“Зөөвч-Овоогийн ураныг уусган баяжуулах технологиор гаргана”

“Зөөвч-Овоогийн ураныг уусган баяжуулах технологиор гаргана”

“Зөөвч-Овоогийн ураныг уусган баяжуулах технологиор гаргана”

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.12/ хуралдаанаар Цөмийн энерги йн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ асуудалтай холбогдуулж гишүүд асуулт тавин ажлын хэсгийнхнээс хариулт авав.

Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын гурав, ашиглалтын 8 тусгай зөвшөөрөл олгоджээ. Ашиглалтын тусгай зөвшөөрлийг дөрвөн компани, хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг компани эзэмшиж байна.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

-Яг өнөөдрийн байдлаар Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/-өө тултал авна гэж ойлгож байгаа. Өнөөдрийн үнээр хэчнээн төгрөгийн татвар авах вэ. Цөмийн энергийн тухай хуульд орон нутгийн харилцаа бага байдаг. Энэ харилцааг тодорхой болгох зохицуулалтыг хуульд тусгах хэрэгтэй.

Ураны ислийг эцсийн бүтээгдэхүүн гэж үзэх үү. Хэрвээ эцсийн бүтээгдэхүүн гэж үзвэл НӨАТ авч чадахгүй болно. Ажлын хэсэг ураны ислийг эцсийн бүтээгдэхүүн мөн гэж үзсэн юм уу, биш гэж үзсэн юм уу.

Хаалтын санхүүжилтийг Засгийн газрын журмаар зохицуулна гэж заажээ. Хуулиар зохицуулбал зүгээр шүү дээ. УИХ-ын бүрэн эрхэд халдсан болох вий?

“Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт:

-Одоо зах зээлийн үнэ нь 80 гаруй ам.доллар байна, АМНАТ-өөр 14 хувийн төлбөр төлнө. Бүтээгдэхүүний нийлүүлэлт цаашдын баригдаж байгаа реакторууд болон цаашаа төлөвлөлтийг харж байгаа. Бүтээгдэхүүний нийлүүлэлт дутагдалтай байх төлөв харагдаж байгаа. Цаашдаа бүтээгдэхүүний үнэ нэмэгдээд явах юм байна гэдэг төсөөлөл гарсан. Хамгийн багадаа 14 хувийн АМНАТ авна, цаашдаа нэмэгдээд явна.

Ажлын хэсгийн гишүүн н.Намчинсүрэн:

-Ашигт малтмалын тухай хуулиар байгуулсан гэрээтэй холбоотой бүх мэдээллийг олон нийтэд ил тод тавих зохицуулалт үйлчилж байгаа. Цөмийн энергийн тухай хуульд энэ зохицуулалт байхгүй. Францын талтай хэлцэл хийхдээ орон нутгийн асуудлыг нухацтай авч хэлэлцэн, хэлцэлд орж байгаа. Төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс жил бүр  нэг сая ам.долларыг орон нутагт өгөхөөр санал гаргаад явж байгаа. Францын талтай хэлцлийн явцад тохиролцоод ТЭЗҮ-д тусгаад явна. НӨАТ- ын тухай хуульд 0 хувийг хэрэглэх асуудлыг уул уурхайн эцсийн бүтээгдэхүүн дээр Засгийн газраас батална гэдэг зохицуулалт байгаа. Энэ хүрээндээ таны хэлж байгаа үнэн. Ураны исэл буюу шар нунтагийг эцсийн бүтээгдэхүүний жагсаалтад оруулсан, Засгийн газраас баталсан байгаа. Засгийн газар дээрээ хэлцлийн явцад тохиролцоод шийдээд явна.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

-Орон нутгийн харилцааг тодорхой болгосноор хөрөнгө оруулагчийг хамгаална шүү. НӨАТ-ын асуудал бүрхэг байна. НӨАТ гэдэг бол хамгийн том татвар. ААНОАТ -аас илүү хэд дахин татвар. Ажлын хэсэг дээр ярьсан, наад асуудлаа тодорхой болгох хэрэгтэй. Хаалт гэдэг чинь хуулийн дагуу шийдэх ёстой асуудал шүү. Тэгж байж хөрөнгө оруулагч талаа хамгаална. Бүх юм ойлгомжтой байх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

-Цөмийн энергитэй холбоотой нэг ч заалт алга. Бидний ярьж байгаа асуудал Ашигт малтмалын тухай хуулиар хангалттай зохицуулчихаар байх юм. Шар нунтаг гэдэг маань анхан шатны боловсруулалт хийгдсэн бүтээгдэхүүн. Ихэнх оронд энэ асуудлыг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулдаг. Газрын ховор элементтэй холбоотой асуудал дээр одоо бослого шахуу юм болоод яваад байна. Газрын ховор элементийг ашиглах бол тусад нь хууль гаргах юм уу.

АМНАТ-тэй холбоотой татварыг олон улсын биржийн үнээр тогтооно гэдэг заалт орж, дотоодын биржийг ашиглахгүй юм байна гэж ойлголоо. Цөөхөн худалдан авагчтай салбар.

Хятадын нэг биржийн үнийг бариад хямдхан зараад явдаг жишиг тогтох вий. Энэ талынхаа эрсдлийг яаж харж байна, цаашдаа яаж хамгаалах вэ.

Энэ хуулиар дараа дараагийн ураны ордуудыг нээх, ашиглалтад оруулах, гэрээ хийх загвар болох гээд байна. Өнөөдөр ярилцаж байгаа “Орана” дээр Засгийн газарг жил гаруйн хугацаанд ажилласан.

“Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт:

-Бид анхан үедээ Ашигт малтмалын тухай хуулиар явж байсан. Гэвч бага хэмжээний цацраг идэвхтэй холбоотой асуудал яригдаж байгаа учраас Цөмийн энергийн тухай хуульд цацраг идэвхт бодисын хяналт, зохицуулалт нэлээн нарийвчлагдсан тул уран олборлох асуудлыг Цөмийн энергийн хуулиар нь зохицуулаад явъя гэдэг шийдэлд ажлын хэсэг хүрсэн. Ураны олборлолт Цөмийн энергийн тухай хуулиар зохицуулагдана.

Зах зээлийн хувьд онцлогтой юм билээ. Боловсруулалт хийдэг тавхан улс байдаг, үнэ нь хоёрхон улсын бирж дээр тогтоод явдаг. Тэрүүгээр явдаг зарчимтай.

Аль ч хөрөнгө оруулалтын гэрээний хувьд тухайн ордын уул геологийн нөхцөл, хөрөнгө оруулалт ашиглах технологиос хамаарч асуудлыг шийдэхгүй бол нэг төрлийн гэрээгээр зохицуулах боломжгүй. Тухайн ордын онцлог гэдэг зүйлээр авч үзэж байгаа. Зөөвч-Овоогийн хувьд газар доорх уусган баяжуулах, харьцангуй хөрөнгө оруулалт бага орох технологитой учраас АМНАТ өндөр тогтоох хувилбар нь зохимжтой гэж үзсэн. Зарим тохиолдолд 34 хувиа үнэгүй авах, АМНАТ-өө өсөн нэмэх, хамтад явах бүхий л хувилбар нээлттэй гэдэг байдлаар тэр томъёолол орж байгаа.

Ажлын хэсэг, Засгийн газрын хэрэг эрхлэх газар н.Цолмон:

-Ашигт малтмалын тусгай төлбөртэй холбоотой асуудал бол 5.4 дахь заалтын хүрээнд буюу төрийн эзэмшлийн хувь хэмжээг АМНАТ-өөр орлуулах тохиолдолд хэрэглэгдэх тусгай төлбөрийн асуудал яригдаж байгаа. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Ашигт малтмалын тухай хуулиараа энэ заалт мөн адил үйлчилж байгаа. Ялгаатай юм нь энэ хувь хэмжээг АМНАТ-өөр орлуулах тохиолдолд тухайн АМНАТ -ийн дээд хэмжээг 5 хувиар тогтоосон, Ашигт малтмалын тухай хуульд. Энэ хувь хэмжээг УИХ 5 хувиар тогтоогоод 5 хүртэлх хувьдаа хэдэн хувь байхыг Засгийн газар өөрөө тогтоох мандатыг авсан хууль. Цөмийн энергийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл дээр эдийн засгийн үр ашигтай байх хувилбаруудыг тооцож үзээд энэ хувь хэмжээг дээд, доод тааз тавихгүйгээр Засгийн газар өөрөө тооцоолж орж ирээд саналаа УИХ-аар батлуулах зохицуулалт л байгаа.

Зорилго нь Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт өөрчлөлт, стратегийн ордын үр ашгийн үр өгөөжийн ихэнх нь буюу 50+1 хувилбар ард түмэнд хуваарилагдах ёстой гэдэг заалтыг хангуулах зорилгоор оруулж ирсэн зохицуулалт.

Ажлын хэсгийн гишүүн, шинжээч Н.Тэгшбаяр:

-Ураныг олборлох хэд хэдэн арга байна. Газар доор уусган баяжуулах, ил уурхай, далд уурхай гээд. Технологийг хэрхэн сонгож байна вэ гэвэл тухайн орд дэлхий дээр үүсэхэд ямархуу геологийн нөхцөлтэй байсан бэ гэдгээс шалтгаалж байгаа.

Зөөвч-Овоогийн хувьд элсэн чулуунлагийн төрлийн орд. Дэлхий дээр 56-60 орчим хувь нь газар доор уусган баяжуулах аргаар ураныг олборлож байгаа, хүлээн зөвшөөрөгдсөн ийм технологи учраас асуудал байхгүй.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

-Цөмийн энергийн тухай хуулиа хөндсөн бол ашиглах талаас зохицуулалт яагаад оруулсангүй вэ. Хариулт өгсөнгүй. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт цөмийн станц хүртэл байгуулах асуудал явж байгаа. Зохицуулалт байхгүй болохоор энэ ажил явах юм уу?

Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан:

-УИХ-аар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсан. Түүнд 14 мега төсөл орсон. 14 мега төслийн нэг нь Францтай холбоотой “Орана”-гийн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж ашиглах гэдэг зүйлийг 14 мега төслийн нэг болгож оруулсан. Гэрээ хийх явцад хоёр талаас ажлын хэсэг байгуулаад асуудлаа тохироод явж байна. Гэрээний хэлцэл 60 хувьтай явж байна. Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу дийлэнх ашиг нь ард түмэнд байх гэдэг талруу гаргалгаа гаргаад төрийн мэдлийн хувийг АМНАТ -өөр орлуулах гэдэг концепциор хуулийг оруулж ирж байгаа. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт цөмийн реакторын асуудал бий. Цөмийн реакторын асуудал цөмийн эрчим хүч гаргаж авах асуудал нь 10-15 жилийн хугацаанд шийдвэрлэх олон жилийн хугацаа ордог асуудал.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт атомын цахилгаан станц ашиглах асуудлын суурь судалгааг хийнэ гэдэг байдлаар оруулаад энэ асуудлаа цааш нь авч явахаар тусгасан.

Таны асуусан асуулттай холбоотой зохицуулалт Цөмийн энергийн тухай хуульд байгаа.

Ийнхүү Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр болов.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-12 59.153.114.184

Нэг л их уран мэддэг гарууд. Больж үз

Avatar

Нэргүй 2024-11-12 203.217.139.240

Мөнгө л яриад байхаас биш газрын гүнд хүчилд уусгах процессын байгаль орчин талаасаа огт ярихгүй юм. Францчууд чинь нээх налаад байх хүмүүс биш байх шүү.

Avatar

Нэргүй 2024-11-12 203.217.139.240

Тэр Нигер улсын хүний эрүүл мэнд, байгаль орчин нь яг ямар болсон юм. Тэнд юу болсон талаар эхлээд судлахгүй байсан юм уу.

Avatar

Нэргүй 2024-11-12 122.201.31.68

Ирээдүйгээ дуусгаж Африкын зарим ядуу орны араас оржээ…Хойч үе маань та нарыг үзэн ядна даа.
….

Avatar

Нэргүй 2024-11-12 202.126.89.226

Хойч үе чамд гомдоноо, учир утгыг нь бүрэн ухаж ойлгоо гүй байж Орос,Хятадын гар хөл болж, эх орны хөгжлийг хойш нь татдаг яасан ч арчаагүй амьтан байсым бэ, гэж чамд л гомдоно !!!

Avatar

Нэргүй 2024-11-12 202.126.90.170

Ер нь үйлдвэрлэл, дэд бүтэц, татвар ( АМНАТ) талаасаа их ярьж байна . Байгаль экологи, хүрээлэн буй орчноо яаж хамгаалах талаар бодлогоо мэргэжлийн байгууллагуудаас санал авах хэрэгтэй.
Хурц гуай. Н.Тэгшбаяр тухайн салбарын байцаагчид, мэргэжилтнүүд г.м.
Өнөөдрийн шилдэг технологи бол нуруулдан уусгах технологи.

Avatar

Нэргүй 2024-11-12 124.158.106.50

Францтай хамтарч уранаа хурдан ашиглаж эргэлтэнд оруулья.

Avatar

Нэргүй 2024-11-12 192.82.65.88

Уран олборлохыг эсэргүүцэж байна. Би үрс хойчоо эрүүл саруул амьдруулах ёстой. Өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушиг дээр.

Avatar

Иаааро 2024-11-12 202.9.40.147

монголын төлөөлж ажиллах утсууд хулгайч бх ёстой гайгуудыг зайлуулрай яаарахгүй шүү.

Avatar

Зочин 2024-11-12 202.9.46.249

126 + 1 тэнэг хурдан үхэг.

Avatar

зочин 2024-11-12 202.131.226.197

БАЙГАЛЫН БАЯЛАГАА АШИГЛАЖ БОЛО ГОЛ НЬ БАЙГАЛ ОЧИНД ЭЭЛТЭЙ Т0НОЛОГИ АШИГЛАХ ХЭРЭГТЭЙ
АШГИЙН 40-50 ТАТВАР АВАХ ХЭРЭГТЭЙ ЕРӨНХИЙ САЙД ЕРӨНИЙЛӨГЧ ЭСВЭЛ САЙДУУД АВЛИГА АВААД НӨГӨӨ ТАЛДАА АШИГТАЙ МОНГОЛ УЛСАД АШИГГҮЙ ГЭРЭЭ ХИЙДЭГЭЭ БОЛИХ ХЭРЭГТЭЙ НӨГӨӨ ТАЛД ТУХАЙН ОРОН НУТАГТ ЮУ ХИЙХ ВЭ ГЭДГИЙГ ТУСГАХ ХЭРЭГТЭЙ ЭДГЭЭР ШААРДЛАГУУДЫГ ЗӨВШӨӨРЧ БАЙВАЛ БОЛНО

Avatar

Нэргүй 2024-11-12 66.181.188.143

Нигери улсыг дэндүү шулнаасаа болж цэрэг армитайгаа хөөгдсөн франц монголыг молигодох гэж үзээд байгаа юм бна,гэвч үйлдвэрээ барьж яг ашиг авах үед Орос,Хятад 2 нутгаараа шар нунтаг тээвэрлүүлэхгүй гээд гэдийвэл яахаа тооцсон юмуу???

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж