Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг, эхчүүдийн төлөөлөл өнөөдөр /2024.11.12/ мэдээлэл хийлээ.
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн төлөөлөл Н.Алтанцэцэг:
-Монгол Улсаас бусад оронд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг маш сайн харж ханддаг. Гэтэл монголд эдгээр хүүхдүүдийг хөсөр хаясаар байна. Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн сурч боловсрох эрх зөрчигдөж байна. Нэг жишээ дурдъя, С.Чинзоригийг Эрүүл мэндийн сайд байхад нь эрт илрүүлгийн аппарат авч өгөх хүсэлтийг удаа дараа тавьж байсан. Энэхүү аппарат нь 21 аймагт байх шаардлагатай. Гэтэл 17 аймагт энэхүү аппарат байхгүй байна. Уг эрт илрүүлгийн аппарат нь байлаа ч тухайн төхөөрөмж дээр ажиллах боловсон хүчин байхгүй. Энэ мэт асуудал дээр шат шатны байгууллагууд нь анхаарлаа хандуулмаар байна.
Боловсролын яаманд хандаж хэлэхэд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сурч боловсрох стандарт бүхий ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг Монголд алга. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулна гэдэг ам, ажил нь зөрөөд байна. Сонсголын бэрхшээлтэй хүүхдийг хоёр хүн дагаж явах шаардлага гардаг. Боловсролын цогц хуульд сонсголын бэрхшээлтэй хүүхдийн эрх ашгийг тусгаж өгмөөр байна.
Монголд 12 мянга 700 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байдаг. Үүний 1500 орчим нь сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд байна. 494 хүүхэд ерөнхий боловсролын сургуульд сурдаг. Үүнээс 262 хүүхэд тусгай хэрэгцээт 29 дүгээр сургуульд суралцаж байна. Жилд 70-90 сонсголын бэрхшээлтэй хүүхэд төрдөг ажээ.
Тиймээс холбогдох шийдвэр гаргадаг мэргэждийн хүмүүс нь эдгээр хүүхдүүдийг тэгш сурч боловсрох, хөгжих эрхээр хангаж өгөхийг хүсч байна" гэлээ
Нэргүй 2024-11-12 202.55.188.98
12700хүүхэд төрж бна гэдэг эцэг эх болох хүн хогнууд цус ойртсон улсууд өөрсдөө шинжилгэээ өгч бай өвчинтэй хүүхэд төрхөөр гэр бүл салдаг өсөх орчин дорддог учир эрүүл саруул хүүхэд төрүүлэх тал дээр төр засаг эцэг эх анхаарах цаг бсон шүү
zochin 2024-11-12 43.228.131.103
Гарсан хойно нь эмчлах гээд байхаар гарахаас нь өмнө оношлох арга чарга бодмоор юмдаа
Нэргүй 1 цагийн өмнө 66.181.169.91
Холын хамаатны хүүхдийг гаргахаа больчих, ер нь хүүхэд битгий гарга!
Иргэн 2024-11-12 139.5.218.136
Жилд 70-90 сонсголын бэрхшээлтэй хүүхэд заавал төрж байх албатай юм уу??? Улсаас юм нэхэж суухын оронд юунаас болж сонсголын бэрхшээлтэй хүүхэд төрж байгааг судалж, түүнээс хамгаалах нь хамгийн оновчтой арга бус уу???