Орлогоо тайлбарлаж чадаагүй 27 албан тушаалтан шалгуулж байна

Орлогоо тайлбарлаж чадаагүй 27 албан тушаалтан шалгуулж байна

Орлогоо тайлбарлаж чадаагүй 27 албан тушаалтан шалгуулж байна

Авлигатай тэмцэх газар /АТГ/-т өнөөдрийн байдлаар төрийн албаны эрх бүхий 27 албан тушаалтан өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, хөрөнгийг хууль ёсны дагуу бий болгосныг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүйгээсээ болж шалгуулж байгаа аж. Тэднийг тус газрын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж буй юм байна. Энэ тухай Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэх мэдэгдээд байна.

Жил бүр АТГ нь албан тушаалтны Хөрөнгө орлогын мэдүүлэг/ХОМ/ авдаг. Ингэхдээ хөрөнгө орлогыг нь он, оноор харьцуулан хянан шалгадаг. Мөн иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын мөрөөр нарийвчлан  шалгадаг. 2024 он гарсаар эхний арван  сарын байдлаар 280 гаруй албан тушаалтны ХОМ-ийг нарийвчлан хянан шалгаснаас иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр 20 орчим хувийг, үлдсэн хувийг нь төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд хянан шалгажээ.

Шалгалтаар зөрчил гаргасан, орлого хөрөнгөө худал мэдүүлсэн нийт 46 албан тушаалтанд сануулах, цалин бууруулах, албан тушаал бууруулах, нийтийн албанаас халах хүртэлх арга хэмжээг тооцуулсан байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

сонгууль бол жүжиг луйвар хулгайч нар сонгогдоно 2024-11-12 202.9.40.219

ерөнхийлөгч ес УИХ н гишүүд бүгд авилгалчин хулгайчууд Авилгалтай тэмцэх газарынханч хулгайч төрийн дарга нарын тушаал гүцэтгэдэг өөрсдөө авилга авдаг байгууллага болсон

Avatar

Иргэн 2024-11-12 103.57.95.61

27 биш андуураа байлгүй дээ төрийн бүх шатандаа авилага авч байгаа юм чинь 2700 хүн гэснийг 27 гэж андуурсан бн!!

Avatar

Нэргүй 2024-11-12 103.57.94.178

Сайн шалга

Avatar

Нэргүй 2024-11-12 66.181.185.174

Тодорхой шүү дээ, тухайн үед нь зохицуулаад өгнө гэсэн ах нар нь мурьчихгүй юу. Тодорхойлох орлоггүй юм чинь, АВИЛГА

Avatar

Нэргүй 2024-11-12 66.181.187.17

нам дагасан өлөнгүүд хэдэн тэрбумаар нь хулгай луйвар хийж байхад аргагүй бус уу

Avatar

Нэргүй 2024-11-12 202.179.24.119

Цайны газар амны цаас өгөөч гэсэн чинь алмаазтай алчуур өгцөн байна лээ . Тэрийг би яаж нотлохийн

Avatar

ZOCHIN 2024-11-12 58.160.64.25

HUULITAI OROND AVILGACHID HEZEE CH BARIGDDAG UCHRAAS …..AVILGAL UGUH AVAHAASAA AIDAG….MONGOLD AVSAN UGSUN N HUULICHIDTAIGAA EVSEED TERBUMTANGUUD BOLDOG….YM HETCUUGEE HURVEL HETCUUSHDEE…

Avatar

Нэргүй 2024-11-12 103.168.34.55

Bank ni hulgaich huuk nuursnii hulgaich amarbayasgalan Covid ued hulgai hiisn danhan tolgoito zolbin g*** shalgaagui baij ingej jujig taviaad yahv

Avatar

ДАШ 2024-11-12 66.181.160.115

ОГТ ДЭЭД СУРГУУЛЬД СУРААГҮЙ ХУУРАМЖ ДИПЛОМТОЙ Ч ШАЛГАХААР БҮРТГЭГДСЭН НӨХДҮҮДИЙГ ЯАХ ВЭ,,,

Avatar

Нэргүй 2024-11-12 122.201.31.195

шийтгэл нь авилгачидад бараг шагнал шахуу юм баына Шалгасан болоод шалгуулсан болоод авилгаа аваад баяжаад сууж байхаас

Avatar

Нэргүй 2024-11-12 202.126.89.181

шүүгч нарыг сайн шалгаач

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж