Меланиа Трамп Цагаан ордны уламжлалт уулзалтыг алгасч магадгүй

Хуучирсан мэдээ: 2024.11.12-нд нийтлэгдсэн

Меланиа Трамп Цагаан ордны уламжлалт уулзалтыг алгасч магадгүй

Меланиа Трамп Цагаан ордны уламжлалт уулзалтыг алгасч магадгүй

АНУ-ын шинэ ба хуучин ерөнхийлөгч нар Лхагва гаригт Цагаан ордонд уулзана. Уламжлал болсон эл уулзалтыг 2020 онд Дональд Трамп алгасч байжээ. Тэгвэл шинэхэн тэргүүн хатагтай Меланиа Трамп одоогийн тэргүүн хатагтай Жилл Байдентай хийх уламжлалт уулзалтыг алгасч магадгүй гэж эх сурвалж мэдээллээ.

Жилл Байден өнгөрсөн долоо хоногт Меланиа Трампийг энэ уулзалтад урьжээ. Энэ нь эрх мэдэл тайван замаар шилжинэ гэдгийг улс орон болон дэлхий дахинд харуулж буй бэлгэдлийн чанартай үйл явдал юм. Цаашилбал, санал хураалтын дүнг эсэргүүцсэний үндсэн дээр 2020 оны сонгуулийн дараах уулзалтад ирээгүй Дональд Трампийг далд зэмлэсэн үйлдэл гэж үзэж байна. 2016 онд тухайн үеийн тэргүүн хатагтай Мишель Обама Меланиа Трамптай Цагаан ордны шар зууван өрөөнд уулзаж, цай уусан бөгөөд байшинтай танилцуулж байжээ.

Цагаан ордноос мэдээлснээр уулзалт Лхагва гаригийн үдээс өмнө 11:00 цагт болно. Трампийн багийн зарим гишүүн энэ уулзалтыг чухал ач холбогдолтой гэж үзсэн тул Меланиа Трампийг Вашингтонд ирэхийг хүсчээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж