The MongolZ рекорд эвдэж, дэлхийн чансааны 9-рт бичигдэж эхэллээ

The MongolZ рекорд эвдэж, дэлхийн чансааны 9-рт бичигдэж эхэллээ

The MongolZ рекорд эвдэж, дэлхийн чансааны 9-рт бичигдэж эхэллээ

Саяхан Valve-ийн чансаагаар дэлхийн чансааны тавдугаарт бичигдэж эхэлсэн The MongolZ өчигдрөөс эхлэн /2024.11.11/ HLTV-ийн чансаагаар дэлхийд есдүгээрт бичигдэж эхлэв. Ингэснээр тус баг HLTV-ийн түүхэнд хамгийн өндөр чансаанд хүрсэн Азийн баг боллоо. Өмнө нь ямар ч Ази баг HLTV-ийн чансааны есдүгээрт байтугай топ 10 дотор ч бичигдэж байсангүй. Тэд өмнөх чансаагаар дэлхийн чансааны 11 дүгээрт бичигдэж байсан. Улмаар хоёр байр ахижээ.

The MongolZ Азидаа HLTV-ийн чансаагаар тасархай тэргүүлж байна. Тэдэнтэй зэрэгцэх байтугай дөхөж очих баг алга. Азийн бусад багуудын HLTV-ийн оноог нийлүүлсэн ч The MongolZ-той тэнцэхгүй.

Шинэчлэгдсэн чансаагаар The MongolZ-ийн адилаар Astralis ч байр ахиж, дэлхийн чансааны аравдугаарт бичигдэж эхлэв. Харин Бразилын FURIA, Оросын Virtus.pro нар байр ухарч, дэлхийн чансааны топ 10 байраас гарчээ.

The MongolZ сүүлд Thunderpick Championship тэмцээнд түрүүлсэн амжилтаараа байр ахиж чадлаа.

HLTV-ийн чансааны эхний найман байрт өөрчлөлт орсонгүй. Украины Natus Vincere чансааг тэргүүлж, Германы G2, Францын Vitality, Оросын Spirit, Германы MOUZ тэргүүтэй удаалж байна.

Монголын бусад багуудын тухайд ATOX баг 33 байр ухарч, 76 дугаарт бичигдэж эхлэв. Тэдний сүүлийн үеийн амжилт, бүрэлдэхүүний тогтвортой байдал зэрэг энэ тааруу үзүүлэлтэд нөлөөлсөн. Харин IHC Esports баг таван байр ахиж, 99 дүгээрт, The Huns 22 байр ахиж, 147 дугаарт тус тус бичигдэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-11-12 203.91.115.37

За сайн байна. Амжилтаа ахиулаарай! Энэ хэдэн хүүхдүүд овоо нэг хулгайгүй үеийнхний манлайлал болох нь уу! Монголд хаашаа л харна хулгай. Зэвүүн цаг юмаа.

Avatar

Нэргүй 2024-11-12 202.179.27.113

Одоо залуудаа ч яахав юм юм л ярих байх. Хөгшрөөд ирхийн цаг “нэг юм олж цайгаа хуухаас” гээд энд тэндхийн бүжиг, цуглаан хэсээд салахгүй болдог доо.

Avatar

Нэргүй 2024-11-12 202.9.46.30

Амжилт

Avatar

Сррхрхө 2024-11-12 202.9.40.147

Яаасан гэнээ худлаа яриа гаргаж бгад хулгай ш*** санаархл ндс 4.1 их наядын эндүүрсн зулбасга бэ ингээл цөлмчдиймүү. Ийм сэжгийн хулгай тасд зогсоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж