Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын айл өрхийн шөнө, оройн цагаар хэрэглэсэн цахилгааны төлбөрийг хөнгөлдөг болсон. Уг хөнгөлөлтөд арваннэгдүгээр сарын 1-нээс эхэлж төлбөрийн үлдэгдэлгүй гэр хорооллын хэрэглэгчид хамрагдах болсон.
Энэ онд 200 мянга орчим айл өрх хөнгөлөлтөд хамрагдах төлөвтэй байгаа бөгөөд 2024 оны улсын төсвөөс 30.5 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөжээ.
Цахилгаан эрчим хүчний тарифын хувьд:
Гэр хорооллын хоёр тарифт тоолууртай хэрэглэгчдийн шөнийн 21:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэлх цахилгааны хэрэглээнд хөнгөлөлт үзүүлдэг.
Үүнд 220 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчийн нэг сарын 700 кВт.цаг хүртэл хэрэглээг 100 хувь, түүнээс их хэрэглээг 50 хувиар, 380 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчийн нэг сарын 1500 кВт.цаг хүртэл хэрэглээг мөн 100 хувь, түүнээс их хэрэглээний 50 хувийг бууруулж хөнгөлөлт үзүүлэхээр Эрчим хүчний зохицуулах хорооноос тогтоосон.
Шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагдах хэрэглэгчдэд дараах шаардлага тавигддаг.
Үүнд,
- Хэрэглэгч нь хүйтний улирлын орой, шөнийн цагт зөвхөн ахуйн хэрэгцээнд болон оршин сууж байгаа гэр, сууцаа халаах зориулалтаар цахилгаан хэрэглэнэ.
- Хэрэглэгч стандартын шаардлага хангасан баталгаажсан тарифт электрон тоолуур, цахилгаан хэрэгсэлтэй байх бөгөөд цахилгааны болон галын аюулгүй ажиллагааг хангасан байна.
- Хэрэглэгч нь тарифын хөнгөлөлт эдлэхээс өмнө хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй байна.
Дээр дурдсанчлан цахилгааны шөнийн хөнгөлөлтөд 2024 оны улсын төсвөөс 30.5 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн. Харин хамгийн өндөр хөнгөлөлт эдэлдэг байршил бол бидний хэлж заншсан зуслангийн бүсүүд. Тухайлбал Сүхбаатар дүүрэгт Ар хустай, Цолмон, Цээнэ, Бэлхийн даваат, Бэлхийн мааньт, Гоодой, Баянбулаг, Бэлхийн хадат, Бэлх, Бэлхийн цуурайт, Хандгайт, Хандгайтын богино, Хуурай мухар, Майхан толгой, Санзай, Сэлбэ, Сэлх, Шарга морьт, Зуун мод, Чингэлтэй дүүрэгт Жигжид, Яргайт, Ар согоот, Гүнт, Ойн булаг, Шадивлан, Яргайтын богино зэрэг байршлууд аж.
Гэр хорооллын цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд 2017 онд 6.2 тэрбум төгрөг, 2018 онд 9.8 тэрбум төгрөг, 2019 онд 13 тэрбум төгрөг, 2020 онд 18.1 тэрбум төгрөг, 2021 онд 23.6 тэрбум төгрөг, 2022 онд 29.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг тус тус үзүүлээд байна.
Хотын даргын мэдээлж буйгаар 2026 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлээд одоогийн зуслангийн бүсийг Шаргаморьт хот хэмээн дагуул хотын хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөсөн. Үндсэндээ цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагддаг хамгийн хэрэглээ өндөртэй бүсээр Шаргаморьт хот тэргүүлж байна.
Тус хөнгөлөлт 2025 оны дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.
Нэргүй 2024-11-12 66.181.177.165
новшнууд өөрсдийнхөө л үнээ улсаар төлүүлдэг юм биш үү.дээр нь богд уулын амуудын том байшингууд бас орно
Улаанбаатар 2024-11-12 122.201.31.234
солиотой бодлого вэ. яахаараа талын нэг тарсан хашаа уул усанд бүгсэн хэдэн авлигачидаа цахилгаан дулааны үнэ авахгүй үнэгүй өвөлжүүлээд байгаа юм
12987 2024-11-12 66.181.166.134
Гэр хорооллын айл өрхийн цахилгааны үнийг хөнгөлөөд, үүгээрээ гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг нураагаад, гэртээ утаагаа суунаглуулаад цааш олон арван жил суулгах бодлого барьж байгааг санаатай хорлон гэхээс өөр юу гэх билээ.
Нэргүй 2024-11-12 66.181.186.29
улсын мөнгө иддэг жинхэнэ хулгайлагчдын амьдардаг нисдэг тэргээр нисэж харьдаг хүмүүсийн байр байшингийн хэрэглээний цахилгааныг хөнгөлөхөд зориулагдсан шийдвэр байна.Түүний тулд зуслангийн дээр дурдсан газрууд аргагүй хамрагджээ.Цахилгааны шугамыг нь ямар нисдэг тэрэгнээс дүүжлэгдэн биш.Хүмүүсийн хэлээд байдаг муухай үгнүүд энэ арга хэмжээнд харин зохих юм байна даа.Хог хог
ИРГЭН 2024-11-12 103.57.95.61
Зуслангийн бүсэд ер нь цахилгааны төлбөр төлдөггүй шүү дээ!!! Би лав төлөж үзээгүй!!! Найзынх манайх хоёр олон жил төрийнхөө хайр хишиг гээд залбираад хэргэлдэг!!! Одоо цахилгааны төлбөр авна гээд новшироод байна уу!!!
Нэргүй 2024-11-12 122.201.31.148
боль боль наад хөнгөлөлт энэ тэрээ. адилхан л зүтгэж бгаа улсууд
Нэргүй 2024-11-12 202.55.188.107
шарга морьт хот болчихсон юмуу
Нэргүй 2024-11-12 66.181.190.154
Өө за за. Гэр хорооллын бүсэд байгаа айлууд биш зуслангийн хаустай чинээлэгчүүдийг дэмжих бодлого байжээ. Эрхэм баячуудаа хомхой сэтгэлэн татаж амьдар
Тансаг хэрэглээнд зориулсан хөнгөлөлт 2024-11-12 14.1.81.53
Дутуу мэдэж байна том том жиб машины гражийг цахилгаанаар халааж байдаг. Үнэндээ Уланбаатарын хамгийн ядуу хэсэг олон давхар байранд амьдардаг. Гадаа машинаа бүтээсэн болоод өвлийг давдаг сарын цахилгаан дулаан усны төлбөрөө арай ядан төлдөг тэгээд байр ипотекийн зээлэнд шүү
Нэргүй 2024-11-12 202.126.89.132
Харин тиймээ 220 , 380- д их ялгаа бий гэтэл 220- д 700, 380-д 1500 зөвшөөрдөг ямар мал бна үүний эсрэг жишээ 150 квт-с дээш хэрэглэсэн бол илүү гарсныг 1 квт- тутмыг тэлэн хувь илүү төлнө гэж бдаг бол 15000 квт буюу 380-тай эрэмд 700 илүү гарсанд өндөр үнээр төлөх ёстой бишүү. 5 ханат гэрийг халаахад 700 квт гайгүй байх, хэмнэж хэрэглэвэл. Лойсон малнууд өөртөө ашигтай журам гаогадаг. 380 в хэрэглэж буй айл гутал шатааж гэрээ дулаан болгохгүйлдээ. Харин 700 квт хөнгөлөлт эдэлж бгаа айл олдсон
Нэргүй 2024-11-12 103.212.118.42
"Өндөр хөнгөлөлт" – энэ юу гэсэн үг вэ???
Арай хэтэрч бна 2024-11-12 202.131.251.130
… Баячууд хулгай хийнэ, одоо цахилгааны хөнгөлөлт эдлэж байна …
Ц. Эрдэнэбат 2024-11-12 202.9.47.29
Эрчим хүчний шөнийн хөнгөлөлт гэдгийг больчихвол үнэ нэмэх шаардлагагүй!
Нэргүй 2024-11-12 103.168.34.162
Бүгд гэр хороолол биш, Хүкийн сайжруулсан түлшнээс айсан зуслангын хаустай айлууд цахилгааны хөнгөлөлт эдэлдэг юм бна.