Хятадын цөмийн амбицыг тэлэх Луугийн хүч төсөл

Хятадын цөмийн амбицыг тэлэх Луугийн хүч төсөл

Хятадын цөмийн амбицыг тэлэх Луугийн хүч төсөл

Хятад улс томоохон байлдааны хөлөг онгоцонд зориулсан цөмийн реакторын эх загварыг бүтээж буйг хиймэл дагуулын зураг болон тус улсын засгийн газрын баримт бичгүүдэд хийсэн дүн шинжилгээнд үндэслэн тогтоожээ. Энэ нь Хятадын анхны цөмийн хөдөлгүүртэй нисэх онгоц тээгч хөлөг онгоцны үйлдвэрлэл урагштай байгаагийн тод илрэл юм.

Хятадын Тэнгисийн цэргийн хүчин тоон үзүүлэлтээрээ хэдийнэ дэлхийд тэргүүлээд буй. Цөмийн цэнэгтэй тээвэрлэгчдийг флотдоо нэмэх нь тэдний хувьд томоохон алхам болно. Энэ дэвшил нь Хятадыг тэнгисийн цэргийн хүчин чадлаараа нэгдүгээрт ордог гүрнүүдийн онцгой эгнээнд оруулна гэдгийг Вашингтон дахь Олон улсын энх тайвны төлөөх Карнегийн сангийн ахлах ажилтан Тонг Жао хэлжээ. Цаашилбал, дотоодын үндсэрхэг үзлийг нэмэгдүүлж, үндэсний нэр хүндийг өсгөх ач холбогдолтой.

Калифорнийн Миддлбери олон улсын судалгааны хүрээлэнгийн судлаачид Сычуань мужийн Лешань орчмын уулархаг нутгийг судалж байхдаа Хятадыг зэвсгийн зориулалттай плутони эсвэл тритиум үйлдвэрлэх реактор барьж байна гэж сэжиглэжээ. Эцэст нь үүнийг томоохон байлдааны хөлөг онгоцны анхны реакторын бүтээн байгуулалт гэж дүгнэсэн юм.

Лешань дахь төслийг Лонгвэй буюу Луугийн хүч гэж нэрлэдэг. Харин албан баримт бичигт Цөмийн эрчим хүчийг хөгжүүлэх төсөл гэж нэрлэжээ.

Хятад улс цөмийн хөдөлгүүртэй нисэх онгоц тээгч хөлөг онгоц бүтээхээр төлөвлөж байна гэсэн цуу яриа эртнээс гараад байгаа ч Миддлберигийн багийн хийсэн судалгаагаар байлдааны хөлөг онгоцонд зориулсан цөмийн хөдөлгүүртэй хөдөлгүүрийн систем бүтээхээр ажиллаж байгаа нь батлагдав. "Лешань дахь реакторын прототип нь Хятад улс цөмийн хөдөлгүүртэй нисэх онгоц тээгч хөлөг онгоц бүтээж байгаагийн анхны баттай нотолгоо юм" гэж Миддберигийн профессор, төслийн судлаачдын нэг Жеффри Льюис хэллээ.

Хиймэл дагуулын зураг, төслийн тендер, боловсон хүчний файл, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн судалгаа зэргээс гадна барилгын явцын дуу чимээ, хэт их тоосжилтын талаарх иргэдийн гомдол зэргийг үндэслэн тэнгисийн цэргийн хөдөлгүүрийн туршилтын реактор барьж байна гэж дүгнэжээ.

Удахгүй ашиглалтад орох тус реактор нь 999 дүгээр бааз гэгддэг талбайд баригдсан шинэ байгууламжид байрлаж байна. Тус байгууламжид ажиллаж байгаа, ашиглалтаас гарсан, баригдаж байгаа гээд өөр зургаан реакторыг байрлуулсан байна. 999 дүгээр бааз нь реакторын инженерийн судалгаа, туршилт хийх үүрэгтэй Хятадын Үндэсний цөмийн корпорацийн охин компани болох Хятадын Цөмийн эрчим хүчний хүрээлэнгийн хяналтад байдаг.

Тээгч хөлөг бүтээх ажлыг хариуцдаг Хятадын 701 дүгээр хүрээлэн буюу Хятадын хөлөг онгоц судалгаа, дизайны төв нь Цөмийн эрчим хүчийг хөгжүүлэх төслийн хүрээнд реакторын тоног төхөөрөмжийг худалдан авсан болохыг баримт бичгээр нотолжээ. Мөн 2020-2023 он хүртэлх хиймэл дагуулын зургуудыг харвал бүс нутаг дахь байшингуудыг нурааж, реакторын талбайтай холбогдсон ус татах дэд бүтцийг барьж байжээ.

Байгаль орчны нөлөөллийн тайланд Лонгвэй төслийг "нууц" ангилалд багтаажээ. Мөн "үндэсний батлан ​​хамгаалахтай холбоотой барилгын төсөл" гэж нэрлэсэн байна.

Нээлттэй цөмийн сүлжээний ахлах шинжээч Сара Ладерман Миддлберигийн судалгаанд оролцоогүй боловч судалгааны үр дүнтэй сайтар танилцжээ. Тэрбээр "Энд танилцуулсан нотлох баримтыг харгалзан үзвэл, Хятад улс энэ байршилд тэнгисийн цэргийн хөлөг онгоцнуудад зориулсан (нисэх онгоц тээгч байж болзошгүй) цөмийн хөдөлгүүрийн систем барихаар ажиллаж байгаа бололтой" гэжээ.

Хятадын анхны тээвэрлэгч хөлөг онгоц 2012 онд ашиглалтад орж байв. Энэ нь загварыг нь өөрчилсөн Зөвлөлтийн хөлөг байжээ. Хоёр дахь хөлгийг мөн л Зөвлөлтийн загварт суурилсан боловч Хятадад бүтээсэн байна. Ляонин болон Шаньдун нэртэй хоёр хөлөг нь онгоц хөөрөхөд туслах богино зурвасын төгсгөлд налуу загвартай буюу "цанаар харайх" төрлийн хөөргөх аргыг ашигладаг. Харин гурав дахь тээвэрлэгч Фужиан 003 хөлөг 2022 онд ашиглалтад орсон бөгөөд анхны загвараар бүтээгджээ. Энэ нь АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний ашигладаг цахилгаан соронзон төрлийн хөөргөх системийг ашигладаг. Гурван тээвэрлэгч хөлөг нь ердийн эрчим хүчээр ажилладаг.

Хятадын Ардын чөлөөлөх армийн Тэнгисийн цэргийн хүчний улс төрийн комиссар Юан Хуажи өнгөрсөн гуравдугаар сард дөрөв дэх хөлөг онгоцыг бүтээж байгааг баталсан юм. Дөрөв дэх хөлгийг цөмийн эрчим хүчээр ажилладаг эсэхийг түүнээс асуухад тэр удахгүй зарлана гэж хариулсан ч одоог хүртэл тодорхой болсон зүйлгүй байна.

Хятадыг нэг дор хоёр шинэ тээвэрлэгч үйлдвэрлэж магадгүй гэсэн таамаг ч байдаг.

Стратегийн болон олон улсын судалгааны төвийн Хятадын эрчим хүчний төслийн ахлах ажилтан Мэтью Фунайоле хэлэхдээ, "Хятадын дараагийн тээвэрлэгчийг цөмийн эрчим хүчтэй байна гэдэгт эргэлзэж байна. Үүний оронд Фужиан хөлөг онгоцны загварыг илүү сайжруулна гэж таамаглаж байна" гэв.

Тээвэрлэгч хөлөг онгоцыг бүтээж, ашиглалтад оруулахад хэдэн жил шаардагдах боловч дараагийн үеийн байлдааны хөлөг онгоцнууддаа цөмийн хөдөлгүүрийг хөгжүүлснээр Хятадын Тэнгисийн цэргийн хүчин цахилгаан соронзон хөөргөгч, радар, шинэ технологийн зэвсэг зэрэг дэвшилтэт системийг ашиглах боломжтой болно. Цөмийн эрчим хүч нь хөлөг онгоцыг тогтмол цэнэглэх хэрэгцээг арилгахын зэрэгцээ түлш, зэвсэг хадгалах орон зайг бий болгох юм. Мөн ашиглалтын хугацааг уртасгах давуу талтай.

Цаашилбал, цөмийн хүчин чадалтай тээвэрлэгч нь Хятадын үйл ажиллагааг Номхон далайн баруун хэсэгт гүнзгийрүүлэн өргөжүүлнэ.

Дашрамд дурдахад, Хятадын дарга Ши Жиньпин нэгдүгээр зэрэглэлийн тэнгисийн цэргийн флотыг байгуулж, далайн гүрэн болохыг батлан ​​хамгаалахын албаныханд үүрэг болгосон билээ. Ардын чөлөөлөх армийн Тэнгисийн цэргийн хүчин одоогоор 370 гаруй хөлөг онгоц, шумбагч онгоцтой дэлхийн хамгийн том флотод тооцогддог. Мөн хөлөг онгоц үйлдвэрлэлээрээ толгой цохьдог. Хятадын усан онгоцны үйлдвэрүүд жил бүр олон 100 хөлөг онгоц үйлдвэрлэсээр байна. АНУ нь Хятадаас тав дахин цөөн тооны хөлөг онгоц үйлдвэрлэж байна. Гэсэн ч АНУ-аас хоцорч буй өөр олон үзүүлэлт бий.

АНУ одоогоор цөмийн эрчим хүчээр ажилладаг 11 тээвэрлэгчтэй. Энэ нь дэлхийн өнцөг булан бүрт хүчээ тараан байршуулах боломжийг АНУ-д олгодог ажээ.

ЭХ СУРВАЛЖ: CBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Бадарч тахар 2024-11-13 66.181.184.122

Япон 1941 онд 10 нисэх онгоц тээвэрлэгчтэй хүчирхэг байсан ! Амёрик 3 хан тээвэрлэгчтэй байсан ! тэгээд дийлээгүй л дэ ! сүүлд нь амёрикууд 15 ыг нэмж гялс хурдан барьсан ! Хэрэв одоо Амёрик Хятад хоёр байлдвал амёрикууд нэмээд 30 ширхэгийг гялс барьчихна ! тэгэхээр хятадууд энэ яваа насандаа буюу энэ зуундаа амёриктай байлдсаны хэрэггүй нам алуулна !!

Avatar

Нэргүй 2024-11-13 202.131.234.123

луу чинь хүнүүгийн бэлгэдэл шүү. хужаад бол түй ч наалдахгүй. манжийн үед л лууг дээдлэх талаар том ахиц гарсан. европт луу гэсэн ойлголтын хүннү л авч очсон. европ луу бол гүрвэл шиг байдаг нь европт төсөөлөл нь маш явцуу байсанг илтгэнэ. манжийн шуналаар алт мөнгө зэргээр хучиж алтан өнгөтэй болсон.

Avatar

Became a new sea power. Russia 🇷🇺, China 🇨🇳 2024-11-13 66.181.181.21

Russia, China, and the two superpowers have become better militarily and economically than the united states of America. World geopolitical giants. mighty Bear Russia 🇷🇺, dragon China 🇨🇳

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж