Иран фентанил суурьтай химийн зэвсэг хөгжүүлж байна

Иран фентанил суурьтай химийн зэвсэг хөгжүүлж байна

Иран фентанил суурьтай химийн зэвсэг хөгжүүлж байна

Иран фентанил гэх мэт нийлэг хэлбэрийн мансууруулах бодис суурьтай химийн зэвсэг хөгжүүлж буйг АНУ анхааруулж байна. Энэ төрлийн химийн зэвсгээр гранат, гар бууг цэнэглэхэд хүнийг үйлдэл хийх чадваргүй болгодог. Цаашилбал, хэмжээнээсээ хамаараад хүний аминд ч хүрч болно. Иран энэ зэвсгээсээ Хезболла зэрэг итгэлт түншдээ өгсөн байж магадгүй.

"Ойрхи Дорнодын мөргөлдөөн улам хурцдаж буй тул эмийн бүтээгдэхүүнд суурилсан бодисын хэрэглээг үл тоомсорлож болохгүй" гэж Вашингтоны судалгааны хүрээлэнгийн ахлах мэргэжилтэн Мэттью Левитт хэллээ.

Энэ төрлийн бодист фентанилаас гадна амьтдад зориулсан тайвшруулах эм ч багтдаг бөгөөд хэрэглэсэн хүний төв мэдрэлийн системд нөлөөлдөг. Улмаар бүрэн ухаангүй болж, дайны талбарт амархан олз болдог аж.

Иран улс 1980 онд химийн дайны хохирогч болж байв. Тухайн үед Ирак улс мэдрэлд нөлөөлдөг янз бүрийн химийн бодисоор Иранд халдсан бөгөөд хохирогчдын тоо нэг сая хүрсэн гэдэг. Иран өөрөө ч бас хэд хэдэн удаа энэ төрлийн бодис ашиглажээ.

Иран улс Химийн зэвсгийн тухай 1997 онд батлагдсан конвенцийг зөрчин эмийн бүтээгдэхүүнд суурилсан зэвсэг хөгжүүлж буйг АНУ болон холбоотнууд олон жилийн өмнөөс анхааруулсан. Иран бол тус конвенцид нэгдэж гарын үсэг зурсан орон. Тиймээс дүрмийн дагуу одоо байгаа нөөцөө устгах үүрэгтэй юм. Гэсэн хэдий ч Иран нөөцөө устгах нь бүү хэл шинээр олж авахаар хөөцөлдөж байсныг нотлох баримт бий. Иран 2014 онд Хятадын экспортлогчдоос тайвшруулах үйлчилгээтэй медетомидин хүсч байсныг АНУ 2023 онд тайлагнажээ.

Эмийн бүтээгдэхүүнд суурилсан аливаа бодисын хэрэглээг бүрэн хязгаарлах нь төвөгтэй байдаг. Яагаад гэвэл үүнийг хууль сахиулах байгууллага болон эмнэлэгт хууль ёсны дагуу ашигладаг. Тухайлбал, нулимс асгаруулагч хийг Дэлхийн нэгдүгээр дайнаас хойш хууль сахиулах байгууллагууд үймээн самууныг дарах зорилгоор ашигласаар ирсэн. Тиймээс улс орнуудын үйлдвэрлэлийн зогсоох нь маш хэцүү байда гэж Мэттью Левитт хэлжээ.

ЭХ СУРВАЛЖ: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-12 202.9.46.61

Another false accusation. This is what americans do best. This is news only for dark ignorant fools.

Avatar

Нэргүй 2024-11-12 80.113.9.162

Иракт химийн үйлдвэр байгаа гэж довтлоод дараа нь батлаж чадаагүй дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж