсан консерциум байлаа. Авчиг хөрөнгө оруулагчидтай гэрээ байгуулах өглөө нь УИХ-ын дарга асан З.Энхболд “Монголд ашиггүй ийм гэрээг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хуудуутай ийм гэрээнд хулгайгаар гарын үсэг зурах гэж оролдвол тэдгээр сайдыг огцруулна" гэж дарамталж байгаад төслийг унагааж байсан нь эдийн засгийн нэг хар түүх болж үлдсэн юм.

Тавантолгой ордыг З.Энхболд “та бидэнд үлдээлээ” гэсний цаадах эрх ашиг хэний, юуны, ямар зорилготой байсныг та бид олж харцгаасан байх. Хамгийн сүүлийн жишээ нь гэвэл 40 их наядын нүүрсний хулгай байна. Төмөр замын оффтейк гэрээнүүд байна. Зүүнбаянгийн төмөр замыг Женко.Баттулга Ерөнхийлөгч байхдаа түмэн цэргээр бариулсан агаад гол зорилгоо эдийн засгаас илүү “нөхөн үржихүй”-н асуудалтай холбож тодорхойлсон ч бий. Худлаа гэвэл түүний үг-үйлдэл болгон гүүглэд мөртэйгөө, баримттайгаа үлдсэн.

Тэрбээр төмөр замын төсөл дээр ажилласан цэргүүдийн хоол хүнсэнд зориулж, “Талх чихэр” компанийн бүтээгдэхүүн “атар” талхны нэг бүрийн үнийг 20 мянган төгрөгөөр тооцож, нийлүүлсэн гэдэг. Гэдэг нь энгийн иргэний хардлага биш Л.Оюун-Эрдэнийн хамтарсан засагт Шадар сайд хийж яваа ХҮН намын дарга Т.Доржхандын хэлсэн баримт, нотолгоо.

Эдийн засгийн шинжлэх ухааныг нь орхигдуулж, улс төрийн пропаганда болгосон ямар  ч том төсөл сүйрдгийн хамгийн том жишээнд Монголын төмөр замын төслүүдийг нэрлэж болно.  Нэг хүний улс төрөөс болж унасан төмөр замын төслөөс Монголд орж ирэх ёстой байсан хөрөнгө, мөнгөний нийт алдагдал нь хамгийн багадаа 80 их наяд төгрөгөөр тооцогддог. Энэ алдагдал Монголд орж ирсэн бол эрчим хүчний төслүүдээ айлаас царай алдалгүй хэрэгжүүлэх боломжтой мөнгөн дүн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэг бус удаа энэ тухай дурдаж ч байв.

Үндсэндээ, 80 их наяд бол хэл ам татлаад буй ирэх оны төсвийн зарлага болох 35.8 их наядыг 2.5 дахин үржүүлсэнтэй тэнцэх хөрөнгө, мөнгө шүү дээ.

Монголын Засгийн газраас ирэх дөрвөн жил цахилгаан станц, дэд бүтэц, газрын тос гээд нийтдээ 14 мега төслийг хэрэгжүүлэхээ амлаж, нэг монгол хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэхээр төлөвлөсөн.

Гээд төслийг хариуцаж буй сайд нарт анхааруулахад шинжлэх ухааныг нь хөсөрдүүлж, сэтгэлийн хөөрөлдөө автсан аливаа төсөл эдийн засагт алдаа болдог, асар их хохирол дагуулдаг.  Сэтгэл хөдлөлөөр асуудалд хандвал 2028 он гэхэд Засгийн газрын зарласан 14 мега төсөл замдаа нурахад хүрнэ.

Тэр тусмаа бодлогоо нэгдмэл болгож цэгцлээгүйгээс төсөл тойрч нам, иргэний нийгэм, орон нутагт улс төржих явдал гардгийг М.Энхсайхан аль эртнээс л анхааруулж, бичсээр ирснийг сануулахад буруудахгүй биз.  Хүн хэдий сайн ч хэлэхээс наашгүй гэж үгтэй. Том төсөл шил мэт хэврэг. Хэн нэгэн сайн эр чулуу шидэх төдийд хагарах эрсдэл ч их. Тиймээс том төсөл хэрэгжүүлэхэд тэвчээр, ухаан, мэдлэг чухал.

Хамтарсан засгийн урагшлуулахаар төлөвлөсөн 14 мега төслийн дийлэнх нь урьд өмнө улс төрөө даалгүй унасан төслүүд. Иймээс энэ удаад амжилттай явуулъя гэвэл улс төрийн пропаганда болоод утга, уянгаас хол шинжлэх ухаанч байх ёстой.

Тэгэхээр мегэ төслийг удирдаж байгаа хүн хөөрөл, сэтгэлгээний алдаа хоёроос зайлсхийх хэрэгтэй гэвэл энэ нь Л.Оюун-Эрдэнэ, Л.Гантөмөр, Т.Доржханд гурвууланд нь хамаатай үг болно.

Харин энэ жагсаалтад бичигдсэн Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт алдаа, мадагтай орхих нь хамгийн зөв шийдэл болно. “Монгол ялна” гэх улс төрийн пропагандад улсаараа тархиа угаалгасны нэг төлбөр л юм даа.

Гашуунсухайтын төмөр замыг Хятадын төмөр замтай холбоход нэгд, хоёр улсын цариг нь өргөн, нарийнаараа зөрнө. Шанхайн экспогийн үеэр Монголын тал өргөн, Хятадын тал нарийн царигаараа холбогдоно гэж тохирсон л гэсэн. Гэхдээ тохирлоо гээд асуудал амархан шийдэгдэхгүй. Өргөн, нарийн царигийг холбохын тулд нүүрсийг ачиж, буулгах терминал барих шаардлага нэгэнт үүссэн. Зөвхөн нүүрс ачиж буулгах терминал барихад дор хаяж 300 сая ам.доллар шаардлагатай гэдгийг Х.Нямбаатар хуулийн сайд байхдаа хэлж байсан.

Хоёрт, хоёр улсын төмөр замыг хооронд нь холбоход өндөр, намын  асар их зөрүү үүссэн.

Гашуунсухайтын төмөр замын өндрийн зөрүүг шийдэхэд таван километр урт гүүрэн байгууламж барихаас өөр аргагүй болсон. Гүүрэн гарц барьж, байгуулах нийт санхүүжилт нь 600 сая ам.доллар агаад Шанхайн айлчлалаар "Шинхуа"-тай хамтрахаар болсон гэх албан бус мэдээлэл бий.  Монгол төгрөгөөр бол уг мөнгө нь бараг хоёр их наяд болно гэсэн үг юм.

Шанхайн айлчлалын дараахан Хятадын "Чайна энержи"-гээс компани Эрдэс баялгийн сайд Ц.Туваанд хандаж "2014 оны наймдугаар сард Хятад, Монголын нарийн царигийн төмөр замын холболтын санхүүжилтийн Үндсэн гэрээнд гарын үсэг зурсан. Улмаар “Чайна энержи” групп 2015 оны нэгдүгээр сард уг гэрээний дагуу Гашуунсухайт төмөр замыг барьж, ашиглалтад оруулсан. Үүнд 7.17 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийсэн. Гэвч Монголын тал урагшаа чиглэсэн төмөр замыг төлөвлөсөн хугацаанд барихгүй байсаар 2020 онд гэрээг өөрчилж, өргөн царигтай барихаар шийдсэн. Ингэж төсөл удаан хугацаагаар зогссон. Үүний улмаас өнгөрсөн 16 жилийн хугацаанд 2.7 тэрбум гаруй юанийн алдагдалд орсон. Одоо Хятад руу өргөн царигаар ачаа тээвэр нэвтрүүлэхтэй холбоотой боомтын бүтээн байгуулалтыг өөрчлөх хүрээнд нарийн царигтай хилийн шалган нэвтрүүлэх талбай, шинэ өргөн царигтай хилийн шалган нэвтрүүлэх талбай, шилжүүлэн ачих талбайг өөрчлөн засварлах зэрэг хэд хэдэн дагалдах төслүүдэд 4.1 тэрбум гаруй юанийн хөрөнгө оруулалт шаардагдана" гэх  албан захидал ирүүлсэн байна. Уг захидалд дурдсан "Нэгдүгээр үе шат нь олборлолтын хүчин чадлыг нэмэгдүүлэхээс өмнөх буюу 2025-2029 он хүртэл бөгөөд энэ хугацаанд худалдааны нийт хэмжээ 27 сая тн байх, хоёр дахь үе шат нь хүчин чадлыг нэмэгдүүлсний дараах 2030 оноос эхлэх үед худалдааны хэмжээ жил бүр 20 сая тн-оос багагүй байх нь зүйтэй" гэх үг, өгүүлбэрээс харахад Тавантолгойн нүүрс шавхагдаж дууссан цагт л Гашуунсухайтын төмөр зам ашиглалтад орж магадгүй шинжтэй.

Тэгээд ч дэлхий дээр таван км урт төмөр замын гүүрэн байгууламж барьсан туршлага ч байхгүй, түүх ч байхгүй. Нүүрсээрээ бартер хийж,  "Эрдэнэс Тавантолгой" компанийн уурхай дээрээс жилдээ 5-6 сая тонн нүүрс ухаж аваад зарах болзолтойгоор  Хятадын талаас хөрөнгө босголоо гэхэд Монголын эдийн засагт мөнөөх үр ашиггүй төмөр зам хэвээр үлдэнэ.

Иймээс Женко.Баттулгынхаа хоёр чихийг огтолдогсон уу хамаагүй, ямар ч байсан шинэ төмөр замын төсөл хэрэгжүүлэх мөнгийг түүнээс нэхэх ёстой,  Монголын эдийн засагт учруулсан хохирлыг нь Д.Баясгалангаас гаргуулах ёстой.

Тэгэхгүйгээр фэйлдсэн төмөр замд ахин мөнгө хийнэ гэдэг дахиад фэйлдэхийн нэр. Женко.Баттулгын гаргасан алдаа бол санамсаргүй юм биш санаатай, захиалгатай хийсэн хорлол юм шүү дээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

48 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-11-13 103.212.162.181

х***а м Энхсайханы төслөөр Хятадад 100 жилээр үнэгүй өгөх байсан гэж тэнэгтээд ёайх юмдаа
энэ төр нүүрс л хулгай хийж портер 2 л мөнгө зөөхөөс өөр юү хийсэн билээ

Avatar

Нэргүй 2024-11-13 59.153.114.76

замын үүд нь бас адилхан хоёр өөр царигтай байж яаж дамжиж болоод байгаан. угаасаа хууль нь өргөн царигтай байх ёстой гээд заасан гээ биз зээ. ардчилсан намын үед нарийн царигаар барина гэж гаргаад МАН нам нь ҮХЦэцэд өгч хууль зөрчсөн гээд болиулсан гэсэн шүү дээ. Хоорондоо холбогдсон замтай байсан ч гэсэн дамжуулж ачна гэсэн шүү. Хятадын хэлснээр хийсэн бол зардал нь хэд дахин өндөр төмөр зам тавигдахгүй машинаараа л нүүрсээ зөөх байсан шүү

Avatar

Зочин 2024-11-13 66.181.183.178

Жонхуугийн хийсэн гайг Оюунэрдэнэ бацаан хаацайлж бүр түүний хамтрагч болсон. Энэ Оюук бацааныг огцруулах хэрэгтэй . Үтэр түргэн. Тэгэхгүй бол Монгол улс маань удахгүй хятадуудын мэдэлд орох гээд байна

Avatar

Нэргүй 2024-11-13 172.59.184.98

jenko d hariutslaga tootsoh heregtei hohirol bol heden ih nayd

Avatar

Билгээ 2024-11-13 202.126.91.136

Жанхуугийн ч гай нь одоо дуусаагүй, бас л ЗГ-ыг унагана гэчихсэн л яваа сураг дуулдсан

Avatar

зочин 2024-11-13 202.131.226.197

ЗА АШГҮЙ ҮХЭР МОНГОЛЧУУДЫГ ДӨНГӨЖ ЧАДЛАА ГЭДЭГ ЗУРАГ УУ АЙ

Avatar

Өвгөн 2024-11-13 66.181.182.196

Хийвэл арга олдоно.Хийхээ боличихсон хүмүүст шалтаг элбэг.Нэгэнт барьчихсан далан болон нэг замыг хөдөлгөхгүйгээр нөгөө рельсийн хадаасыг гагнуурдаж салгаад зохих хэмжээнд ойртуулж нарийн болгох нь алга урвуулахын төдий.Километр тутамд 10 цэрэг 1 гагнуурчин 1ажилчин тавичихвал охорхон хугацаанд амжина.

.

Avatar

Зочин 2024-11-13 66.181.189.137

манайх ГС -ийн ТЗ-г барьна гээд хятадууд цаанаас нь барьчихсан.Танкаар айлгаж олон жил гацааж байгаад барихаа өндөржилтыг нь тооцоогүй мухар болгосон Тэгээд Хятадуудыг олон жил хохироож байгаад Ханги-Мандалын ТЗ барьсан Хятадууд юу гэж хулхидууулхав.ГС-ГМ-ний ТЗ холболтыг хийхгүй бол хэзээ ч үгүй гэсэн.энэ ТЗ20 гаруй жил баригдаж дуусхад нүүрс үнс болно.Үлгэр төгсөж, Хорлон сүйтгэлт бүрэн хэрэгжив

Avatar

Нэргүй 2024-11-13 66.181.178.91

Засгийн газрын бүх том төслийн удирдлагууд мэргэжлийн бус бялуучид яана даа.

Avatar

Нэргүй 2024-11-13 202.9.40.5

Гай тарьж дуусахгүй юм. Гэтэл АН-ын дэмжигчид түүнийг дэмжсээр л байгаа нь бүр хачирхалтай. хэн монголыг хорлоно түүнд зарим иргэд дэндүү хайртай юм бишүү. тэд лав хурлийзүүд байхаа

Avatar

Иргэн 2024-11-13 66.181.185.212

Х, Баттулга гэдэг хүн хувийн бизнесээ хэзээ ч ийм аймшигтай алдагдалтай хийх хүн биш !!! Гэхдээ Монгол улсад асар их хохиролтой, алдагдалтай ийм ажилыг хийвээ гэдэг нарийн учрыг ойлгох ухаан хайрлаач Монголчуудад!!! Үеийн үед үр хойчдоо захих захиас нь Женко түүний үр сад байг!!! Путин нарийн царигтай болчихсон гээд боддоо!!!

Avatar

Нэргүй 2024-11-13 103.71.100.148

Гашуун сухайтын нүүрсний төмөр замыг өргөн царигаар барьсан нь энэ зууны агуу тэнэглэл, дэлхийн доог онигоо болсон гэж манай мэрэгжилтнүүд ярьдаг юм билээ. Жонхуу монголын хөгжлийг 50 жилээр ухраасан. Хэрэв нарийн цариг тавьсан бол өдийд нэг хүнд оногдох ДНБ 10.000$ өлхөн болчих байсан гэнэ.

Avatar

Бат 2024-11-13 202.9.46.181

Захиалгатай хорлон сүйтгэх ажиллагаа гэдэг нь нэгэнт тодорхой болсон . захиалагч нь тодорхой гүйцэтгэгч нь тодорхой монголын түүхэнд хар мөр үлдээсэн харамсалтай түүхийг давтаж болохгүй . Одоо хил холболтын бүтээн байгуулалтыг шуурхай хийж улсаа хөгжүүлж утаанаас салах түүхэн тохироо цаг мөч бидний өмнө иржээ.

Avatar

зочин 2024-11-13 66.181.185.109

Одоо гүүр терминал барих өндөржилтийн зөрүү засах, нэгэнт хэдүйн хил дээр ирсэн хятадын тамар замын солбизолтой нийлүүлэхийн тулд далийсан тамар замын трасса засах дараа нь мөнхөд царигийн зөрүүгээс болж нүүрсээ ачиж буулгах мянган хөрөнгө хүч зардал цаг хугацааг тооцвол сэтгүүлчийн бичсэнээр шинээр нарийн царигийн төмөр зам шууд тавьсан нь дээр дээ. Харин ч хятадын тал дуугарахгүй байгаа болохоос бас л хөрөнгөө гарган төмөр зам бариад монголын талын төмөр замыг хүлээгээд олон жил болж байгаа

Avatar

Нэргүй 2024-11-13 202.126.89.226

17 чингэлэг спиртнээс хойш Монгол Улс зэрэгцэн хоёр төртэй явж ирлээ ш дээ ! Аль ч нам төр барьсан үед Женко гуай сүүдрийн төр байгуулаад, хууль ёсны төртэй мөр үэрэгцэн оршиж бүх ажлыг нь сарниулан устгаж ирлээ ! Ялангуяа хууль хүчний байгууллагыг нь Женко л удирдаж бнаа !!!
Энэ байдалд цэг тавих цаг нь болчоод бна шүү, Хүүк ээ !!!

Avatar

шар 2024-11-13 66.181.164.23

Хатуу болзолтой гэрээ тулгаж байёан л даа тод санаж байна, 1 тонн нүүрсийг 60 АМ доллараар 60 жилийн хугацаатай гэрээ. Мянганы луйвар байсан шүү. З Энхболд тулдаа зогсоосон. Одоо нүүрс 160-240 Ам долларын хооронд хэлбэлзэж байна. Ийм хатуу нөхцөлтэй гэрээ нэртэй дээрэмийг зогсоосон нь буруу болоо юу. Зах зээл дээр нүүрс 200 ам доллар хүрхэд бид тэгж зарах эрх байхгүй тэгээд хугацаа нь 60 жил…бод бод сайн бод

Avatar

Нэргүй 2024-11-13 202.126.88.208

за, шаагаад байгаарай, баримттай ярина шүү. харин ч бүр гэрээ байгуулсны төлбөр гээд л сул мөнгө шууд орж ирэхээр байсан. дээр нь манайхаас нэг ч төгрөгний зардал гарахгүй бүх юмаа бариулах байсан. үүнийг гадаадын шууд хөрөнгө оруулалт гэдэг юм. барих, ажиллуулахын тулд хүн ажилд авна, хоол хүнс, бараа материал худалдаж авна, гаднаас юм авбал гааль, нөт татвар төлнө, ухвал рояалти, хөдлөх болгондоо мөнгө өгөх төсөл байсан.

Avatar

Нэргүй 2024-11-13 66.181.185.227

Жэнко муу гөлөг эргүү Монголчуудыг сайн хорлосоон хохь нь

Avatar

Монгол хүү 2024-11-13 64.119.29.63

ИХ МОНГОЛ УЛСЫГ ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ ДЭЛХИЙН ХААДЫН ХААН, ЧИНГИС ХААН маань 10-ТЫН ДАРГААР Ч "БӨХ" хүнийг битгий томилж бай гэж хүүхдүүд болон жанжиддаа захиж байсан гэхээр аргагүй л гай болсон хулгайчуудыг их сайн мэддэг байсныг л бид мартсан байна шүү дээ!!!
БӨХ ХҮН БУСДЫГАА ӨӨРТӨЙГӨӨ АДИЛ САНАЖ БУСДАД ГАЙ, ЗОВЛОН БОЛДОГ БӨГӨӨД ЗОВООДОГ, БЯРАЛХАЖ ДЭЭРЭЛХЭЖ, ДОРОМЖИЛОХ, ДЭЭРЭЭС ӨГСӨН ДААЛГАВАРЫГ ХЭНЭГГҮЙ БАЙДЛААР ХЭРЭГСДЭГГҮЙ, ОЮУН УХААН НЬ ИХЭНДЭЭ ЭД БАЯЛАГ МАТЕРИАЛЛАГ ЗҮЙЛД Л ИХЭЭХЭН СОНИРХДОГ.

Avatar

Зоригоо 2024-11-13 66.181.183.167

Хаха.За ёстой гуцдаг сэтгүүлчинцэр хэний захиалгаар ийм юм биччих вээ. Таван толгойг тэр консерициумд өгсөн бол бид ордоо юучгүй сууж бгаа. Авч үлдсэний буянд Монголыг тэжээж бна тэр орд чинь

Avatar

Нэргүй 2024-11-13 157.15.7.131

За боль доо Нямсүрэн чи ийм инженер техникиййн шийдэл асуудал ярих боловсролтой хүн биш. Амандаа орсныг санаан зоргоор, элдэв захилагчийн шахалтаар, төлбөртэй нийтэлэхээ боль. УИХ-аар төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогоо тодорхойлчихсон. Дотор нь нарийн, өргөн цариг холилдож явдаг төмөр замын сүлжээтэй нэг улс гэж ер сонсоогүй юм байна .МУ нэгдсэн нэг стандарттай. Хөрш улс хаана юугаа барина түй хамаагүй. Бид бие даасан, тусгаар тогтносон Монгол Улс. Өргөн цариг бол тусгаар тогтнол.

Avatar

Нэргүй 2024-11-13 202.21.125.22

энэ жэнко юу даа

Avatar

Нэргүй 2024-11-13 66.181.180.149

Өргөн цариг бол тусгаар тогтнол – Путин нарийн царигтай төмөр зам барьж болж байхад, бид болохгүй гэж үү?

Avatar

Жонкуу аймар хорлосон шүү. 2024-11-13 220.255.95.64

Орсын бууны нохойн урвалч Жонкуугаас болж асар их өрөн тавьж ,ЭЗ боломжоо алдаж,Одоо хятадын Аймаар Болзол Тулгасан Сүрдүүлэгт орёихоод бна.Энэ Өргөн замыг Холбохын Тулд Хятадууд Баахан болзол тавьж ИХ аараа Хууль батал гж шаардлага өгсөн бнаа.Одоо энэ Жонкууг Цаазалмаар юмаа.

Avatar

сонгогч 2024-11-13 202.9.46.60

МОНГОЛЫГ САНААТАЙГААР ХОРЛОН СҮЙТГЭГЧИДТЭЙ / ЭЛБЭГДОРЖ, ЖЕНКО, САЙХАН БИЛЭГ, ЭРДЭНЭБИЛЭГ, ЦАГААН, УДААНЖАРГАЛ, М.ЭНХБОЛД, СҮ. БАТБОЛД, ДОРЛИГЖАВ, БАЯСГАЛАН, ДА. ГАНБОЛД, БАДАМЖУНАЙ ГЭХ МЭТ…/ МАНАЙ ХУУЛИЙНХАН ХАРИУЦЛАГА ТООЦДОГГҮЙ БОЛОХООР Л УЛС ОРНОО ТОНОХ, ДЭЭРЭМДЭХ, ХУЛГАЙЛАХ, ХАРИЙНХАНД ХУДАЛДАХ ҮЙЛДЭЛҮҮД УЛАМ ГАЗАР АВСААР ДАВАРСААР БНА…МОНГОЛД ХЭЗЭЭ ХУУЛЬ ҮЙЛЧЛЭХ ЮМ БОЛ ??? ХҮМҮҮС ХЯТАДАД БАЙСАН БОЛ АЛЬ ЭРТ ЦААЗААР АВХУУЛСАН БГА..!!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

сонгогч 2024-11-13 202.9.46.60

Женко.Баттулгынхаа хоёр чихийг огтолдогсон уу хамаагүй, ямар ч байсан шинэ төмөр замын төсөл хэрэгжүүлэх мөнгийг түүнээс нэхэх ёстой, Монголын эдийн засагт учруулсан хохирлыг нь Д.Баясгалангаас гаргуулах ёстой.

Тэгэхгүйгээр фэйлдсэн төмөр замд ахин мөнгө хийнэ гэдэг дахиад фэйлдэхийн нэр. Женко.Баттулгын гаргасан алдаа бол санамсаргүй юм биш санаатай, захиалгатай хийсэн хорлол юм шүү дээ. – ЭНЭ ҮНЭН

Avatar

Зочин 2024-11-13 103.212.117.228

Бүдүүн замаа нарийн болгож болоншдэээээ…
Өнгөрсөн зуунд Японы арми Манжурд , 250 км өргөн замыг 8 цагийн дотор нарийн болгосон гэдэг .

Avatar

Нэргүй 2024-11-13 59.153.115.250

240 км замыг нарийн болгоод бетон дэрээ УБТЗ д их засвар хий гээд зарчих Тэгээд зүтгүүр вагоныхоо дугуйг нарийн царигтай болгоход зардал нь терминаль хоёр талдаа барихаас хямд туснаа үр ашиг нь дэндүү өндөр бна даа ТТолгойд нарийн өргөн царигийн шилжүүлэн ачилтаа хийгээд монголчууд маань ажиллаж хэдэн хүн ажилтай орлоготой болно доо

Avatar

зээээ 2024-11-13 66.181.160.109

Монголын Замын-Үүдэд Өргөн царигтай ТЗ-тай Өнөөгийн шаардлагаа хангаад бна штээ?! Нарийн царигтай холбогдуулсангүй гэж өнгөрсөн цагаар Монголчууд бие биенээ бусдын ятгалаар буруутгах нь туйлын буруу бна даа.

Avatar

Зочин 2024-11-13 103.212.117.228

Аль 80 жилийн өмнө хойноос урагш , зөвхөн з****г зөөх зорьлоготой Орос хоригдлуудын барьсан зам ..Монголчуудаас юуч асуугаагүй барьсан замшдээ

Avatar

Нэргүй 2024-11-13 103.212.117.44

Энэ Женко Монголыг бүр гэгээн цагаан өдрөөр улайм цайм хорлон сүтйгэж байхад АТГ, Прокурор яагаад дуугүй гөлийгөөд сууна вэ??? Хэрэв тэд Женкод атгуулчихаад байгаа бол Ерөнхийлөгч Хүрэлсүх тээр жил хуулийнхныг өрөөндөө цуглуулаад ширээ шааж загнаж байсан шигээ энэ гэмт хэрэгтнийг бушуу "далд хийлгэх" хэрэгтэй байна шүү!!! Бүхэл бүтэн төр улсаараа нэг муу гадны тавиулд ингэж доромжлуулж байх гэж дээ??!! Манай дарга нар өргөн төмөр зам тавьснаа хятадуудад юу гэж тайлбарладаг болоо??? Ичиж үхмээр!

Avatar

ЗОЧИН 2024-11-13 202.131.226.197

АНХНААСАА НАРИЙН ЦАРИГААР БАРИХ ГЭХЭЭР ЗҮҮНБАЯН РУУ ТӨМӨР ЗАМ ТАВИАД ДАРАА НЬ ГАШУУН СУХАЙТ РУУ ӨРГӨН ЦАРИГААР БАРИАД ХОЛБОЛТЫН ЦЭГИЙГ НЬ ЗӨРҮҮЛЭЭД ХУГАЦАА ХОЖООД ЭНЭ ХОЁР ТӨМӨР ЗАМАА МОНГОЛ УЛС ОДОО ХҮРТЭЛ АШИГЛАЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ БАЙНА . ТЭГЭЭД УИХ ЫН ГИШҮҮН БОЛЧИХСОН ТӨРИЙН ХАМГААЛАЛТАНД ОРЧИХДОГ ДОГЬ ЗАЛУУ ШҮҮ. УЛСАА ХОРЛООД ХЭН ХОЖИВ ХЭНИЙ ТӨЛӨӨ АЖИЛЛААД БАЙНА

Avatar

Нэргүй 2024-11-13 202.126.89.226

Путины итгэлтэй тавиул,, Си Жин пиний сайн найз, Трамп тай ч гэмгүй танил, ийм хүн л Монголыг хорлох ажлаар сайн мэрэгшчихээд байгаа юм даа !!!

Avatar

Нэргүй 2024-11-13 139.5.218.122

авчиг, гэдэг нь, гэдэг, атал гэдэг үгсээр өгүүлбэр эхэлдгийг энэ нөхрөөс л харлаа

Avatar

Зочин 2024-11-13 202.179.18.31

Сэтгүүлчид маань гадаад үг, хэллэг хэрэглэж маяглахгүйгээр сайхан яруу төгс монгол хэлээрээ бичдэг болоосой.

Avatar

зочин 2024-11-13 202.131.226.197

ОДОО БАЙГАА ТӨМӨР ЗАМАА ХУУЛЖ АВААД НАРИЙН ЦАРИГИЙН БОЛГОЧИХВОЛ ДЭЭР Л ДЭЭ
ГАНЦ ХҮН Ч БҮХЭЛ БҮТЭН УЛСЫГ ХОРЛОЖ ЧАДДАГ Л ЮМ БАЙНА ТЭГЭЭД ЭНЭ ХҮН Л УИХ ын ГИШҮҮН БОЛЧИХСОН БАЙДАГ

Avatar

Нэргүй 2024-11-13 202.179.26.222

oрос ах геж хуцдаг физданууд ахыгаа хзн болохыг мэдэж авбуу путин жэнко 2 монголыг хороллоо оросууд хятадаар 2 эгнээ нарийн томор зам тавиулаад нуурсээ хятадруу гаргаж бгаа

Avatar

зочин 2024-11-13 66.181.161.2

юм унш төвд рүү тавьсан төмөр зам гүүрэн за юун 5 км

Avatar

Зочин 2024-11-13 202.21.102.98

анхнаасаа нарийн царигай зам барихгүй яасан юм бэ

Avatar

Зочин 2024-11-13 202.21.102.98

шууд нарийн царигтай зам тавихгүй яасан үхэр вэ. мал

Avatar

Нэргүй 2024-11-13 43.228.129.131

Дэлхий дээр 5 км төмөр замын гүүрэн байгууламж барьсан туршлага байхгүй гэнэ үү, ёстой бүлт шаалаа даа

Avatar

Иргэн 2024-11-13 202.21.127.114

News.mn-г мэдээллийн хариуцлагатай, үнэн эх сурвалж гэж итгээд уншдаг шүү санаатай. Гэтэл гудамжны бүдүүлэг хэрүүл мэт утгагүй, зөв бичгийн болон найруулгын алдаатай, монгол хэлэнд байдаггүй гадаад үгийг кириллээр галигласан заваан юм бичих юм. Баримттай, хэн ч ойлгохоор бичиж болдоггүй юм уу?! Уншигчийн хувиар уг нь Гашуунсухайтын төмөр замын хил холболт нь яг ямар шалтгааны улмаас, инженерингийн хувьд юу нь буруу болчихоод холбож болохгүй байгааг мэдмээр байдаг.

Avatar

зочин 2024-11-13 66.181.185.109

Доржийн гадаа очих төмөр зам далийгаад Дорлигийн хойд талын толгойн орой дээр ирчихсэн гэсэн үг. Бас дээр нь өөр царигаар.

Avatar

Нэргүй 2024-11-13 202.21.125.22

жэнкогийн хөрөнгийг хурааж түүгээрээ нарийн төмөр зам шинээр барьсан нь хамгийн онвчтой бөгөөд шударга алхам

Avatar

zochin 2024-11-13 64.119.31.179

Muu gulug odoo hutsahaa bsan bna. Muu enkhold

Avatar

Нэргүй 2024-11-13 202.126.92.98

Энэ нийтлэл хүнийг буруутатган, муулах гээд даанч худлаа бичжээ.Энхболд авч үлдсэн нь маш зөв болсон.

Avatar

Нэргүй 2024-11-13 66.181.190.208

Хүрэлсүхийн Жонхуугийн улсад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх хэрэгтэй. Хүрэлсүх засгийн ажилд оролцох эрхгүй Жонхууг оролцуулж хувааж идсэн үү. Газрын тос боловсруулах үйлдвэр ээ харчих. Энэтхэгүүдээр ГТБҮ бариулах улс энэ дэлхий дээр монголоос өөр хаана байна олоод ир

Avatar

Нэргүй 2024-11-13 203.98.77.237

5км юу ч биш 1000 км гүүрэн гарц дэлхийгээр нэг бна Харин манайхан царигаа нарийн болгох нь хамаагүй зардал багатай тусна Уурхайгаас гараад хил хүрэх Уурхайгаас гараад далай хүрэх адилхан даа Хэзээ ойлгох бол доо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж