Сурвалжлага: Байрны хаалга, шал, цахилгааны утсыг нь тоножээ

Сурвалжлага: Байрны хаалга, шал, цахилгааны утсыг нь тоножээ

Сурвалжлага: Байрны хаалга, шал, цахилгааны утсыг нь тоножээ

Галд өртсөн орон сууцны айлуудын бүрэн бүтэн хаалга, шал, цахилгааны утсыг нь хүртэл ухаж авчээ. Хэрэгтэй гэсэн юм болгоныг тонож, орон гэргүй нэгэн хоноглодог оромж болсон энэ газар бол 207 дугаар байр.

Зарим оршин суугчид нь "Шөнөжингөө хулгайч нартай хөөцөлдөж хоносон" тухайгаа ярьдаг гэнэ.

Идэр есийн хүйтэнд орох оронгүй болсон оршин суугчид хэрэглэж болохоор тавилга, цахилгаан хэрэгслээ авсан ч хаалга, шалаа авах боломжгүй гэдгээ учирлана.

БАЙРЫГ НУРААХ ХОТЫН ДАРГЫН ЗАХИРАМЖ АЛБАЖИЖ ГАРАХЫГ Л ХҮЛЭЭЖ БАЙНА

 "Манай байрны олон айл өвлийн хүйтэнд нүүж чадаагүй. Тэр хооронд айлууд руу хулгай орж, эд хогшлоо их алдсан. Манай байрыг нураах юм чинь гээд шал, хаалга, цахилгааны утсыг нь хүртэл ухаад авчихсан. Хэрэгтэй гэсэн юмаа авч, тэнд хүмүүс хоноглодог болсон. Хаагуураа ч ороод байдаг юм бүү мэд. Бид байраа байнга эргэж тойрч байгаа. Галд өртсөн байрыг хурдан буулгаж, асуудлыг шийдэж өгөхийг л хүсч байна" тус байрны оршин суугч Ч.Энхтуяа ярилаа.

"Дүнжингарав" худалдааны төвийн уулзвар дээр 10 сарын өмнө /2024.01.24/ газ тээвэрлэж явсан машин осолдож, дэлбэрсэн. Ослын улмаас зам дагуух 63 айлын орон сууц шатаж, 200 гаруй оршин суугч идэр есийн хүйтэнд орох оронгүй болсон. Тэд өнөөдөр түрээсийн байранд толгой хорогдож байгаа юм.

Тэгвэл нийслэлээс галд өртсөн 13 давхар орон сууцыг нураах шийдвэрийг гаргажээ. Одоо хотын дарга Х.Нямбаатарын захирамж албажиж гарахыг л хүлээж байгаа гэнэ.

Ч.Энхтуяа  яриандаа "Хэдийгээр түрээсийн байранд амьдарч байгаа ч бидэнд маш хүндрэлтэй байна. Анх ажил, сургууль гээд бүх газартаа ойр гэж байраа худалдан авсан. Өнөөдөр орон гэргүй алхам тутамдаа асуудалтай тулгарч байна. Сүүлд түрээсийн байрны гэрээгээ сунгахдаа оршин суугчид хөөцөлдөж байж тавдугаар сарыг дуустал шийдүүлж чадсан" гэж зовлон тоочив.

Эднийх 207 дугаар байрны зургаан давхарт амьдарч байсан айл. Гурван өрөө байр нь галд харьцангуй бага өртсөн хэдий ч утаа тортогт дарагдаж, бүх тавилга нь хөлдсөн учраас ашиглах ямар ч боломжгүй болжээ. Ч.Энхтуяагийн зурагт, буйдан, хөргөгч, шүүгээ гээд бүх тавилга нь утаа тортогт дарагдаж, ажиллагаагүй болсон ч 200-300 мянган төгрөгөөр үнэлсэнд гомдолтой байгаагаа хэлж байв.

207 ДУГААР БАЙРЫГ НУРААХАД 2.4 ТЭРБУМ, ШИНЭЭР БАРИХАД 12.3 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨСӨВЛӨЖЭЭ

"Өнгөрсөн долдугаар сард орон сууцны барилгад хоёр, гурван удаа шинжилгээ хийхэд байрны хэвтээ тэнхлэг нь гажилттай, 1-6 давхарт нь цохилт өгсөн байна гэдэг дүгнэлт гарсан. Тиймээс оршин суугчдын зүгээс байраа нурааж, дахин шинээр бариулахаар нийслэлд хандсан. НИТХ-ын хамгийн сүүлийн хурлаар байрны асуудлыг хэлэлцэж, шинэ байр барихаар болсон. Тэгээд байрыг нураахад 2.4 тэрбум төгрөг, шинээр барихад 12.3 тэрбум төгрөг шаардлагатай гэж төсөвлөсөн.

Шинээр барих орон сууцны нэг м.кв талбайг нь 2.5 сая төгрөгөөр үнэлсэн.

Шинэ барилга барьж дуустал түрээсийн байрны зардлыг нийслэлийн нөөцийн сангаас гаргахаар болсон. Оршин суугчид хотын дарга Х.Нямбаатараас тэр тогтоолоо саяхан авсан. Одоо барилгыг нураах хотын даргын захирамж албажиж гарах ёстой. Байрны бүх айл үл хөдлөх хөрөнгийн батламж, буулгах зөвшөөрлийн өргөдлөө 100 хувь өгсөн. Захирамж гарангуут барилгыг буулгах тендер зарлагдана. Үүний дараагаар барилгыг шинээр барих тендерийг зарлана" гэдгийг оршин суугч Ч.Энхтуяа ярьсан юм.

13 ДАВХАР БАРИЛГЫГ ХУУЧИН ЗУРГААР НЬ 1.8 ЖИЛИЙН ХУГАЦААНД ДАХИН БАРИНА

Галд өртсөн 207 дугаар байрны асуудлаар нийслэлийн Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга С.Цэдэнсодномоос тодруулахад, "Галд өртсөн 207 дугаар байрыг нураах улсын байцаагчийн дүгнэлт гарсан. Тэрний дагуу нийслэлийн Засаг даргын захирамж албажиж гарах ёстой. Захирамжийг нь хуулийн хэлтэс дээр хянаж дууссаны дараагаар барилгыг буулгах ажлын тендерийг зарлана.

Нийт 13 давхар барилгыг буулгах технологийн зургийг Барилгын хөгжлийн төвөөр баталгаажуулж, магадлал хийлгэсэн.

Тэрний дагуу байрыг нураана. Тухай бүрт нь хяналтын байцаагчийг томилж, ажлыг нь зохион байгуулна. Тухайн орон сууцыг ирэх арванхоёрдугаар сард, хичээл сургууль амрахаар нураана. Ажлын хэсгийн хүрээнд компаниудаас санал авахад шинээр 13 давхар барилгыг хамгийн ихдээ 1.8 жил болно гэсэн. Тендер зарлахаар компаниуд үнийн саналаа өгнө. Нийт 2.4 тэрбум төгрөгөөр барилгыг нураана. Газар хөдлөлтөд тэсвэргүй болсон гэх мэт таван дүгнэлт гарсан. Хувийн өмчийн асуудал учраас сүүлд маргаан гарахаас сэргийлж хуулийн хүрээнд шийдвэр гаргахдаа хоёр талаар сайтар хянуулах шаардлагатай. Хуучин барилгын зураг төсөл нь газар хөдлөлтийн долоон баллд тэсвэртэй байсан бол одоо найман баллд тэсвэртэй барилга барина" гэдэг мэдээллийг өглөө.

ЭМНЭЛЭГТ ХАНДСАН ИРГЭД Л СЭТГЭЛ САНААНЫ ХОХИРЛОО НӨХӨН ТӨЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ ГЭЖЭЭ

Эд хөрөнгийн хохирлоос гадна зарим оршин суугчдын зүгээс сэтгэл санааны хохирлоо нөхөн төлүүлэх хүсэлт гаргажээ. Гэвч осол гарах үеэр эмнэлгийн байгууллагад хандаж, тусламж авсан иргэдэд л сэтгэл санааны хохирлыг нөхөн олгох боломжтой гэдэг хариултыг холбогдох албаныхан өгчээ. Мөн ихэнх оршин суугчид үл хөдлөх хөрөнгөө даатгалын компанид даатгуулсан хэдий ч одоогоор даатгалаас нэг ч төгрөг авч чадаагүй гэдгийг учирлаж байсан юм.

Хуулийн байгууллагын хамтарсан ажлын хэсгээс гал гарсан шалтгаан нөхцөл, учирсан хохирлын хэр хэмжээг тогтоохоор зургаан төрлийн 62 шинжилгээ хийлгэхээр шинжээч томилж 60 орчим дүгнэлтийг гаргуулсан байдаг.

Галын улмаас онцгой байдлын газрын гурван албан хаагч, явган болон автомашинаар зорчиж явсан дөрвөн иргэн нас барж, есөн хүн хөнгөн, хүнд гэмтэж, 26 иргэнд угаарын хийн хөнгөн зэргийн хордлогын шинж илэрсэн бол 36 тээврийн хэрэгсэл, гурван барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгөд 5.4 тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон талаар хуулийн байгууллагаас өмнө нь мэдээлж байв.

Одоо хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа юм.

Гэрэл зургийг Л.Энх-Оргил

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Эрдэнэ 2024-11-12 66.181.189.25

нураах барих нь татвар төлөгчдийн мөнгө !!!!!!

Avatar

Наран 2024-11-12 59.153.87.33

өөрсдөө л шааж бга шдэ.ойлгомжтой юман дээр бас сайхан ш*** юма.тэр дашваанжилтай нь орхих хэрэгтэй шдэ

Avatar

Нох0йн б44с 2024-11-12 49.186.157.191

Нянбактер ажиллагаа

Avatar

Нэргүй 2024-11-12 139.5.217.219

Дашваанжил гэж торгууд бүгдийг төлөх нь зүйн хэрэг

Avatar

Нэргүй 2024-11-12 202.9.46.69

Зардал сүйтгэлийг нь буруутай этгээдүүдээр гаргуулаачээ.

Avatar

Нэргүй 2024-11-12 103.212.118.111

Sejgiin awgai karma gedeg chin ene za

Avatar

Нэргүй 2024-11-12 202.9.46.30

Татвар төлөгчдийн мөнгөөр хохирол барагдуулна гэж байхгүй. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27,1-т заасны дагуу Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хэрэгжүүлэх, сайжруулах, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын Ажил олгогч /Эзэн/ хариуцдаг. Дашваанжил болон түүний эзэн хариуцлага хүлээх ёстой. АНУ-д сая 3-р сард Балтиморийн гүүрийг усан онгоц мөргөж нураасан. 9-р сард шийдвэр гараад Усан онгоц эзэмшигч компанийн эзэн нь 102 сая ам.доллар төлж байна.

Avatar

Нэргүй 2024-11-12 103.168.34.55

ashiglaj bolhoor bairiig tatvar tologchin mongoor togloj baina da turees mongo gej sard 3 say avaad hamaatanii hevtej baida ger bul bn le ner heleed yahv

Avatar

nxvjjf 2024-11-12 202.9.40.147

уих үүрлсн хулгайч магж х***а хог шааруудыг далд оруул адгийн шааруд мөнгө цаас олох оюн чадвар бхгүй хулгай шааж гайх хийдгийн.

Avatar

Нэргүй 2024-11-12 202.70.44.46

Энэ даатгал гэдэг байгууллагуудыг цэгцлэх цаг нь болсон

Avatar

Нэргүй 2024-11-12 192.82.64.153

Тэр гаазын комдани яасан том юм бэ ядаж тусламж гэж алга тэд л дэлбэлээгүй бол ийм юм болохгүй ш дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж