Ньюс агентлаг 2024 оны арваннэгдүгээр сарын 12 болох үйл явдлыг тоймлон хүргэж байна
-10:00 цагт:
УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан, Байнгын хорооны гишүүдийн хамтаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд ажиллана.
-11:30 цагт:
Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн бие даан амьдрах, сурч боловсрох, хөгжих боломжийг бүрдүүлэх, хүүхэд бүрийг тэгш эрхээр хангах талаар Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн Эцэг эхчүүдийн нэгдсэн группээс “Зууны мэдээ” сонины мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийнэ.
-12:00 цагт:
Шинэ намаас УИХ, Засгийн газрын зарим үйл ажиллагаатай холбогдуулан Зууны мэдээ сонины мэдээллийн төвд байр сууриа илэрхийлнэ.
-МҮХАҮТ, Монголын оюуны өмч хамгаалах холбоо ГҮТББ хамтран "Зохиогчийн эрх ба цахим орчны хамгаалалт" хэлэлцүүлгийг МҮХАҮТ-ын Их танхимд зохион байгуулна.
Нэргүй 2024-11-12 202.131.234.123
бас нэгэн байнга амьдарах байраа үзэж танилцах нь дээ. сэтгэж галзуурал нь байнга хөдөлж байдаг гишүүд дээ