Энэ долоо хоногийн VS буландаа ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарын байр суурийг онцоллоо. Учир нь ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Эмчлэх эрхтэй, жор бичих эрхтэй бүх эмч нар гар утсаа гаргаад иргэдэд жор бичих бололцоог хангах системийг хэрэгжүүлэх үүрэг даалгавар өгнө" гэж ярьсан бол Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Эмчдээ үзүүлээд эмээ авч уух нь зөв. Иргэд яаралтай 24 цагийн турш цахимаар эмээ бичүүлж авна гэсэн ойлголт байхгүй. Эмч нар руу 24 цагийн турш утсаар ярьж, цахимаар холбогдож эмийн жороо аваад байвал жор бичсэний хэрэг гарахгүй" гэдэг асуудлыг сөргүүлэн тавьж буй юм.
Н.Учрал
ЗГХЭГ-ын дарга
-Би өнөөдөр Засгийн газрын Олон нийттэй харилцах 11-11 төв дээр ажиллалаа. Олон асуудал овоорсон байна. Тэр дотроо эмээсээ жор нь илүү чухал болсон асуудал иргэдийн дунд тулгамдсан асуудал болж хувирлаа. Өвчин зовлонтой хүнд цаг явж өгдөггүйг би өөрөө сайн мэднэ. 24 цагийн эмийн сан байлаа ч гэсэн 24 цагийн жор гэж алга. Нэг ёсондоо өвдөөд зовоод ирсэн хүнээс жор нэхдэг, жорыг нь заавал цаасаар шаарддаг энэ байдлыг зогсоогооч ээ гэдгийг иргэд хүсч байна.
Би өнгөрсөн хугацаанд Цахим хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа төр, хувийн, өрхийн гээд бүхий л эмнэлгүүдийг мэдээлэл солилцох боломжоор хангах ажлыг хийсний үндсэн дээр гар утсан дээр "И-Монголиа"-д бүх эмийн жор, өвчний түүхүүд бүгд орсон байдаг.
Гэсэн хэдий ч яагаад өнөөдөр эмийн санд ажиллаж байгаа хүмүүс иргэдээс цахим биш цаасан жор нэхээд байгаа юм бэ гэдэг асуулт гарсаар байна. Тийм ч учраас энэ асуудлын мөрөөр Даваа гаригийн 10.00 цагт Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханыг 11-11 төв дээр ажиллуулна.
Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд заасан заавал цаасаар жор бичих биш бидний бэлтгэсэн, хэрэгжүүлж байсан цахимаар шууд жор бичих буюу эмчлэх эрхтэй, жор бичих эрхтэй бүх эмч нар гар утсаа гаргаад иргэдэд жор бичих бололцоог хангах системийг хэрэгжиж эхлэх үүрэг даалгавар өгнө. Энэ асуудлыг шийдвэрлэнэ.
Т.Мөнхсайхан
Эрүүл мэндийн сайд
-Нэг хүн өрхийн эмнэлэг дээрээ эмээ бичүүлж, кодоо авна. Тэгээд аль ч эмийн сан дээр очоод тэр кодоо хэлэхэд авах ёстой эмүүд нь жагсаалтаараа гараад ирнэ гэсэн үг. Жишээлбэл, даралтны эмийг жоргүй олгох хуучин систем рүүгээ орохоор уудаг даралтны эм нь үйлчлэхээ больж, тэр эмээ уусаар байгаад харвалт өгч, амь нас нь эрсдэх тохиолдол асар их байна. Тухайн эмээ удаан хугацаанд уухаар даралт нь хэт бууж, эргээд зүрх судасны систем өөрчлөлтөд ордог. Энэ бүх эрсдэлээс сэргийлж байна гэж ойлгох хэрэгтэй. Даралтны эм нь тохирч, удаан хугацаанд тогтмол ууж байгаа хүн нь цөөн байгаа. Тэрийгээ маш сайн ойлгож, сэргийлэх ёстой.
Эмийн сангуудтай хамтран ажиллаж байгаа. Зарим эмийн сан ямар нэгэн цахим программ хангамжгүй, ашиглахгүй байна. Эрүүл мэндийн байгууллагууд бүгд цахим системд холбогдсон.
Зарим нэг жижиг эмнэлэг цахим программ хангамжгүй учраас эмээ цахимаар бичиж чадахгүй байгаа. Цахим систем ашиглаж байгаа эмнэлгүүд жижиг жорын цонхтой байдаг. Хуучин хөнгөлөлттэй эмийг 1500 эмийн сангаар цахим систем ашиглан авдаг л байсан. Би ажлаа авсан цагаас хойш эмийг бүх эмийн сан, эмнэлгээр авдаг болсон тогтолцоог бий болгож байна. Үр дүн нь эхнээсээ гарч буй. Өрхийн эмнэлэг дээр ирж буй 10 хүний тав нь эмээ жороор бичүүлж байна. Эргээд хүмүүс эмчдээ үзүүлж байж эмийн жороо бичүүлж, зөв тунгаар авах шаардлагатай гэдгээ мэддэг болсон байна.
Эрүүл мэндийн боловсролыг сайжруулах тал дээр арга хэмжээ авах ёстой. Цахимаар жороо бичвэл бүх төрлийн эмээ аль ч эмийн сангаас худалдаж авах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Ингэж байж бид буруу тогтолцоогоо засч залруулж чадна.
Эмчдээ үзүүлээд эмээ авч уух нь зөв. Иргэд яаралтай 24 цагийн турш цахимаар эмээ бичүүлж авна гэсэн ойлголт байхгүй. Хэрвээ хүн яаралтай эмчид үзүүлэх шаардлагатай бол улсын хэмжээнд яаралтай тусламж үйлчилгээний тогтолцоо ажиллаж байгаа. Тэнд очиж бичүүлж, эмээ авна. Тэгэхгүй бол 24 цагийн турш эмч нар руу утсаар ярьж, цахимаар холбогдож эмийн жороо аваад байвал жор бичсэний хэрэг гарахгүй. Эмч хүнээ үзээд тухайн хүнд ямар эм таарах вэ гэдгийг оношилж байж жороо бичих ёстой.
Zochin 2024-11-13 202.131.227.42
Tsakhimaar jor avna gedeg chin barag uzuulehgui baij em avch bga l bizdee, tegvel uudag emee Eminem sangaas ochood avch bolokh l um bn shdee
Нэргүй 2024-11-13 202.21.117.194
Цахим болгох болгохгүй ажил шэж байна. Учрал амьдралаас хэтэрхий хор, агаарын юм дураараа ярьж байна
Нэргүй 2024-11-13 202.21.110.35
bullshit
Зочин 2024-11-13 66.181.186.82
өвчтөнөө үзээгүй эм бичиж өгөх эмч хир олон байгаа болдоо.Утсаар яриад бичиж өгсөн эм нь үйлчлэхгүй өвчтөн эрсдэлд орвол хэн хариуцлага хүлээх вэ. эмчид үзүүлэхгүй утсаар эм бичиж өгдөг болчихвол эмчийн хэрэг байна.Юу болоод байнаа
Нэргүй 2024-11-13 202.131.225.53
цахимаар жор бичнэ гэдэг нь эмч цахимаар үзлэг хийнэ гэсэн үг үү тэ
Нэргүй 2024-11-13 202.126.89.132
Ашгүй 2 мөнгө ургуулагчийн хүүхдүүд өөд өөдөөсөө үзах нь өөрсдийгөө их юманд бодсон хоосон толгойнууд
Нэргүй 2024-11-13 66.181.189.185
Эмч байж болно, Эрүүл мэндийн сайд хийж чадахгүй залуу байна.
Зочин 2024-11-13 122.201.25.246
Эмч цахимаар жор бичнэ гэдэг дэндүү туйлширсан, буруу зүйл байна. Мөнхсайхан сайдын зөв яаж ч бодсон зөвшөөрч болохгүй. Учрал гуай ажил нь багадаад байгаа юм болов уу , танд оролцох оролцохгүй юм гэж байна шүү.
Нэргүй 2024-11-13 64.119.29.144
Эрүүл мэндийн сайдын зөв байхаа. Эмч нь өвчтөнг үзэж байж жороор өгөх эмийг өгөх нь зөх байлгүй дээ. Эм бичих эрхтэй эмч ч гэсэн өвчтөнг үзэлгүй эмийг бичдэг "бурхан" биш шүү. Ийм байдал хэтэрч бид эмийг "хоол" мэт болгосон шүү. Жоргүй өгч болох эмийг хэрхэхээ өвчтөн + цахимаар зөвлөх эмч шийдэх биз. Энэ эм ч гэсэн хоол биш "хор" гэдгийг бодох биз. "Цахим сайд" цахимаа шийдэхээс эмийг шийдэхэд ярилцаасай билээ. Үүрэг даалгавар өгөх ч гэх шиг "аймаар" юм …болох вий
Нэргүй 2024-11-13 103.212.117.44
Энэ Мөнхсайхан сайн эмч байж болох л юм, харин сайн сайд лав биш юмаа?!! Урьд нь бас нэг удаа сайд хийж бүтэлгүйтэж үзсэн биз дээ?
1 2024-11-13 202.21.115.165
Munkhsaihan gej bas 1 hudlaa gar bn aa
Иргэн 1 2024-11-13 103.57.95.108
Эмчид үзүүлж жор бичиж өгсөн бол жороор л авах нь зөв. Жоргүй авна гэдэг чинь замбараагүй бас мэдэмхийрч өөрийгөө болон бусдыг ямар ч хяналтгүй эм хэрэглэхэд хүргэнэ гэсэн. Харин жоргүй үнийн жагсаалт гаргаад эмийн сангуудын "мэдлэг" буланд байршуулж иргэд хэрэгцээтэй эмээ эмийн санчаас асууж лавлах нь зөв байх.Олон удаа байнга хэрэглэдэг эмийг нь эмчийн нэр, хэрэглэгчийн нэр устай нь цахимаар олгох нь зөв болов уу.
Нэргүй 2024-11-13 103.212.118.44
Хамаагүй хэрэглэж болохгүй эмийг жороор өгөх нь зөв л дөө. Гэхдээ, жишээ нь шөнө дунд гэнэт шүд өвдлөө гэхэд өвчин намдаах эм авья гэхээр цахим, цаас аль нь ч ялгаагүй жор нэхэхээр яах билээ?! Тэсээд өглөө болголоо гэхэд эмнэлэгт цаг авах, дугаар хүлээх гээд хэдэн цаг болдог билээ? Өвчтөн л шаналж тарчилна. Энэ мэтийг бодооч! Ойлгооч! Ямар тэнэг залуучууд вэ?!
зочин 2024-11-13 66.181.180.209
Энэ эм уухаар миний даралт буурдаг гэж хүмүүс мэднэ. Даралт нь буурахгүй бол эмээ солиулна гэж эмч дээр очдог . Хүмүүс аптёкаас эмээ чөлөөтэй авдаг байсан одоо авч чадахаа больчихлоо. Амралтын өдрүүдэд эмнэлэг ажиллахгүй эмэндээ хүрч чадахгүй бол асуудал үүсэх юм байна.Бас тариур авч болохгүй жор нэхээд байна.Шинэ сайд их чухал ажил хийсэн гэж дүр эсгэж ядарсан ард түмнийг чангалж байна.
Нэргүй 2024-11-13 202.131.234.123
энэ тимон галзуурлаа үхүүлэхгүй бол цахимаар хооллох хөтөлбөр гаргаж мэднэ
Зочин 2024-11-13 66.181.180.124
Энэ 2 дүнхүү сайдын байж байгааг хараа ч. Хүмүүс жор нэхэхээ болио ч гээд байгааг зөв ойлгосон мөртлөө Эргээд гар утасаар цахим жор бичнэ. Өдөр бичих үү шөнө бичих үү гээд маргаад байх юм. Хүмүүс бидэнд цахим болон цаасан жор хэрэггүй ээ хуучин шиг ээ жор нэхэхгүй эмээ өгчөө ч л гээд байна Тэнэгүүд ээ.