П.Диддигийн өмгөөлөгчдийн хүсэлтийг шүүхээс няцаах уу?

П.Диддигийн өмгөөлөгчдийн хүсэлтийг шүүхээс няцаах уу?

П.Диддигийн өмгөөлөгчдийн хүсэлтийг шүүхээс няцаах уу?

Реппер Шон "Дидди" Комбс есдүгээр сард баривчлагдсанаас хойш түүний өмгөөлөгчид хоёр удаа батлан даалтад гаргах хүсэлт тавьжээ. Гэсэн хэдий ч шүүхээс хүсэлтийг нь няцааж байв.  Диддигийн өмгөөлөгчид бууж өгөлгүй гуравдах удаагаа батлан даалтад гаргах хүсэлтийг арваннэгдүгээр сарын 8-нд тавьжээ. Шүүх хурал ирэх оны тавдугаар сарын 5-нд товлогдсон бөгөөд одоогийн байдлаар нотлох баримт цуглуулах, мөрдөн шалгах үйл ажиллагаа өрнөж буй.

Диддигийн өмгөөлөгчдийн хэлснээр , шинээр олдсон нотлох баримтууд нь түүнийг суллаж, батлан даалтад гаргахад хангалттай хэмжээнд хүрсэн бөгөөд "нөхцөл байдал өөрчлөгдсөн" гэх үндэслэлээр шүүх хурал хүртэл гэрт нь хорих хүсэлт илгээсэн гэв.

Уг шинээр олдсон нотлох баримт нь засгийн газар санаатайгаар Диддигийн эсрэг хуйвалдаан явуулж буйг батална гэж өмгөөлөгчид тайлбарлажээ. Мөн засгийн газраас олгосон нотлох баримтууд түүнийг яллахад хангалтгүй байгааг онцолсон байна. Одоогийн байдлаар  батлан даалтад гаргах гуравдах хүсэлтийг шүүх хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй байгаа ч мөн адил няцааж магадгүй гэж прокурорууд үзэж байна.

 

ЭХ СУРВАЛЖ: PEOPLE MAGAZINE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Боол 2024-11-12 66.181.186.78

гайрахгүй зүйлгүй энэ хар хүншүү дээ

Avatar

Нэргүй 2024-11-12 158.59.146.30

Bat-Amgalan daa . . . . . . .

Avatar

Нэргүй 2024-11-12 66.181.178.139

Хэтэрхий муу муухай зүйл их дэлгэгдлээ. Түүнд хатуу хандсан нь дээр. Хүний амь настай холбоотой бол бүр ч хатуу байх хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж