Шинэ Зеландын ерөнхий сайд албан ёсоор уучлалт гуйв

Шинэ Зеландын ерөнхий сайд албан ёсоор уучлалт гуйв

Шинэ Зеландын ерөнхий сайд албан ёсоор уучлалт гуйв

Шинэ Зеландын ерөнхий сайд Кристофер Луксон Мягмар гаригт 200 мянга гаруй хүүхэд, насанд хүрэгчдээс уучлалт хүслээ. Тодруулбал, 1950-аад оны үед төрөөс санхүүжүүлдэг байсан асрамжийн газарт бие, сэтгэлийн хүчирхийлэл амсаж, эрүү шүүлттэй нүүр тулгарсан хохирогчид болох нутгийн уугуул Маоричуудаас уучлалт гуйсан юм. Өнгөрсөн долдугаар сард эдгээр асрамжийн төвүүд асран хамгаалж буй Маори хүүхдүүддээ хэрхэн ханддаг, ямар нөхцөл байдалд амьдруулж байсныг нь нотолсон тайлан гарсан.

Үүнд дурдсанаар, 1950-иад оноос хойш асрамжийн газарт хүчээр илгээгдсэн 655 мянган хүүхэд байсан бөгөөд тэдэнд сургагч багш нар бэлгийн хүчирхийлэл үйлддэг байсан нь тогтоогдсон.

Мөн сэтгэл санааны дарамт, бие махбодын зодуурыг тэвчихийг шаардаж, эрүүл хүнсээр хооллолгүй өлсгөж тамалдаг байсан аж. Одоогийн байдлаар, эдгээр 650 мянган хохирогчдын талаас илүү хувь нь асрамжийн төвд байхдаа амиа алдсан бөгөөд 200 мянга гаруй хүн л амьд үлдсэн гэх тооцоо бий. Мөн амьд үлдэж, асрамжийн төвөөс гарсан хүмүүсийн зарим нь сэтгэл, бие махбодын гэмтлээ дийлэлгүй, хууль бус гэмт хэрэгт оролцсон эсвэл амиа хорлосон гэж тайланд бичжээ.

Ерөнхий сайд Луксон парламентын танхимд амьд үлдсэн хохирогчид , тэдний гэр бүл, нас барсан хохирогчдын гэр бүлийг урьж, орон даяар албан ёсны уучлалт гуйсан юм.

Тэрбээр "Өнөөдөр би энэ засгийн газар төдийгүй өмнөх засгийн газруудыг төлөөлж, төрийн болон шашны санхүүжилттэй асрамжийн төвд хохирсон бүх хүнээс уучлалт хүсч байна. Энэ/асрамжийн төвүүд/ бол үнэхээр аймшигтай, зүрх эмтрэм, буруу зүйл байсан. Бас хэзээ ч бий болохгүй байх ёстой байв. Хэзээ ч Шинэ Зеландад ийм харгис хүчирхийлэл байгаагүй гэж боддог байлаа. Гэхдээ бодит үнэнийг та бүхэн л мэдэж байсан. Үнэнийг сонсож, итгүүлэхийг олон жил та бүхэн хичээж, хүлээж байсан. Одоо Шинэ Зеланд бүгдийг мэдэж авлаа. Өмнө нь бид энэ аймшигтай түүхийг үл тоож, хараагүй, сонсоогүй мэт байдаг байсан бол одоо бүгдийг мэдэж авсан. Бид зөв зүйлийг хийх ёстой гэдгээ мэдэж авлаа. Нэгдүгээр, та бүхэнд хэрэгтэй байгаа тусламжийг үзүүлэхээ амлаж байна. Хоёрдугаарт, ирээдүйд ийм хүчирхийллийг дахин бий болгохгүйн тулд чадах бүхнээ хийх болно" гэжээ.

Парламентын танхимд уригдсан Тупуа Урлич таван настай байхдаа асрамжийн төвд хүчээр очжээ. Түүний аав, нагац ах нар гээд гэр бүлийн гишүүд нь бүгд эдгээр асрамжийн төвд амьдардаг байв. Тупуа Урлич асрамжийн төвд байхад аав, нагац ах нар нь амиа хорлосон аж. Учир нь бага насандаа мэдэрсэн бие, сэтгэлийн шарх нь жил ирэх тусам дийлдэшгүй болсноор хорвоог орхих шийдвэр гаргасан байна. Тупуа Урлич анх асрамжийн төвд очсон өдрөө сайн санадаг бөгөөд багш, асран хамгаалагч нар нь хэрхэн зовоодог байсныг "Guardian"-д ярьсан. Тэрбээр парламентын танхимд ерөнхий сайдын уучлалт гуйж буйг сонсож байхдаа уйлж байсан юм.

Тус арга хэмжээнд үг хэлэхээр сонгогдсон амьд үлдсэн гурван хохирогч бүгд асрамжийн тогтолцоонд яаралтай өөрчлөлт хийж, хохирлыг барагдуулахыг хүсч буйгаа илэрхийлсэн.

Тэдний нэг Кейт Виффин хэлэхдээ "Өнөөдөр бол маш чухал, түүхэнд үлдэх өдөр боллоо. Бид бүгдийн олон жил туулсан зовлонг ойлгож, туслалцаа үзүүлнэ гэдэгт найдаж байна" гэв. Мөн 11 настайдаа төрийн асрамжид байсан, бэлгийн хүчирхийлэл, сэтгэл зүйн хүчирхийлэлд өртсөн Уиффин Луксон, Хипкинс нар "Бид олон жил чимээгүй шаналж, орхиод явсан гэр бүлийнхээ зовлонг үр хойчдоо өвлүүлэхгүй гэж боддог байсан. Одоо , бидэнд тусламж үзүүлэхээ амласан тул үүндээ үнэнч байж, ирээдүйн мянга мянган хүүхдүүдийг гэрэлтэй ирээдүй угтана гэж найдаж байна" гэсэн юм.

 

 

ЭХ СУРВАЛЖ: GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХарамсалтайХарамсалтай
4
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

- ### 2024-11-12 132.194.13.93

CJ;

Avatar

aimaar OOPTEIGOON ADILXAN BOLGOX SANAATAI+ NYD XULUU ysi ?# 2024-11-12 132.194.13.93

keni +brxoloo

Avatar

gadni salaabch ni keni? AIMSHIGTAI OBOrxit 2024-11-12 132.194.13.93

juuGeeni

Avatar

f 2024-11-12 132.194.13.93

– yc ; # #-

Avatar

zobxi, yryyl xamar xabdalttai; yu? 2024-11-12 132.194.13.93

– Ew CJN mCOL+ faking

Avatar

bnguin delgyyrt CJGN y/xy tsynx bnk; w? Nasty -# f;+ UUR SHUGEE BOLGOX +AIMSHIGTAIv; 2024-11-12 132.194.13.93

ind Mal, adyy garsan bsntsg -dt;& yxruin mx zarj bgaani, + xomsdoltoixy , TANXAIgl ni L, nmy;

Avatar

Нэргүй 2024-11-12 178.174.229.45

MONGOLIIN ARD TUMNIIG HILSEER BUUDAN ALJ 10 JILEEES DEESH JILEER SHOROND HIIJ BSAN ARDIIIN NAM YAGAAD UUCHLAL GUIHGUI BNAAA

Avatar

Зочин 2024-11-12 202.126.91.139

Аливаа улс орныг төрөл бүрийн аргаар өөрийн эзэмшилдээ оруулсан түрэмгийлэгчдийн балмад үйлдэл.

Avatar

Зочин 2024-11-12 172.56.167.230

Нутгийн уугуул ард түмэн дэлхийн өнцөг булан бүрт хохирч устан зовж шаналж,доромжлуулан genocide iin хохирогчид болсон, болсоор байна
Аливаа хүн боловсрол, хэл эзэмшсэн бол хүчирхэг бг.
гэдгийг хэлсээр…буйн сургамж юм.
Монгол улс тусгаар тогтнолоо ямагт,хатуу хамгаалах хэрэгтэй!

Avatar

Иргэн 2024-11-12 103.68.107.106

Англо-саксуудын үнэн нүүр царай энэ дээ.

Avatar

Нэргүй 2024-11-12 66.181.186.243

маш харамсалтай юм, гэхдээ оросууд бол шууд устгаад үлдсэн хэсгийнх нь түүх, хэл соёлыг нь бүрэн уусгаж, өөрсдөө шинээр зохиож өгч, архи мансуурлаар аажим устгах ажил одоо ч үргэлжилж байна шд.

Avatar

Нэргүй 2024-11-12 70.69.228.90

China gedeg uls baigaag yagaad bichehgui baina aa

Avatar

manai neo liberialuudiinhaar bol baruuniihan aguu hvnleg setgeltei amid burhad sh dee.. ene hudalaa orosuud l gvtgej bgaa da gen de.. 2024-11-12 103.57.92.143

Baruuniihan kanad amerik avistrali new zeeland ulsd uguuli vndesteniig sistemtei alj hyadaj tsuuruulij baij nutagt ni ezen suusan l daa. Harin gantshan Omnod afrikd l tegej chadahgui baisan ted asar olonoor nemj irj tursuur baisan haruudiig bvgdiig duusgaj chadaagui l dee.. Ven baidal iim baisan daa.Gehdee ed nar taliig ni gargaj bgaa daa..

Avatar

Kca 2024-11-12 202.126.88.179

Англичууд гэж живүүн бэсда нар, уугуул иргэдийг бүгдийг нь шоронд хорьж байсан байна. Юун асрамжийн газар, хорих газар л байж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж