Куба: 6.8 баллын газар хөдлөлт болов

Куба: 6.8 баллын газар хөдлөлт болов

Куба: 6.8 баллын газар хөдлөлт болов

Кубын зүүн эргийн ойролцоо Ням гаригт 6.8 баллын хүчтэй газар хөдлөлт болж, арал бүхэлдээ тог, цахилгаангүй болсон байна. Өнгөрсөн долоо хоногт тус арал хоёр удаа хар салхины дайрлагад өртөж, их хэмжээний хохирол амссан байжээ. Гэвч газар хөдлөлтийн улмаас хохирлын хэмжээ нэмэгдэж, арлын ихэнх иргэд орон гэргүй болсон байна. АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр, газар хөдлөлтийн голомт нь Бартоломе Масо хотоос өмнө зүгт 39 километрийн зайд байсан. Ерөнхийлөгч Мигель Диаз-Канел өнөөдөр мэдэгдэл хийж "Хөрсний нуранги үүссэний улмаас орон байр эвдэрч, нурсан. Мөн цахилгааны шугамд гэмтэл учирсан. Тиймээс мэргэжлийн байгууллага томилж, хохирлыг барагдуулахаар ажиллаж байна" гэв.

Кубын Үндэсний газар хөдлөлт судлалын албаны дарга Энрике Диего Аранго Ариас нөхцөл байдлын талаар "CNN"-д мэдээлэв. Тэрбээр "Энд цахилгаан тасарсны улмаас холбооны бүх хэрэгсэл ажиллахгүй болсон. Гадагшаа мэдээлэл хүргэх боломжгүй байсан. Нөхцөл байдал маш төвөгтэй байна. Өмнө нь хүчтэй газар хөдөлдөг байсан ч энэ удаагийн шиг байгаагүй" гэсэн юм. Өнгөрсөн сард Оскар хар салхины улмаас эд материалыг хохирол амсаад удаагүй байсан зүүн зүгийн Сантьяго-де-Куба, Ольгин, Гуантанамо мужуудад газар хөдлөлтийн чичиргээ мэдрэгджээ.  Хэдийгээр цунами үүсээгүй ч дахин газар хөдлөлт болох бол үүсэх эрсдэлтэй байгааг АНУ-ын Үндэсний цунамигаас сэрэмжлүүлэх төв мэдэгдсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-12 66.181.178.196

МОНГОЛ КУБА ХОЁР АДИЛХАН ХАРАГДААД УДАЖ БАЙНА ДӨӨ, АДИЛХАН ДЭГЛЭМТЭЙ ХОЁР УЛС, ХЭДХЭН БАЯЧУУД ЭРХ ЯМБАТНУУДЫГ САЙХАН АМЬДРУУЛАХЫН ТӨЛӨӨ АРД ТҮМЭН НЬ ЗОВЖ ЗҮДЭРЧ УТААНД ХОРДОЖ ҮХЭЭД ДУУСЧ БАЙНА

Avatar

лутаа 2024-11-12 66.181.164.23

Монгол Коммунист Хүрэлсүх, Хурган коммунист Оюунэрдэнэ төлгөн коммунист Нянбаатар болон ХКН-ын зүүн жигүүр Монгоын коммунист намын гайгаар кубын араас шил даран явж байна даа

Avatar

Нэргүй 2024-11-12 202.9.40.121

Хөөрхий Куба бүр баларч байнаа, коммунист намын удирдлага дор 70 жил болох доо нар өөд харж үзсэнгүй. Тог цахилгаан нь хэдэн өдрөөр тасарч, эрчим хүчний шилжилт хийж чадаагүйгээс үүдэн бүх тоног төхөөрөмж нь хуучирсан. Одоо газар хөдлөлт, хар салхинд нэрвэгдээд, бүр зутрах нээ хөөрхий. Коммунист онолоор халхавчлан эрх барьдаг цөөн хэдэн хүнийг гоё амьдруулахын төлөө насаараа л боол мэт зүтгэж, ядуу амьдарч байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж