Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал “Захирлын урамшуулал нь зарлага болсон төрийн өмчит компанийг татан буулгаж, заримыг нь нэгтгэнэ. Төр хуушуур хийх, хоол хийх, хүүхдийг нь халамжлахаас бусдыг хийж байгаа асуудлыг таслан зогсоож, аутсорсинг байдлаар хувийн хэвшилд шилжүүлэх ажлыг хийнэ. 64 их наядын орлогын 70 хувийг төрийн өмчит тавхан компани бүрдүүлж байна” гэдгээ мэдэгдсэн.
Мөн маргаашийн Засгийн газрын хуралдаанд Төрийн өмчийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг оруулж хэлэлцүүлнэ гэдгээ тодотгоод буй.
Гэвч энэ ажил биеллээ олж, зарлага үйлдвэрлэдэг компаниудыг татан буулгаж чадах эсэх нь эргэлзээ дагуулсаар хэвээр байна. Учир нь, ашиггүй ажилладаг төрийн өмчит болон орон нутгийн өмчит компаниудыг татан буулгах асуудал УИХ, Засгийн газрын төвшинд өнгөрсөн 20 гаруй жилийн турш хөндөгдөж ирсэн ч ажил хэрэг болсон нь үгүй. Тэр хэрээр төрийн өмч ард түмний өмч биш албан тушаалтнуудын өмч болж хувирсныг илтгэх олон дуулиант хэргүүд шилээ даран гарч, дуулиан тарьсан ч бахь хэвээрээ л байгаа. Жишээ татвал, Хөгжлийн банкны луйвар, "Эрдэнэс Тавантолгой"-н нүүрсний хулгай, төмөр замын авлига, төрийн сангуудыг тоносон хэргүүдийг нэрлэж болно.
Тухайлбал, Монголын ард түмэн хувьцааг нь эзэмшдэг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д нүүрсний асар их хулгай хийгдэж, хохирол нь хэдэн их наяд төгрөгөөр яригдаж байсан ч эцэстээ энэ хэрэгт шалгагдаж, яллагдагчаар татагдсан этгээдүүдийн хэрэг чирдэг жорлонгийн хэрэг шахуу болж хувирсан.
Шүүхээс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягт 3.9 жилийн хорих ял оноосон бол орлогоо нотолж чадаагүй гэх УИХ-ын гишүүн асан, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайханд 2.6 жилийн хорих ял оноосон. Дээрх ялыг оноохдоо шүүх байгууллага нүүрстэй холбоотой хэргийн үйл баримт авагдаагүй, энэ талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлээгүй гэж тодотгож байв. Өөрөөр хэлбэл, нийтийн өмчөөс хулгай хийсэн этгээдүүдийн нүүрсний хэрэг үнс нурам болж салхинд хийссэн гэж хэлж болно.
Иймээс хамтарсан Засгийн газрын ашиггүй ажиллаж байгаа төрийн өмчит компаниудыг татан буулгаж, нэгтгэх тухай хуулийн төсөл УИХ-аар батлагдлаа ч хэрэгжинэ гэдэгт итгэх хүн цөөн байна.
Нөгөө талаас төрийн өмчит компаниудын худалдан авалтыг ил тод болгох зорилгоор 2012 оноос эхлэн Шилэн дансны тухай хууль хэрэгжиж байгаа ч түүнийг мөрдөж ажилладаг нь хуруу дарам. Хариуцлага ч тооцдоггүй. Тэр бүү хэл аудитын байгууллага нь төрийн өмчит компанийн хууль бус захиран зарцуулалтад акт тавиад байхад л захирлынх нь толгойг нь илэн, эрхлүүлсэн явдал гарч байв.
Жишээ татвал, Үндэсний аудитын газар 2023 онд“Цемент шохой” төрийн өмчит үйлдвэрийн газар нь 21.3 тэрбум төгрөгийг зүй бус зүйлд зарцуулж, Төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчсөн гэдэг дүгнэлт гаргасан юм.
Тодруулбал, тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Л.Наранбаатар Бумбын тахилгад 5.9 сая, Улаанбаатар дахь оффисын үйл ажиллагаанд 26.9 сая, урлагийн наадамд 900 мянга, улсын баяр наадам зохион байгуулахад 789 мянга, барилгачдын баяр зохион байгуулахад 1.8 сая төгрөг, дарга нарын амьдрах байрны түрээсэнд 40 сая төгрөг зарцуулж, тоглосон баримт дэлгэгдсэн ч хэн ч тоогоогүй. Л.Наранбаатар ч энэ асуудлыг өөрөө хүлээн зөвшөөрч хэвлэлийн хурал хийсэн. Тухайн үед олон нийт л энэхүү үр дүнгүй зарцуулалтад бухимдаж хэд хоног шуугисан.
Уг нь эл асуудалд хариуцлага тооцох ёстой Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл дээрх хэрэг явдал мандсаны дараа “Архи уухаараа хэд хоногоор алга болдог, алсын зайнаас үйлдвэр удирддаг дарга надад хэрэггүй. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа тасралтгүй явах ёстой. Энэ тухай би өмнө нь Л.Наранбаатарт ахын ч хувиар, алба хашиж байгаа даргын хувиар ч хэлж явсан” гэдэг яриа хэвлэлийнхэнд өгсөн ч маргааш нь Хөтөлд очингуутаа хэлсэн үгнээсээ буцсан. Тэрбээр “ТӨБЗГ, “Цемент шохой” ХК хоёр хүйн холбоотой. Яам байхгүй, би мэддэг юм, би бас хариуцлага хүлээдэг юм. Үнэн зөв мэдээлэлд тулгуурлаж дараагийн шийдвэр гарах ёстой. Л.Наранбаатар маш сайн ажилласан” гэж хамгаалсан юмдаг.
Хэргийн эзэн хэнгэргийн дохиур Л.Наранбаатар ч ажлаа үргэлжлүүлэн хийж, ямар том артай хүн болохоо харуулсан.
Ер нь бол төрийн өмчит компанийн захирлаар татуургагүй нэгэн очдоггүй, ардаа заавал нэг том улстөрчийн хамааралтай этгээд очдог. Очсон газраа шахаа, авлига хоёрыг цэцэглүүлдэг. Хууль зөрчөөд байхад томилуулсан хүн нь хаацайлаад суучихна. Түүнийг нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга, Төлөөлөн удирдах зөвлөл нь мэдсээр сууж, хариуцлага тооцож чаддаггүй. Хэрвээ хариуцлага тооцвол өөрөө ажилгүй болно. Ийм нэг гинжин хэлхээ дунд төрийн болон орон нутгийн өмчит компаниудын томилгооны асуудал шийдэгдэж ирсэн. Түүнийгээ дагаад авлига хээл хахууль, хулгай, шахаа бүхэн нь дарагддаг. Өр, зээл нь ч тоймоо алддаг. 2022 оны байдлаар төрийн өмчит компаниудын дотоод өр 1.9 их наяд, гадаад өр 1.2 тэрбум ам.доллар давсан болохыг албаныхан мэдэгдэж байв.
Монгол Улсад өнөөдрийн байдлаар төрийн болон орон нутгийн оролцоотой 100 гаруй компани, үйлдвэр бий. Таваас бусад нь шахам ашиггүй ажилладгаас жил бүр төсвөөс татаас авдаг.
Татаас гэдэг нь цаад агуулгаараа татвар төлөгчдийн мөнгөөр л санхүүждэг гэсэн үг. Тиймээс Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учралын “Зарлагаа захирлуудын урамшуулал гэж боддог төрийн өмчит компаниудыг цэгцлэх цаг болсон” гэх байр суурь олон нийтэд таалагдаж буй ч хөрсөн дээрээ буух нь юу л бол.
Адгийн наад зах нь сонгуулиар ажилласан намын тавиулуудаа хааш нь “шахах вэ” гэдэг асуудал хөндөгдөх болно. Цаашлаад томчуудынх нь халаасыг нь түнтийлгэж байдаг “оффшорууд” бол төрийн компаниуд. Ашиггүй ч ажилласан байсан тэндээс унац унагадаг. Түүнээс нь салгахыг хүссэн хэнтэй ч тэд уралцахад бэлэн.
Г.ХОРОЛ
ДУРАК 2024-11-12 66.181.160.115
ТӨҮГ ЭНЭ ЧИНЬ НАМ НЭРЭЭР ХУЛГАЙ ХИЙГЧИДИЙН ОРОГНОХ ГАЗАР Ш ДЭЭ…
Нэргүй 2024-11-12 66.181.187.17
Ха ха МАН ын өлөн хулгайчууд мөнгө босгодог уурхайгаа хаалаа юу
Tur Tsagiin Gazar n - uursduu Ajilaa Hiideg baih Hergtei baina !!! 2024-11-12 202.9.40.125
Herev Ajilaa Hiij Chadahgui bol Ogzroh Hergtei !
Ene Zasag Ajilaa hiij Chadahgui bol Ogzrood Yavah
Hergtei !
Yamarch Ajil Hiij hiih Chadamjgui bolson yum baina !
Gej oilgoj baina ! Ajilaa uguud Yavsan deer yum baina da !
анхаа 2024-11-12 103.215.14.2
Санаа нь байвч сачий нь хүрэхгүй дээ. Н.Учрал аа.
Tur Tsagiin Gazar n - uursduu Ajilaa Hiideg baih Hergtei baina !!!g 2024-11-12 202.9.40.125
Tsagiin Gazar n Ajilaa hiij chadqhgui baigaa yum bishuu ?
Aan " Tsagiin Gazar uuruu Ediin Zasag , Aij Aihuin deer Suurtai baih estoi shuu de !
Ene bol shuud utgaarai buruu baina !
Tsagiin Gazar uruu Ajil hiih Hergtei biz de ?
Tiim bol Zuv Hun -ee olj chadvartai , medleg bolovsortoi , Hun olj ajiluulah urgtei shuu de !
iim – " Tsagiin Gazar gej baij Bolohgi Yamarch Ajil
Hiidegui , Gadaad Ayalj Zugaaldag ,
Нэргүй 2024-11-12 66.181.190.208
гацаа Чойжилсүрэн Эрчим хүчний салбарыг хэдэн дөрвөлжин хэлтэй баяд дөрвөдүүд дээрээс нь 10%-ийн Даваасүрэнгийн баруун зүүн сугануудаар дүүргэлээ. Найруулгатай сонгон шалгаруулалт зарлаж горилогсдыг тохуурхан доромжлох боллоо. Энэ хулгайчыг өөрийг нь зайлуулах хэрэгтэй
Зочин 2024-11-12 202.55.188.90
Хувийн өмчтөнгүүд улсыг хөгжүүлсэн нь хаана байна ? Төрийг хувийн компаниудын эзэд алсаас удирдаж өөрсдийн тэжээврүүдээр төрийг толгойлуулдаг. Тиймээс төрийн өмчийг үнэгүйдүүлж хувьдаа авах шунахай сэтгэлээр ажилладаг. Ер нь төрийн өмч гэж байх ёсгүй харин нийгмийн өмч гэж байж түүнийг төр зөв хянаж ажиллуулах , хувийн компаниудын луйврыг илрүүлж хариуцлага тооцох үүрэгтэй байх нь зөв. Гэвч МАН АН байгаа цагт шударга ёс гэж байхгүй.
Zochin 2024-11-12 139.5.218.82
ТӨК-иуд ашигтай ажиллах боломжиой шүү дээ. Төрийнхөн өөрсдөө идэж уугаад албаар ашиггүй ажиллуулдаг. Тэгэхийн тулд чадваргүй, ажлын туршлагаггүй өөрсдийнх нь үгээр байдаг цүнх баригчдыг томилдог.
hahaha 2024-11-12 202.9.40.184
za ardchilsan namiin hulgaichid ni tosviin mongo shagaad bas omch huvichlalaaar baahan ul hudluh hurungu idehndee mongol suirseeen
Нэргүй 2024-11-12 103.212.118.42
Эзэнгүй өмчийг хэн дуртай нь хулгайлж л таарна шдээ?! Төрийн өмчтэй компанийг байлгаад байх сонирхол эрх баригчдад байгаа нь гагцхүү чөлөөтэй хулгайлах л зорилготой!!! Үүнийг 7 буудлын Должин чавганц ч мэддэг болсон шүү дээ!!!
Bataa 2024-11-12 8.46.37.7
"Харин ч ашигтай ажиллаж байгаа" гэж дарга нар санал нэгтэй хэлдэг. Гол нь хэнд ашигтай вэ гэдэг л байна.
зээээ 2024-11-12 66.181.160.83
ТӨҮГ-дад Төр яагаад Хуулийг ялгавартай хэрэглэж Ардтүмний Эрхашиг хохироож ,улмаар Хуульь хяналтын болон Шүүхийн байгуулууд яагаад ГХэрэгтнүүдийг үржүүлээд бна,яагаад яагаад Ял завшуулаад бна ямар их Хохирол учруулж бна гээд нээлттэй сонгол хийж АРД ТҮМЭН нь Бодит Мэдээлэлтэй болж зөв сэнэл илэрхийлэх юм?!Хэрвээ Төр ньТӨҮГ -г удирдаж чадахгүй болоод байвар Мөнгө зээл,тусламж,ГХО -тыг шүтэх зарчимтай Монгол төр маань сүүлрүүгээ Зээл, ГХО-ын гэрээ нөхцлүүдээ даах ,Монгол Эрх Ашгаа хамгаалах -?!
зочин 2024-11-12 192.82.92.204
алдагдалтай ажиллаж байгаа төрийн өмчит компаниудыг бүгдийг хувьчлах нь зөв санагддаг. төр өөртөө хэдий чинээ их хөрөнгөтэй байна төдий чинээ их авилга хээл хахууль ихсэнэ.
Зочин 2024-11-12 76.220.74.140
Хувьчилдаггүй юмаа гэхэд ажлын ачааллыг нь тэнцүүлж цомхотгол хийхгүй бол зарим нь маш ачаалалтай ажилладаг,зарим нь ажилгүй шахам сул цалин авдаг жишиг бол байнаа. Бас үр дүнгүй хөрөнгө зарцуулдаг асуудал бий.
Нэргүй 2024-11-12 202.70.43.34
ТАТАН БУУЛГАЧИХДАГ Л БОЛ ЭНЭ НАМЗАСГИЙГ ШҮТЬЕЭЭЭЭЭЭ……….ШҮТЭЖ АМЬДАРЯААААА