Пакистаны утааг сансраас харж болохуйц хэмжээнд хүрчээ

Пакистаны утааг сансраас харж болохуйц хэмжээнд хүрчээ

Пакистаны утааг сансраас харж болохуйц хэмжээнд хүрчээ
Пакистаны зүүн хэсэг, Энэтхэгийн хойд хэсгийг өнгөрсөн сараас эхлэн өтгөн хорт утаа бүрхсэн бөгөөд энэ нь сансраас харж болохуйц хэмжээнд хүрчээ.
Тодруулбал, "NASA WorldView"-ын эрдэмтэд хиймэл дагуул ашиглан Лахор, Шинэ Дели хотуудын зургийг сансраас авсан байна. Гэвч бодит байдал хэр хэмжээнд аюултай болсныг мэдээгүй байсан эрдэмтэд ихэд цочирджээ.
Сансраас авсан зурагт хоёр хотыг өтгөн саарал манан бүрхсэн байх ба хүн амьдардаг эсэх нь мэдэгдэхээргүй болтлоо аюултай хэмжээнд хүрсэн байсан аж.
Пакистаны Лахор хот хэтэрхий агаарын бохирдлоос болж бүх бага, дунд боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоосон. Өдрийн цагаар нар үзэгдэхээ больж, барилга байгууламж хаана сүндэрлэж буй нь үл мэдэгдэнэ. Эрх баригчдын тайлбарлаж буйгаар тариаланчид газар тариалангийн хог хаягдлаа шатааж, нүүрсээр ажиллах цахилгаан станцууд хүчин чадлаа нэмэгдүүлж байгаа бөгөөд автомашины утаа, салхигүй өдрүүд нь хорт утааг нэмэгдэхэд нөлөөлж байна.
Мөн өвлийн цагт хүйтэн, хуурай цаг агаар нь утааг хөөхөөс илүү доош нь нам дардаг учир агаарын чанар хэсэг хугацаанд сайжрахгүй гэсэн юм.
Жил бүр Өмнөд Азийн зарим орнууд хорт утаанд бүрхэгдэж байна. Энэ жилийн хувьд Пакистаны хоёрдох том хот болох Лахорын агаарын чанар өмнө нь байгаагүй хамгийн аюултай түвшинд хүрсэн гэж эрх баригчид тодорхойлж буй. Даваа гаригийн байдлаар агаарын чанарын индекс 1,200 давсан нь "IQAir"-ээс тодорхойлсон "маш аюултай" түвшин юм. Түүнчлэн, Пунжаб мужийн Мултан хотын агаар PM2.5 буюу хорт бодисоор бохирдсон байгааг судлаачид тогтоожээ. Уг бодисын үзүүлэлт нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон аюулгүй хэмжээнээс 110 дахин их байв.
PM2.5-аар бохирдсон агаараар амьсгалах үед уг бодис уушгины эд эсэд гүн нэвчиж, цусанд нөлөөлдөг.
Энэ нь чулуужсан түлшний шаталт, шороон шуурга, ой хээрийн түймэр зэргээс үүсдэг бөгөөд астма, зүрх, уушгины өвчин, хорт хавдар болон амьсгалын замын бусад өвчнийг үүсгэдэг байна. Мөн хүүхдийн танин мэдэхүйн чадварт нөлөөлдөг нь тогтоогджээ. Пакистаны эмнэлгийн байгууллагууд агаарын бохирдлоос болж зовж буй өвчтөнүүдээр дүүрсэн бөгөөд 30 мянга гаруй хүн амьсгалын замын өвчний эсрэг эмчилгээ хийлгэж байна.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-12 212.247.9.244

HURELSUGIIN SAIJRUULSAN HORIIG TULEED UGAARTAAD UHEED DAHIAD TULEED DAHIAD UHEED L BJDEE ,ARDIIN NAMIIN DARGA NAR HUNIIG IRGENEE HAIRLAJ MEDDEGGUI HIISEN AJIL N BURUU BHAD ZOGSOOGOOD UUR YUM HAIHIIN OROND UHEJ L BAIG GEED BURUUGAA HULEEHGUI GURIISEER OLON JIL BOLLOO OLON MONGOL UGAARTAJ UHLEEE

Avatar

Нэргүй 2024-11-12 202.9.40.5

Монголын утааг ч гэсэн агаараас харж болно. Наса-г хахуулдаж чадахгүй. Хүк арын хаалгадаж чадахгүй. Тэнэг улс төржилт хийхээ болиоч. Хүмүүсийн инээд хүргэж байна. Гайгүй байгаа учраас ярихгүй байна

Avatar

Зочин 2024-11-12 66.181.179.214

Манайх ч эднээс нэг их дээрдээд байх юмгүй байх оо, манайд агаарын бохирдлын талаарх мэдээ, мэдээлэл хаалттай, худлаа талдаа учир бодит байдал яг ямар байгаа нь тодорхойгүй, ийм байлгаж Хүк, данхан толгойт нарын таалалд нийцүүлж байгаа холбогдох албан тушаалтнууд нэг л өдөр дээлээ толгой дээгүүрээ нөмрөх вий дээ, хөөрхийс

Avatar

Зочин 2024-11-12 66.181.179.191

манайхаас илүү гэх гээд бна уу

Avatar

Нэргүй 2024-11-12 103.212.117.211

өөрсдийгөө ярьдаа???тэнд байгаа юм хэнд хэрэгтэй юм бэ??? оркоо???

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж