"Хотын дугаар олгохгүй байх тогтоол хүний эрх зөрчиж байна"

"Хотын дугаар олгохгүй байх тогтоол хүний эрх зөрчиж байна"

"Хотын дугаар олгохгүй байх тогтоол хүний эрх зөрчиж байна"

Нийслэлд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгохгүй байгаа асуудлаар бизнес эрхлэгчид өнөөдөр /2024.11.12/ Үндсэн хуулийн Цэцэд хандаж, мэдээлэл хийлээ.


Бизнес эрхлэгчид ярихдаа "Улаанбаатар хотын түгжрэл, агаарын бохирдол, зам тээврийн ослын тоог бууруулах зорилгоор Улаанбаатар хотын нийтийн тээврийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг тогтоох шийдвэр арваннэгдүгээр сарын 8-наас хэрэгжиж эхэлсэн. Энэ шийдвэрийн хүрээнд импортоор орж ирж буй автомашинд Улаанбаатар хотын серитэй улсын дугаар олгоход хязгаарлалт хийсэн. Хязгаарлалтыг хийхдээ УИХ-аас яаралтай горимоор баталсан Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн 9.1 дэх заалтыг үндэслэсэн. Тэгвэл иргэдийн төлөөллөөс энэ заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж, Үндсэн хуулийн Цэцэд хандлаа. Тодруулбал,

  • Машин авахад дугаар олгохгүй буюу төр бүртгэхгүй байх, улмаар иргэн шударгаар өмчтөй болох эрхийг хязгаарлаж байна. Учир нь, автомашин нь улсын бүртгэлд бүртгэгдсэнээр эзэмшиж, ашиглагдах нөхцөлтэй учир өмчлөгчийн эзэмших, ашиглах эрх хязгаарлагдана.
  • Автомашины улсын дугаар олгох боломжит нөхцөл нь зөвхөн орон нутгийн дугаар олгохоор зохицуулалт хийсэн. Улаанбаатар хотын иргэн өөрийн өмчөө зөвхөн орон нутгийн бүртгэлд бүртгүүлэх боломжтой болно. Улмаар НИТХ-ын 2024 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн 2 дугаар тогтоолоор баталсан өндөр төлбөрийн хувь хэмжээгээр хоног тутамд төлбөр төлнө. Энэ нь тэгш бус байдал бий болгож, өмчлөх эрхийг нөхцөл, болзол, хязгаартайгаар эдлүүлэх зөрчил үүснэ.
  • Улсын дугаартай автомашин эзэмшигчид өөрийн өмчөө худалдан борлуулж, шинээр автомашин худалдан авахад одоо өмчилж буй дугаартай автомашиныхаа дугаарыг шинээр авч буй автомашинд шилжүүлээд, хуучин автомашинаа Улаанбаатар хотод худалдан борлуулахад хязгаарлалт үүснэ.

Түүнчлэн төр иргэний өмчлөх эрх тухайн тохиолдолд автомашин өмчлөх түүнийгээ өмчлөлийн зүйлээ ашиглах, эзэмших эрхийг баталгаажуулахтай холбогдуулан нийгэм, эдийн засаг, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх үүрэгтэй. Улаанбаатар хотод иргэн өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслээ ашиглахад шаардлагатай зам гүүр, дэд бүтцийн баталгааг бүрдүүлэх нь төрийн үүрэг бөгөөд түүний төлөө иргэдээс татвар авч санхүүжин үйл ажиллагаа явуулж байгаа.

Гэтэл Улаанбаатар хотын хот байгуулалт, төлөвлөлт хэрэгжүүлэлтэд алдаа, зөрчил гаргаж, хотын зам харилцаа, дэд бүтцийг ачаалал даахуйц бий болгож бүрдүүлж чадаагүй тус алдаагаа эргээд хамгаалах ёстой үндсэн эрхийг хязгаарлах байдлаар шийдвэрлэхээр оролдож буй нь төр өөрийн зорилгын эсрэг үйл ажиллагаа явуулж байна гэж дүгнэхээр байна. Машин авж чадахгүй бол явган явах юм уу. Тиймээс үүнийг хүний эрхэнд халдсан, ялгаварлан гадуурхсан шийдвэр гэж үзэж байна. Мөн энэ бол гэнэт гаргасан шийдвэр, ямар ч төлөвлөгөө байхгүй. Тиймээс Үндсэн хуулийн Цэц тухайн шийдвэрийг эргэн хараасай гэж хүсч байна" гэв.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

58 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Үндсэн хуулийн цэц-д 2024-11-12 66.181.182.205

Монгол улс хуультай орон хэдэн хөдөөний залуучууд хотод ирж суга цавинд хавчуулагдаж дарга болоод иргэдийг баян ядуу хөдөө хотоор нь ялгаж болохгүй тэр бүх хүмүүс үр хүүхэдтэйгээ Монгол улсын аль ч хэсэгт машинаа унаад амьдраад аялаад явах эрх бийй шүү Үндсэн хуулийн цэц ямар үнэн шийдвэр гаргахыг хүлээж байна иргэд!!!!

Avatar

Nbold 2024-11-12 202.55.188.91

nymbaatar gej vnen ergvv tulug tsaashaa yumaa Mongold uur hvn bdaggvi yumuu huil zvin said ch bhdaa bas l ergvv baisan ene malaas uur hvn bdaggvi yumuu

Avatar

Иргэн 2024-11-12 202.170.68.162

Машины татварыг тэнгэрт тултал нэмчээч, тэгээд хүссэн хүсээгүй машины тоо толгой буурна, энэ их тарган хүмүүс алхах хэрэгтэй

Avatar

Зочин 2024-11-12 202.9.46.250

нямбаатараа та зарим нэг луйварчин шуналтай хүмүүст боломж олгохоо болиоч. өөрөө дундаас нь ашиг авч баяжаад байгаа юм биш үү. Монголын ард түмэн чинь бүгд баруун рүльтэй машин авах, бүгд граштай болтлоо баяжих боломжийг нь төр засаг хангасан юм уу. яагаад ард түмнийхээ амьдралыг мэдэхгүй, эсвэл ард түмнээ тохуурхаад байгаа юм уу. хүмүүсийн хэлээд байгаа хөрсөн дээрээ буугаад гэдэг үгүйг ойлгож байгаа юм уу.

Avatar

иргэн 2024-11-12 202.72.245.121

17.1дүгээр зүйл.Автотээврийн хэрэгслийн улсын бүртгэл
17.1 .2.Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмыг автотээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
Яг хэн нь үнэн журам баталсан юм бэ? Хэнийх нь журам хүчин төгөлдөр вэ ?

Avatar

Нэргүй 2024-11-12 202.131.234.123

дугаар дамлан зарж маш их сери задалж байсан генералуудыг шүүж олон түмний хохиролыг төлүүл. үр удамаар нь төлүүлж дуусгах хэрэгтэй. тэд бол одоо гадаадад жаалж байгаа байлгүй гадаадад нь чихдээд нүхэнд чих

Avatar

зочин 2024-11-12 66.181.188.54

түрүүлж машин авч дугаар авсан нь илүү, одоо машин авах нь дутуу эрхтэй байж болох юмуу, иргэн бүхэн тэгш эрхтэй байх үндсэн хуулийн гол зарчмыг зөрчиж байна. бусад зөв шийдвэрээ гаргаад түгжрэлээ бууруулна биз, тэгэх гэж л эрх дархтай болсон хүмүүс. чадахгүй бол дарга ч бай цэрэг ч бай, өмнө нь машин авч дугаар авсан, одоо авах нь ч бай хамаагүй бүгдээрээ адилхан тэгш эрхтэйгээр түгжрээд машиндаа суугаад бензинээ шатаагаад, орчин тойрноо бохирдуулаад, ханиаж найтаагаад сууж байя даа

Avatar

Нэргүй 2024-11-12 66.181.187.66

машин зарагч ченжид эрх байхад түгжрэлд гацах түргэний тэрэг хүлээн амь нас нь дээсэн дөрөөн дээр байгаа хүнд бас эрх байгаа байх шүү. Одоо нэг хэсэгтээ хязгаарлахаас өөр арга байхгүй болсон. Тэр төлөвлөлтгүй барилга барьсан, хот замбараагүй болгосон зэрэг бол тусдаа асуудал буруутан нь одоогийн удирдлага биш, нарийн яривал тухайн цаг үед тэмцэж зогсоогоогүй та ч буруутай.

Avatar

Зочин 2024-11-12 66.181.180.113

тэгээд яаэ зөрчсөн юм бэ?! иашин унах нь тэгээд хүний эрхийн асуудалуу????? битгий х**!!! хол очиж х**! франц нийслэл хотынхо ьөв машин явахыг хорьлоо!! францчууд хүний эрх гэж огт ярихгүй байна. манайхыг бодол чстой ардчилсан улс биздээ!!нөгөө барууны нилээд тои төлөөлөгч байхшүү!!!

Avatar

Нэргүй 2024-11-12 202.21.100.202

Яасан гэж хүний эрх зөрчидөг юм маш зөв шийдвэр дахиж дугаараа олгохгүй байх хэрэгтэй

Avatar

Нямсүрэн цэрэннадмид 2024-11-12 66.181.176.161

манаихан хүнии эрх гэх юм уб бол утаа түгжрэл жинхэн хүнии эрх зөрчигдэж баигаа амьд явах эрх хотын хүн ам машин тэрэг хязгаарлах ухаанта алхам зоригтои хии зөв зөв зөв
т
7

Avatar

Нямсүрэн цэрэннадмид 2024-11-12 66.181.176.161

улсын дугаар олгохгүи баигаа бол маш зөв хотын түгжрэл утаа ернь уб ниислэл хотруу шилжих хөдөлгөөнииг шууд зогсоох 5 жилиин хугацаатаи уб т шилжин суурьшсан үед өндөр төлбөр авах хотод амьдарахад татвартаи болгох хөдөөд амьдархад маш их хөнгөлт үзүүлэх тогтоол гаргаж мөрдүүлэх гэх мэт арга олон

9

Avatar

Зочин 2024-11-12 202.126.90.254

Үхсэн ацны хүний эрх вэ. Тэрнээс илүү бүгд бөглөрч машиндаа суугаад утаандаа хордох уу. Харин тэр бол хүний эрх зөрчиж байгаа асуудал шүү. Хэсэгтээ зогсоох хэрэгтэй, тэгээд ыөглөрөхгүй хэмжээнд нь барьж, нэмэлтийг сугалаагаар олгож байх хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2024-11-12 66.181.180.11

Дугаар хязгаарлах олгохгүй байх зөв хот ачаалал дийлэхгүй болсон одоо хүн амын шилжилт хөдөлгөөн хязгаарлах шаардлага тулгарч олон хоригууд урган гарахыг ухамсарлан ойлгох цаг иржээ хэт хүн амын төврөл замын хөдөлгөөн машины угаар утаа өмхий үнэр дуу чимээ тоос шороо чинь хүний эрх чөлөө аюулгүй байдап эрүүл мэндэд халдаад бна

Avatar

Нэргүй 2024-11-12 103.140.10.215

Пздаа минь хөдөө амьдрах нөхцөл муу байна сайжруулжих юм бол өмхий үнэртсэн хот руу хэн зүтгэх вэ? Зайгүй болтол газар олгож барилга барисан хүмүүстэйгээ хариуцлага тооцох ёстой

Avatar

Зочин 2024-11-12 66.181.161.213

Уулзваруудаа давхарла.
Хориод шийдэхгүй, иргэд төрийнхний хооронд ан цав л ихэснэ. Юу ч үйлдвэрлэгүй, торгууль дэндэж байна

Avatar

Зочин 2024-11-12 202.9.40.163

яг одоо бол зөв өөр арга байхгүй

Avatar

Зочин 2024-11-12 223.118.50.65

Сэгч байсан хамаагүй унаад түгжрэх нь тухайн хүний эрхийн асуудал. Хэрэв нийтийн тээвэр хөгжсөн, бусад тээврийн хэрэгсэлийг сонгох боломжтой байсан бол хүн бүхэн машин авч түгжирэхийг хүсэх үү?

Avatar

Нэргүй 2024-11-12 66.181.161.6

эхлээд үүргээ биелүүл дараа нь хүний эрх ардчилал ярь маш зөв шийдвэр шүү ченжүүдийн эрх ашиг гэж байдаг юм бол ард иргэдийн эрх гэж бас байдаг юм

Avatar

Нэргүй 2024-11-12 66.181.190.126

Заассс зайл цаашаа нэг хэсэг хүний биш нийтийн эрх ашиг чухал

Avatar

Нэргүй 2024-11-12 103.140.10.215

Нийт ч гэж байх шиг пздаа чинь одоо унаж байгаа сэг чинь хэдэн жилийн дараа төмрийн хог болоход бас л уйлан дугарна гөлөг минь

Avatar

Нэргүй 2024-11-12 202.179.26.115

Зөв журам шүү. Гадааддаа актлагдсан явахыг хориглосон төмрийн сэгийг оруулж ирж хотоо түгжих хэрэггүй

Avatar

Нэргүй 2024-11-12 124.158.123.244

Аливаа хуулийн нэг хэсэн хориг байдаг. Хориг бүхэн "хүний эрх" зөрчдөг гэж хэлж болох ч аль ч улсын, аль ч нийгэмийн хуулинд хориг байхгүй байхын аргагүй.

Avatar

Нэргүй 2024-11-12 43.228.129.131

Дугаар хязгаарлах нь зөв шийдэл шүү дээ, аливаа юманд хэмжээ хязгаар байх ёстой

Avatar

Нэргүй 2024-11-12 202.55.191.130

Монго́льская наро́дно-революцио́нная па́ртия буюу MAН-ыг яах гэж сонгосон юм бэ? Гадаадад үүсэж гадаад улсын тагнуулын үнэмлэхтэй хүмүүс байгуулсан энэ МАН монголчууд бидэнд тустай юм хийх үү?
Организационное оформление партии произошло 1 марта 1921 на I Съезде партии в Тройцкосавске / Кяхте.

Avatar

Хёср 2024-11-12 122.201.31.102

Түгжрэлийг ингэж арилгахгүй ээ авилга газарын наымайгаа зогсоо зөвшөөрөлгүй барилга хууль бус стандартгүй авилгын барилга баыгууламжнууд чинь

Avatar

Нэргүй 2024-11-12 124.158.108.54

ХҮНИЙ ЭРХ АРДЧИЛАЛ ГЭЖ ХУЦСААР БАЙГААД ХОТЫГ ЯМАР БОЛГОСНОО ХАРААЧ ӨМХИЙ ШИВЭРНҮҮДЭЭ ЗАЙЛААЧ ХОТООС

Avatar

Нэргүй 2024-11-12 124.158.108.54

зайлаач шээснүүдээ түгжрэл тэгүүл хэзээч арилахгүй

Avatar

зочин 2024-11-12 66.181.183.14

хэм хэмжээ байлгүй дээ, хөдөөнөө машинаа унаж болно. УБ ачаалал хэрээс хэтэрч, иргэдн аюулгүй бдал алдагдсан

Avatar

ZOCHIN 2024-11-12 66.181.186.130

Nyambaatariin zovoo.Naaduuldaa bitgii buuj og.Ulam sain xyanaj shalguuraa odor bolgooroi.Monchi ix duraaraa durigsan daa.Yumand xemjee gej bii dee.

Avatar

Zochin 2024-11-12 202.170.65.202

Хот хөдөө гэж ялгаварлах нь буруу. Бүсчлэлээр татвар тогтоох нь зөв байх.

Avatar

Зочин 2024-11-12 103.212.118.226

МАШИНЫ ДУГААРЫГЭЗНИЙХ НЬ ЭЗЭМШДЭГ УТАСНЫ ДУГААРААР СОЛИХ ХЭРЭГТЭЙ.ХОТ ХӨДӨӨ ГЭЖ ЯЛГАА АРИЛГАХ НЬ ЗӨВ ДӨӨ

Avatar

Нэргүй 2024-11-12 66.181.161.195

Нямбаатарын зөв.

Avatar

зочин 2024-11-12 66.181.176.152

Юм л бол хүний эрх гэж хашгичиж тэнэгтдэгээ больж үз. Нийслэлийн чинь машинууд зам дээрээ багталцахгүй байгааг харахгүй байна уу. Түргэний, галын машинууд нь хүний амь насыг аврах ззргээ гүйцэтгэж чадахгүй болж байна. Та нарын би л болж байвал бусад нь яахав гэсэн хувиа хичээсэн арчаагүй аминчхан үзэл бодол чинь дэндлээ. Төр засаг нь ч гэж амин хувиа хичээгч нараас айж бууж өгөх хэрэггүй. Үарим зүйл дээр тэр тэмэр нүүрээ харуулдаг байх хэрэгтэй. Юм л бол ҮХЦ-д хандана гэдэг болж.

Avatar

хүннү 2024-11-12 202.179.27.113

Машин багтахгүй байгаа нь хэний буруу юм? Лав л иргэдийн буруу биш. Утаа, түгжрэл бууруулна гэж өч төчнөөн мөнгө цусалсан одоо хаана байна? Тэр мөнгөөрөөрөө зам барихгүй яасан юм? Их дээд сургуулийг хотоос гхргана гэж бараг ухаан орсон цагаас л донгосцгоосон, ямар сургуулийг хотоос гаргасан юм? Хэдэн хурган дарга нар юу ч хийсэнгүй. Түгжрэлд зарцуулсан мөнгөө жил жилээр нь гаргаад нийтэд мэдээл. Хүний санаанд багтамгүй тоо гарна.

Avatar

Ничоз 2024-11-12 202.126.89.151

Машины ченжүүд чинь хүн биш ээ. Та нар хүний тооноос аль хэдий нь хасагдсан. Харин өдөржингөө зам дээр түгжирч хамаг ажил аа алдаж байгаа жирийн иргэдийн эрх л өнөөдрийг хүртэл зөрчигдөөд явж байна. Тэр хөдөөнөө очоод машин аа зараачдээ. Та нарыг хэн ч битгий тэр нэг төмөрийн сарамбайгаа зар гэж хэлээгүй шдээ.

Avatar

Нэргүй 2024-11-12 124.158.123.244

Чухамдаа баян улсын хэрэггүй болсон зүйлийг нь хямдхан аваад монголчууддаа үнэ хүргэж байгаа гэдэг нь үнэн байх-ааа

Avatar

Зочин 2024-11-12 103.212.117.89

хот, хөдөөгөөр нь ялгаварлан гадуурхаж болохгүй шүү дээ. Хотын төвөөр зам байх газар барилга бариулсан нь ард иргэдийн буруу юм уу. Баруун, зүүн 4 зам, 32-ын тойрог, Яармагийн гүүрнээс гадагш чиглэсэн олон зам тавих хэрэгтэй. мөн Чингисийн өргөн чөлөөтэй зэрэгцээ зам тавих

Avatar

Нэргүй 2024-11-12 103.168.34.55

Hogiin chenj gologo oorionhoo erh ashigiig l bodno 1.5 say huntei hotod 730k 2 hunii dung 1 mashin hangalttai shde tiim ih mashin durtai bol hodoo gar heden ch dugaa avaa chenj nar hamagin bolovrolgui hulgaichid baidag bas mash ih shunaltai import erhldeg heden compani baigaa ted nar uil ajilgaag ch haah heregtei

Avatar

Нэргүй 2024-11-12 202.126.89.177

Хогийн ченжүүд хуцна биз та нар, тэгвэл түгжрэлгүй амьдрах эрхтэй шүү бас. Приус унасан өмхий оркуудаа аваад хотоос зайлаарай.

Avatar

sad 2024-11-12 14.1.81.152

…Автомашины дугаарын хязгаарлалт нь асуудлыг шийдэх гэсэн шийдэл биш ард иргэдийг шулах 1 төрлийн арга гэдгийг доорхи энгийн жишээнээс хараарай. Энэ түгжрэл бол цэвэр хот төлөвлөлтийн алдаа, муйхар дарангуйллын илрэл юм шүү…🤬 Дугаар хязгаарлалтыг дэмжиж буй хэсэг бүлэг хүмүүс Сингапурыг их жишээ татаж ярьдаг учир доорхи харьцуулалтыг хийсэн болно. Сингапур болон Улаанбаатар хотын газар нутгийн хэмжээ, хүн амын тоо, автомашины тоог харьцуулъя:

Avatar

Нэргүй 2024-11-12 14.1.81.152

1. Газар нутгийн хэмжээ Сингапур: ~728.6 км² Улаанбаатар: ~4,704.4 км² Улаанбаатар нь Сингапураас 6.5 дахин том газар нутагтай. 2. Хүн амын тоо (2023 оны байдлаар) Сингапур: ~5.64 сая хүн Улаанбаатар: ~1.6 сая хүн Сингапурын хүн ам Улаанбаатараас 3.5 дахин их. 3. Машины тоо Сингапур: ~1 сая гаруй автомашин (тус улсад замын хөдөлгөөн, машины эзэмшилтийг зохицуулсан хатуу журамтай) Улаанбаатар: ~600,000 орчим автомашин (замын түгжрэл ихтэй)

Avatar

Нэргүй 2024-11-12 14.1.81.152

Хүн амын нягтралын харьцуулалт Сингапур: 1 км² талбайд ойролцоогоор 7,700 хүн Улаанбаатар: 1 км² талбайд ойролцоогоор 340 хүн Эдгээрээс харахад Сингапурын хүн амын нягтрал асар өндөр тул газар нутаг бага хэдий ч дэд бүтэц, замын зохицуулалт сайтар төлөвлөгдсөн байдаг. Харин Улаанбаатарын хувьд газар нутгийн хэмжээ том боловч хүн амын төвлөрөл, замын түгжрэл ихтэй байдаг.

Avatar

Нэргүй 2024-11-12 66.181.189.185

Ченжүүд л биз

Avatar

797-1 2024-11-12 103.10.22.222

Энэ бол маш зөв шийдвэр шүү… Одоо дараа дараагийн алхамаа хийх хэрэгтэй… Импортын татвараа нэм, насжилтаа багасгах хэрэгтэй, зөв талдаа рультэйг дэмж, торгуулийн баазыг өргөтгөж-барагдуулдаг бол… Энэ бүгдийг системтэйгээр хийж байж хотын түгжрэл буурна. Ямар ч ажил саад бэрхшээлтэй тулгарна, хэн нэгний эрх ашиг хөндөгдөнө

Avatar

Иргэн Анхааралдаа аваачээ 2024-11-12 202.126.90.179

Хөдөөгүүр сумдаар хотын номер ченжүүд зарж байна

Avatar

нэргүй 2024-11-12 202.126.89.168

эрх баригчидаа хүний өмчтэй байх эрхэнд халдаж дүнхүүрч байхаар нөгөө шинэ нийслэлээ орхоны хөндийд хурдан барьж эхлээчээ. тэгсэн тохиолдолд улаанбаатарын хүн машин хоёрын тал нь алга болноо.

Avatar

Нэргүй 2024-11-12 203.17.23.177

ӨӨРСДӨӨ ҮҮНИЙГ ХҮССЭН БОЛООД Л МАН-ЫГ БӨӨНӨӨР ДЭМЖЭЭ БАЙЛГҮЙ ДЭЭ. ОДОО ТЭГЭЭД МАТРЫН НУЛИМС УНАГААД ЯАХАВ ДЭЭ МОЯА НАР МИНЬ. МАН-ЫГ СОНГОЧХООД ХҮНИЙ ЭРХ ЭНЭ ТЭР ЯРИХАА ОДОО БОЛИО.

Avatar

ХУУЛЬЧ 2024-11-12 202.9.46.240

ХҮНИЙ ЭРХ НЬ /төрмөл ,болон үүсмл гэж/ ХҮН ЁСНЫ ХӨГЖЛИЙН ЯВЦАД ЦАГ ХУГАЦААГААРААР ШАЛГАГДАЖ ИРСЭН БАЙДАГ ЮМ ТИЙМ БОЛОХООР ХҮНИЙ ЭРХ ХЯЗГААРТАЙГ ОЙЛГОХ УЧИРТАЙ.,,, ТЭНГЭР ЗАЯАТАЙ БИЛЭГ ТАНХАЙ МОНГОЛЧУУДАД ХАМААРДАГҮЙ ГЭЖ БИТГИЙ АНДУУР.,,,, АВТОМАШИН ГЭДЭГ ЗҮЙЛ БАЙХГҮЙ БОЛ ТҮҮНИЙГ БИД ЭДЛЭНЭ ГЭЖ ДҮРЭМДЭХГҮЙ Л ДЭЭ.,,,,ТИЙМ БОЛОХООР МАШИН ГЭДЭГ ЗҮЙЛ БИЙ БОЛСОНООР ТҮҮНИЙГ ХЭРЭГЛЭХ ЭРХ ҮҮССЭН ЮМ ,,,, ТҮҮНИЙГ ӨНӨӨ ЦАГТ ХУУЛЬ ДҮРЭМ,,ГЭДЭГ ШҮҮ ДЭЭ.,,,,,,

Avatar

Нэргүй 2024-11-12 202.179.26.115

Үүргээ биелүүлэх дургүй мөртөө эрхээ эдлэх гэж нэхэх дуртай монголчууд

Avatar

insurgent 2024-11-12 92.38.148.58

deerees n nemj helehed avtomashinaas avdag tatvaraa nemeh zrchimaar udaan hugatsaand tugjreliig shiiddeg ym. Tom motortoi, ovor hemjee ihtei mashinuudaas tultal n tatvaraa av. bas huvidaa hed heden mashintai humuusees bas tatwaraa nemj aw. chadku bol bitii ydarsan arduudaa deerelhej bai !!!

Avatar

зочин 2024-11-12 202.55.191.194

заавал машин унах гээд байгаа бол, хөдөө очиж уна. Чи

Avatar

insurgent 2024-11-12 92.38.148.58

chi s** mine har uvliin huitneer h**** idsen haranhui gudmaaraa yvgan yvaad uzeerei. bas hajuudaa hoyor gurvan huuhed chircheed tednuus n nus nulimsandaa hutgaldaad ireheer mashinaas uur ym bodogdohgui. heden malnuudiin gargasan shiidveriig dagaj huuruud tarhigui p***a we

Avatar

insurgent 2024-11-12 92.38.148.58

yag unuudur mongol ulsad ter tusmaa ulaanbaatar hotod 2024 ond uildwerlegdsen mashin hudaldan avah chadvartai hun bgaa biluu? niitiin teever tugjrtelgui, dulaahan, tav tuhtai bolsonuu ?? ulaanbaatar hotiin gudmaar ayulgui zorchih, huvtsas toos shoroo bolohgui baih nuhtsul burdsen biluu?
ehleed hunii heregtseenii anhan shatnii heregtseed zuilsee beldmeer bn. Ym uzeegui heden garuud gadaadad ochsonoo shuud huulaad shaagaad baij bolohgui. tednuus chin zam, gudamjaa tsegtselcheed hiij bgaa.

Avatar

Нэргүй 2024-11-12 66.181.189.85

маш зөв цэцэд хандах нь зөв. Шинээр машин авах хүмүүс тэгээд яахын хөдөө орон нутаг руу шилжиж байж машин авах юм уу

Avatar

Нэргүй 2024-11-12 139.5.217.219

Хүний эрхээ хрйш тавиад бодит хөрсөндөө бууж эрс шийдвэрээ гаргахгүй бол болохгүй цаг дор ирчихээд бна , хувийн ашигаа хөөсөн чэнжүүдээ

Avatar

insurgent 2024-11-12 92.38.148.58

chinii bodit hurs geed bgaa chin ulaanbaatar hotod uuseed bgaa niigmiin davhargiin ylgaa shu. bayn n het bayjaad amidralaas tasartsan. yduu n het yduuraad uhel amidraliin zaag deer bga. iim bdald hurgetel n huviin erh ashgaa huusun turiin tusheediig buruu s***. ern hyzgaarlalt demlem togtooh bolohleer bid l hohirdog dandaa ydarsan irgedee shulj deerelhdeg tur. Odoo teged diilenh huviig eeldeg jijig mashinuudiig hyzgaarlaj togloj bgaan zuv ymuu.

Avatar

Нэргүй 2024-11-12 139.5.217.151

За солиор!Бүх юмыг хүний эрхээр хаацайлна гэж юу байдаг юм бэ?Үүрэг хариуцлага бусдын эрх ашигт нийцэж амьдардаг болохоос биш дураараа аашилдаг адгуусны нийгэм болгох гээ юу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж