Өргөн хүрээний цомхотгол явуулах тушаал гаргажээ

Хуучирсан мэдээ: 2024.11.12-нд нийтлэгдсэн

Өргөн хүрээний цомхотгол явуулах тушаал гаргажээ

Өргөн хүрээний цомхотгол явуулах тушаал гаргажээ

ОХУ-ын засгийн газар "Covid-19" тахал, Украиныг бүхэлд нь түрэмгийлж буй зэрэг үйл явдлын улмаас өнгөрсөн хугацаанд төрийн албан хаагчдын дунд цомхотгол хийгээгүй байсан. Тэгвэл, ирэх жилээс эхлэн өргөн цар хүрээтэй цомхотгох болсон гэж тус улсын бизнесийн сонин  "Коммерсант" Даваа гаригт мэдээлсэн байна. Эрх баригчид 2019 онд төрийн үйлчилгээг оновчтой болгох шинэчлэлийг эхлүүлсэн бөгөөд тухайн үед нийт төрийн албан хаагчдын 10 хувь нь цомхотголд орж байжээ. Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн сард цомхотгол хийх тушаалд гарын үсэг зурсан байна. Улмаар 2025 оны долдугаар сарын 1-ний өдөр гэхэд төрийн бүх шатны салбар байгууллага тус бүр ажилчныхаа 10 хувийг халах шаардлагатай болов.

Энэхүү өргөн цар хүрээтэй цомхотголын тусламжтайгаар үлдсэн ажилчдын цалинг нэмэгдүүлэх боломж олдоно гэж үзэж байна.

Одоогийн байдлаар орон нутгийн салбар төрийн байгууллагуудад 400 мянган төрийн албан хаагч ажилладаг бөгөөд энэ нь нийт ажиллах хүчний 0.5 орчим хувь юм. Зарим байгууллагууд цомхотгол явуулахдаа хоосон орон тоо, албаны үүргийг хасаж, 10 хувьд хүргэж магадгүй гэж "Коммерсант" сонинд бичжээ. Эдгээр орон нутгийн төрийн албан хаагчид сард дунджаар 60,300 рубль буюу 614 ам.долларын цалин авдаг. Энэ нь төв холбооны байгууллагад ажиллаж буй ажилчдын цалингаас 45 хувиар бага юм.

Гэхдээ энэхүү цомхотгол нь Украинаас эзлэн авсан дөрвөн бүс нутагт нөлөөлөхгүй гэдгийг онцолсон байна.

 

ЭХ СУРВАЛЖ: THE MOSCOW TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ХахаХаха
14
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
5
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж