Б.Баасандорж: 2025 оны төсвийг батлахад хуулийн зөрчил гаргаагүй

Б.Баасандорж: 2025 оны төсвийг батлахад хуулийн зөрчил гаргаагүй

Б.Баасандорж: 2025 оны төсвийг батлахад хуулийн зөрчил гаргаагүй

Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг УИХ өнгөрсөн долоо хоногт баталсан. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай асуудлыг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандоржоос тодрууллаа.


-Шинэ парламентын анхны 126 гишүүн анхны төсвөө хэлэлцэж баталлаа. Гэхдээ процессын хувьд гишүүд ойлгохгүй байна уу, зөрүүтэй асуудал их яригдаж байна. Өмнө нь тэдэнд мэдээлэл өгсөн юм уу?

-Их чухал асуудал байна. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг 2024 оны тавдугаар сарын 16-ны өдөр баталсан. Өөрөөр хэлбэл, манай өмнөх парламент бүрэн эрхийнхээ хугацаанд баталсан. Дэгийн тухай хуулиар хуралдааны дэгийг зохицуулдаг. Товчхондоо бол дэд хороо, хянан шалгах түр хороо, Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төсөл болон бусад асуудлыг хэрхэн, яаж хэлэлцэх, шийдвэрлэхийг зохицуулдаг хууль гэсэн үг. УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга бол Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу дэгийн зөвлөх юм. Үүнээс гадна УИХ-ын дэд хороо Хянан шалгах түр хороо, Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар болж байгаа бүхий л үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилладаг. Хуралдаан даргалагч буюу УИХ-ын дарга болон Байнгын хороодын дарга нар ямар үүрэгтэй вэ гэвэл тухайн хуралдааны санал хураалтыг зохион байгуулаад дүнг мэдээлэх үүрэгтэй байдаг.

Гар өргөж, санал хураах гэдэг асуудлыг Дэгийн тухай хуулийн 10.2-т заасны дагуу асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэдэг вэ гэдэг дээр санал хураалтын журам байдаг. Асуудлыг нэг бол ил байдлаар санал хураана, нэг бол Үндсэн хууль болон холбогдох хууль эсвэл хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь нууцаар санал хурааж шийдвэрлэе гэвэл нууцаар санал хураадаг.

Тэгэхээр Төсвийн тухай хуулийн хэлэлцүүлэг ил санал хураалтаар болсон. Ил санал хураалтыг дотор нь хоёр ангилдаг. Гишүүд өөрсдөө зөвшөөрөх юм бол ил санал хураалтыг цахимаар явуулж болно, эсвэл гар өргөж болно.

Энэ бол Дэгийн хуулийн 10.2 заалт. Тэгэхээр энэ заалтын дагуу чуулган дээр санал хураалт явсан. УИХ-ын даргын хувьд тухайн үед төсвийн хуулийн хоёр болон гуравдугаар хэлэлцүүлэг дээр цахим системийн хэрэглээтэй холбоотой гишүүдээс янз бүрийн горимын санал ирсэн учраас үүнийг үндэслээд санал хураалтуудыг гар өргөж санал хураалт явуулъя, гар өргөж санал хураасан тохиолдолд дүнг УИХТГ-ын Хуралдаан зохион байгуулах хэлтсээс нэгтгээд УИХ-ын дарга нийт гишүүдэд мэдээлдэг.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан журмын дагуу бүх процесс явж, төсөв батлагдсан. Маш товчхондоо бол төсвийг шинэчлэн батлахад Монгол Улсын Их Хурлын тухай хууль, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зөрчил огтхон ч байгаагүй ээ гэдгийг хэлье.

-УИХ-ын гишүүн Б.Энхбаяр танд хандаж хүсэлт гаргасан гэсэн. Ямар агуулгатай хүсэлт өгсөн бэ?

-УИХ-ын хоёр гишүүнээс яг энэ төсвийн хуулийг хэлэлцэн батлахтай холбоотой санал хураалтын дүн, холбогдох дүрс бичлэгийг ирүүлэх хүсэлтийг Ерөнхий нарийн бичгийн даргад ирүүлсэн. Ерөнхий нарийн бичгийн дарга бол тухайн албан бичгийг судлаад ном журмынх нь дагуу хариуг нь хүргүүлнэ ээ. Нэг зүйлийг нэмж хэлэхэд Үндсэн хуулийн 26.6-д УИХ хуулийн төслийг эцэслэн батлахдаа нийт гишүүний олонхоор батална гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, 126 гишүүний 64 буюу түүнээс дээш гишүүд дэмжсэн тохиолдолд ямар ч хууль батлагдсанд тооцно. Тэгэхээр төсвийн тухай хуулийг хэлэлцэн батлах үйл явц энэ хуульд заасны дагуу явагдаж, батлагдсан.

-Тэгвэл эсэргүүцээд байгаа гишүүн буруу ойлгосон гэсэн үг юм уу?

-Үгүй ээ, гишүүдийг буруу, зөв ойлгосон гэж би бол хэлэхгүй. Гишүүд бол дэгээ баримталж байгаа. Тэдний үзэл бодлоо илэрхийлсэн мэдээлэлтэй танилцсан. Таны асуусны дагуу би хариулъя. Дэгийн тухай хуулийг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга УИХ-ын гишүүддээ, мөн олон нийтэд зөв ойлгуулах үүрэгтэй. Түүнийхээ дагуу л дэгийн тухай хуулийг хэрэглээ талаас нь тайлбарлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-12 202.9.40.121

Үр хүүхдийнх нь ирээдүйг өрөнд унагаж, устгаж байхад хэнэг ч үгүй ингэж яриад суух гэж…

Avatar

Нэргүй 2024-11-12 66.181.186.14

эзнээ долоогч, цүнх баригч юу боллоо гэж эзэн лүүгээ хуцах билээ, ард түмэн рүү л архирна шд.

Avatar

Зочин 2024-11-12 139.5.216.16

Энэ нөхөр ингэж л хэлнэ хоолноосоо салахыг хүсэхгүй шд.

Avatar

Нэргүй 2024-11-12 103.212.162.200

чи мэддиймуу

Avatar

Зочин 2024-11-12 66.181.183.245

Төрийн дээд байгууллагын хурал удирдаж байгаа хүн хууль тайлбарлаж болохоор барахгүй жирийн иргэн ч болно. Даргалагч ямар ч нөхцөлд зөв шийдвэр гаргуулах үүрэгтэй боловч жижиг ч саад гарах төлөв гарахад хүрвэл мэдэрч тайлбар өгч зорьсноо биелүүлэхэд хүрнэ. Тийм байдлыг Амарбаясгалан маш сайн мэдэрч байналээ. Балмадууд мушгиж улстөр хийхийн оронд тийм шударга юм бол магтахаар байсан

Avatar

Zochin 2024-11-12 139.5.218.82

б**с долоогч. Хахаха

Avatar

Зочин 2024-11-12 103.57.93.219

Агуу мэдлэгтэй .Гайхмаар юмаа.

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа 2024-11-12 59.153.112.157

2/Хуралдааны тэмдэглэлтэй танилцах асуудал архивт орохоос өмнөх болон дараах үе шатанд яригддаг асуудал. Архивт орохоос өмнөх үе шатанд асуудал үүсдэг байсан.Энэ нь янз бүрийн зорилгоор албан ажлын бус шугамаар тэмдэглэл авах санал гардаг байв. Ж-нь, АИХ-ын чуулганаар Үндсэн хуулийн төсөл хэлэлцэх үед 2 эхнэртэй байхыг зөвшөөрсөн депутатуудын нэрсийг авах гэсэн санал гарч байсан ч чуулганы дарга зөвшөөрөөгүй.Энэ асуудлыг дарга шийдэх биш, нарийн журамлах нь зөв юм билээ

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа 2024-11-12 59.153.112.157

Санал:1/Санал хураах төхөөрөмжийг анх монгол инженерүүд бүтээсэн юм. Одоогийн төхөөрөмж мэдээллийн багтаамж нь их сайжирсан ч найдвартай ажиллагаа нь дордсон байна. Гишүүд санал хураах төхөөрөмжид бүрэн итгэх явдал хамгийн чухал. Зарим гишүүд өөрийнх нь санал цөөнх болохоор төхөөрөмжид бурууг өгөх гээд байдаг гэм бий. Эд бүгдээс бүрэн сэргийлэх түвшинд төхөөрөмжөө сайжруулах хэрэгтэй. Хуралдааны завсарлагаа болгонд төхөөрөмжийн найдвартаа ажиллагааг шалгадаг байсан.

Avatar

Нэргүй 2024-11-12 66.181.190.208

Хууль тайлбарладаг субъект нь энэ нөхөр болчихсон уу…Хууль тайлбарлах эрх зөвхөн ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ-д л бий. МАН өөрсдөө хуулиас дээгүүр эрх мэдэлтэй боллоо шүү.

Avatar

Зочин 2024-11-12 203.91.115.46

Энэ нэг чухал царайлсан хүүхэлдэй хаанаас бий болов?

Avatar

Нэргүй 2024-11-12 178.174.229.45

ene ch estoi gulgun kommunist bna 1937 ond bol gaigui a*******n boloh bj chi BAASANDORJOO

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж