"4B": Эрчүүдээс татгалзаж эхлэх үү?

"4B": Эрчүүдээс татгалзаж эхлэх үү?

"4B": Эрчүүдээс татгалзаж эхлэх үү?
Дональд Трамп дахин ерөнхийлөгч болсноор АНУ-д "4B" хөдөлгөөн өрнүүлэх сонирхолтой иргэдийн тоо нэмэгдэж байна. Либерал үзэл баримтлалтай охид, эмэгтэйчүүд "TikTok", "Instagram" хуудсаараа дамжуулан Өмнөд Солонгосоос гаралтай феминист хөдөлгөөн эхлүүлэхийг уриалах болжээ. Энэ нь эмэгтэйчүүдийн гэр бүл зохиож, үр хүүхэдтэй болох ёстой гэх хэвшмэл ойлголтын эсрэг бөгөөд амьдралд эрэгтэй хүн "тийм ч чухал" биш гэсэн утга бүхий хөдөлгөөн юм.
"4B" хөдөлгөөнийг уриалж буй эмэгтэйчүүдийн тайлбарлаж буйгаар, "Үр хөндөх эрхийг хуулиар хязгаарлаж, хүчирхийлэл үйлддэг хүнд эрэгтэй хүмүүс хамгийн их саналыг өгсөнд бухимдаж байгаа тул эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө тэмцэж уг хөдөлгөөнийг өрнүүлэх ёстой" гэсэн юм.
Тиймээс Дональд Трампт саналаа өгсөн эрчүүдийг зүй бус үгээр доромжилж, улс нийтээрээ нэгдэхийг уриалж байгаа аж.   Сент-Луис хотод амьдардаг 36 настай Ашли Поллард уг хөдөлгөөнийг дэмжигчдийн нэг юм. Тэрбээр "CNN" агентлагт хэлэхдээ " Бид эрчүүдийнхээ аюулгүй байдлын төлөө санаа зовж, тэдний төлөө гуйж, эмэгтэй хүнийхээ хийх ёстой бүхнийг хийдэг ч тэд биднийг үзэн ядаж байна. Тиймээс эрчүүд биднийг үзэн ядаж байвал бид хүссэн бүхнээ хийх болно" гэжээ.
"4B" ХӨДӨЛГӨӨН ГЭЖ ЮУ ВЭ?
Энэ нь "bihon, bichulsan, biyeonae, bisekseu" буюу "хуримлахгүй, хүүхэд төрүүлэхгүй, болзохгүй, эрэгтэй хүнтэй бэлгийн харьцаанд орохгүй" гэсэн солонгос үгийн товчлол юм. Анх 2015-2016 оны хооронд үүссэн бөгөөд  залуу охид эмэгтэйчүүдийн дунд түгээмэл оролцдог "MeToo" эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх, феминист хөдөлгөөний өөр нэгэн хувилбар юм. 2016 онд Сөүл хотын метроны буудал дээр нэгэн эмэгтэй хэрцгийгээр алуулсан.
Түүнийг хөнөөсөн гэмт хэрэгтэн нь эмэгтэйд үл тоогдож байгаа мэт мэдрэмж авсан тул алахаар шийдсэн байжээ.
Үүнээс болж тус улсад эмэгтэй хүний үнэ цэнэ хэр хэмжээнд байгааг харуулсан үндэстний статистик гарч, олон нийтийн бухимдлыг төрүүлсэн. Тодруулбал, эмэгтэй хүнийг хүүхэд төрүүлж, гэр цэвэрлэхээс өөр зорилгогүй гэж үздэг эрэгтэй хүмүүсийн тоо олон байгааг харуулсан юм. Улмаар охид, бүсгүйчүүд нийгмийн хэвшсэн ойлголтоос татгалзаж, эмэгтэй хүн үнэ цэнэтэй, өөрийн хүссэн амьдралаараа амьдрах эрхтэй гэдгийг уриалсан хөдөлгөөн өрнүүлэх болсон.
Өмнөд Солонгост феминизм ба жендерийн тэгш бус байдал олон жилийн турш голлох асуудлуудын нэг байсаар ирсэн. Жишээ нь, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын мэдээлснээр, тус улсын эмэгтэй ажилчид эрэгтэй ажилчнаас хоёр дахин бага цалин авдаг. Мөн дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй орнуудын нэг ч гэлээ удирдах албан тушаалд барагтаа л эмэгтэй хүнийг томилдоггүй.
"4B" хөдөлгөөн нь онлайн болон офлайн байдлаар оршин тогтнодог тул цар хүрээг нь мэдэх боломжгүй.
Үндсэн зорилго нь феминизмийн тухай ч гэлээ сүүлийн жилүүдэд транс эмэгтэйчүүдийн эрхийг мөн адил хамгаалах эсэх дээр маргаан гарч, хөдөлгөөн хуваагдмал байдалд орсон. Тухайлбал, транс эмэгтэй буюу эрэгтэй хүнээс эмэгтэй рүү шилжсэн хүнийг "4B" хөдөлгөөнд элсүүлж, эрхийг нь хамгаалах үгүй дээр маргаан гарах болсон юм. Гэсэн хэдий ч, өнөөг хүртэл уг хөдөлгөөн хүчээ алдалгүй жендерийн эрх тэгш байдлыг уриалсан хэвээр байна.
Лос Анжелес дахь Калифорнийн их сургуулийн жендер судлалын туслах профессор Жу Хуй Жуди Хан "Энэ нь дэлхий нийтийг хамарсан томоохон хөдөлгөөн биш. Гэхдээ бий болгосон шалтгааныг нь хүн бүр ойлгодог. Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл маш их гарч, тэднийг ялгаварлан гадуурхаж, эцгийн эрхт ёсоор амьдар гэж шаардаж байдаг нийгэмд гэрлэж, хүүхэдтэй болох нь маш их хүндрэлийг үүсгэж байна. Ийм нийгэмд ямар эмэгтэй хүн охин хүүхэдтэй болж, сэтгэл амар амьдрах вэ?  Маш олон эмэгтэй хүн, ижил хүйстэн байна уу, транс байна уу хамаагүй, бид нэг завинд сууж байна. Энэ нь дарангуйлагч, хүчирхийлэгч нийгэмд дасан зохицох юм" гэж тайлбарлажээ.
Хэдийгээр "4B" хөдөлгөөн нь цахим орчинд түгээмэл биш ч гэлээ АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн дүн үүнийг сэргээж байна.
АМЕРИК ЭМЭГТЭЙЧҮҮД ХЭРХЭХ ВЭ?
"4B" хөдөлгөөн АНУ-д эрчээ авна гэж хэлэхэд хэтэрхий эрт юм. Гэхдээ залуу охид, бүсгүйчүүдийн дунд үүнийг уриалсан бичлэг, нийтлэлүүд цахим орчинд олширсон. Зарим эмэгтэйчүүд феминист хөдөлгөөн байдгийг мэдсэн даруйдаа нэгдэхийг амлаж байгаа бол гэр бүл зохиосон эмэгтэйчүүд өөр аргаар тэмцэлд нэгдэхээ илэрхийлсэн юм. Жишээ нь, эрэгтэй хүний эрхэлдэг бизнесийн бойкот хийж, тэдний төлөө сэтгэлзүйн туслалцаа үзүүлж, дэмжихгүй байх гэх мэт.
Ашли Поллард хэдэн жилийн өмнө Өмнөд Солонгосын "4B" хөдөлгөөний талаар мэдэж авчээ. Эл цагаас хойш тэрбээр эрэгтэй хүнгүйгээр амьдрал хэрхэн үргэлжилж болдгийг судалж эхэлсэн. Мөн 2022 оноос эхлэн нэг ч эрэгтэй хүнтэй хайр сэтгэлийн болон бэлгийн харилцаанд ороогүй бөгөөд биеэ даан амьдрах нь бие, сэтгэлийн зовлон багатай гэх дүгнэлтэд хүрсэн аж. Гэхдээ хэзээ нэгэн цагт хүүхэдтэй болох ч донорын тусламжтайгаар жирэмсэлж, ганцаараа хүүхдээ өсгөнө гэж өөртөө амласан байна.
Түүний эрчүүдээс хөндийрөх шийдвэр нь өс хонзонгийн үйлдэл биш, өөрийгөө бүх зүйлийн нэгдүгээрт тавьж хайрлах явдал байв.
Одоо, тус улсын бусад эмэгтэйчүүд "4B"-г сонирхож эхэлсэн тул Ашли Поллард эцгийн эрхт ёсноос өөр амьдралаар амьдрах боломжтой гэдгийг тэдэнд таниулах ажил хийж байна.  "CNN" агентлагт хэлэхдээ, "Эрэгтэй хүмүүсийг амьдралаасаа хасахад тэд яаж ч чадахгүй. Гэтэл улс төрд эмэгтэй хүнийг үзэн ядаж, эмэгтэй хүнийг эд зүйл мэт үздэг хүн ялж байна. Миний бодлоор тэр хүн/Дональд Трамп/ эмэгтэйчүүдийн аз жаргал, эрх ашгийг үл тоомсорлох болно. Тиймээс үүнийг эсэргүүцдэг эмэгтэйчүүд нэгдэх цаг болсон. Эхнээсээ нэгдэж эхэлсэн" гэжээ.
Бостон хотод амьдардаг 26 настай Алекса Варгас хэдэн жилийн өмнөөс эрэгтэй хүнтэй харилцахаа больсон аж. Учир нь тэдний хортой зан чанар, хүссэнээрээ хүнийг удирдах гэсэн бодол нь амьдралыг нь уй гунигаар дүүргэж байсан гэв. Мөн "4B" хөдөлгөөнийг мэдэж авснаар бие даан амьдарч, эмэгтэй хүмүүсийг өөртөө итгэлтэй байхад нь тусалдаг болжээ. Тэрбээр хэлэхдээ "Эрчүүд хэзээ байгаа байдлаа нэг анзаарч, сэрэх бол гэдгийг хэлж мэдэхгүй. Тиймээс миний амьдралын зорилго залуу охид, эмэгтэйчүүдийг хамгаалах болсон" гэжээ.
Мэдээж хэрэг, "4B" хөдөлгөөний талаар цахим орчинд маргаан гарч буй. Үүнийг эсэргүүцсэн эрчүүд хөдөлгөөнд яагаад орох ёстойг баталж өгдөг гэж зарим эмэгтэйчүүд үзэж байна. Учир нь эмэгтэй хүний эрх тэгш байдлыг үгүйсгэж, нийгмийн хэвшмэл байдлаас гарахад нь хортой зан авиртай эрчүүд дургүй байдаг гэж "4B" хөдөлгөөний эмэгтэйчүүд тайлбарлажээ. Түүнчлэн, уг хөдөлгөөний талаар тайлбар бичлэг нийтэлсэн нэгэн эмэгтэйг цахим орчинд эрэгтэй хүмүүс харааж, үхлийн аюул заналхийлсэн аж. Тиймээс тухайн эмэгтэй "4B" хөдөлгөөнийг дэлгэрүүлж, АНУ-д өрнүүлэх ёстой гэж уриалж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-12 202.131.250.59

teer jil Chicago d neg har huuhen namaig hen ch sh.aahgui bn getsen uiltsan yvjeesen

Avatar

Нэргүй 2024-11-12 202.179.27.32

яахав үр удмаа үлдээхгүй мөхөх гэж байгаа юмнууд тэгж л байг маньд хамаагүй ээ. Эр нөхрөө дээдэлдэггүй биеийн жаргал хөөсөн юмнууд дууриагаад явж л байг хамаагүй ээ. Өөрийн ирсэн үүргээ бодож үр хүүхдээ зөв хүмүүжүүлчихэд эцэг өвгөдийн өмнө нүүр бардам амьдрах болноо. Удам нь тасарч байгаа юмнжждын буруу үйл нь чангаагаад тэгээд байгаа хэрэг. Хүн болгон өөрийн замтай. Мөхөх нэг нь мөхөж үлдэх нь үлдэнэ

Avatar

Монгол 2024-11-12 66.181.177.76

Энэ ямар санааг дэвшүүлж, яг яах гээд байгааг нь ойлгосонгүй. Цөөн хүн амтай улсад бол тохиромжгүй юм байна. Монголчууд уламжлалаараа эр, эм 2 хамтдаа, хариуцсан үүргээ биелүүлж байж амьдрал үргэлжилдэг гэдгийг мэддэг ард түмэн дээ.

Avatar

Хнцс 2024-11-12 124.158.120.146

Хамтдаа чигшиг шоо шоо. Эрчууд ажил хийхгүй залхуу, архи уугаад, тамхи татаад хөөрхий хүүхнүүд хамаг ажлаа хийдэг нь үнэн биздээ!!

Avatar

Нэргүй 2024-11-12 202.131.234.123

хуцаад бай: хотод хамаг эмс шавж хөдөө эрчүүд л малаа маллаж байна. орой хотын гудамжаар дан эмэгтэй хүн л явж байна.

Avatar

Нэргүй 2024-11-12 94.44.122.10

хүмүүс наад гарчигтай ойлгож уншаачэээ. энд лесбийн тухай яриагүй бнаа. зүгээр л эрчүүдийн эмэгтэй хүнийг хүүхэд гаргадаг сав гэж харахаа боль яахаараа яг адилхан ажил хийж байж эрчүүд нь өндөр цалин авах ёстой юм яахаараа удирдах албан тушаалд дан эрчүүд байх ёстой юм. гэсэн хэвшмэл ойлголтыг эсэргүүцсэн бүлгэм бнаа. энэ бүх үндэс нь эрчүүдээс болж бгаа шүүдээ. эмэгтэй хүнийг хүн гэж хардаггүй. хэр сайн хүүхэд гаргаж хоол хийж чаддаг вэ гэдэг араатны зөнгөөрөө л харахаа больчих гээд бнаапа

Avatar

Нэргүй 2024-11-12 178.174.229.45

MANAID CH BAS FOEADALIIN YEIIN ZANTAI MALUUD ZUNDUU BII DEE

Avatar

батаа 2024-11-12 139.5.217.205

БНСУ бол 52 сая хүн амтай, асуудал их. Бид хэдүүлээ билээ. Мууг нь дуурайж байхаар сайныг нь дуураймаар юм. Яахав тэгээд дэмжээд байгаа бол ганцаараа лесби болоод явахгүй юу. Юу сайхан дур сайхан ч ш дэ.

Avatar

User 2024-11-12 103.168.34.22

Энд огтхон ч бэлгийн цөөнх буюу лесби хүмүүсийн тухай яриагүй байна. Энд эмэгтэйчүүдийн өөрсдийн эрхийг хамгаалах гэсэн хөдөлгөөн, уриалганы тухай ярьж байна. Хэр их хүн амтай байх нь ямар ч хамаагүй, чам шиг ганцхан тэнэг хүн байсан ч эмэгтэйчүүд эрхээ хамгаалахын төлөө тэмцэх ёстой. Малаа

Avatar

Нэргүй 2024-11-12 139.5.218.136

Энэ гажиг сэтгүүлчийн оронцог бас үүнийг дэмждэг юм байх даа. Битгий тэнэг юм бичиж охид залуучуудыг уруу татаад бай. Угаасаа байгалийн хуулийг зөрчдөг г***, ЛЕСБИ энэ тэр гээд бүгд л өвдөхгүй өвчнөөр өвдөж шийтгэлээ амсдаг л биз дээ??? Феминистүүд ч ялгаагүй

Avatar

Inventor 2024-11-12 103.168.34.22

ooroo emegtei hun u? esvel saltainda tarhitai huni orontsog u? bur medee unshaad zov oilgochihoj chadku yaanda

Avatar

Нэргүй 2024-11-12 66.181.185.146

feminist gj ugn zugr erh tegsh baidliigl erhemlegcid ym bgn yg ytsim ern tednr

Avatar

A 2024-11-12 59.153.86.212

Эмэгтэй хүн энэ хорвоо дээр үр хүүхэд төрүүлж өсгөж өндийлгөх гэж ирдэгсэн. Буруу эр хүнээ сонгож өөрөө алдсандаа бусдад хорсон түүнээсээ бусдыг турхирч бусдыг сэнхрүүлж тийм юм болох мэтээр ингэж явж байгаа хүмүүс яахав дээ бүгд эцэггүй хэдэн эргүү амьтад л байгаа даа. Хорвоо дэлхий сайн мууг ялгаж чадахгүй. Насны эцэст хийж бүтээсэн юмгүй харж хандах тойглох хүнгүй ясаа тавих дөхөхийн цагтаа ч ойлгох боловуу?

Avatar

Нэргүй 2024-11-12 202.126.90.230

зөв эм хүн гэрийн боол эрийн зарц биш. тэнэг харчуул сөнөтүгэй. тэдэнд хиймэл саалтуур байхад хангалттай

Avatar

Нэргүй 2024-11-12 139.5.218.136

Чамд нэг мөчирний тайрдас байхад болоо юу??? Эсвэл зайдас ч юм уу ккк. Хорвоог ямар нүдээр хардаг хүмүүс ийм ТЭНЭГ болчихдог байнаа???

Avatar

Зочин 2024-11-12 49.0.132.130

Мөхөж буй үндэстэн. Хүний амьдралын нэгэн үе дуусахад ийм амьдралын хэв маягийг дэмжсэн улс орон хүчин чадлаа алдана. Мэдээж өөр үндэстнүүд өөр газраас ирж тэдний үлдсэнийг устгаснаар шинэ үндэстэн тус газар нутагт үүснэ. Хүний нийгэм тийм л байсан. Баруун европ, Япон, Солонгос удахгүй нь дээ

Avatar

Нэргүй 2024-11-12 59.153.115.137

эцэг эхийн гараас гараад нэг компани ажилтан болж авсан цалингаараа ганц биедээ дуртайгаа өмсөж дуртайгаа идэж хэрэглэж ,ямар нэгэн өөр ачаа үүрэхгүй сайхан амьдрана.аялана зугаална. нэг мэдэхэд хөгширнө.эрүүл байвал хураасан мөнгөөрөө аялана жуулчилна ,аяндаа тамир муу ядруу болно асрамжинд хөлсөөр асруулна .үхэхээр нь танихгүй хүмүүс хөлсөөр оршуулна .гүйцээ.ярих гоё дурсамж бахархал ,адал явдал,тэмцэлгүй хэний төлөө юу ч зориулахгүй ийм амьдрал тийм сонирхолтой гэж үү? арчаагүй амьдрал шүү д

Avatar

Нэргүй 2024-11-12 66.181.185.146

ugn cws ih hurhn utgatai ym bictsn ghte ene odo ene sedwtei holbootoi yu

Avatar

ган 2024-11-12 59.153.87.21

Эмээ, Эхнэр, Ээж байх чадамжгүй, сэтгэл санаа, бие бялдар, гоо үзэмж, ажил мэргэжлээрээ бусдын адил байж чадахгүй болохоороо бухимдаж бачуурсан хүүхнүүдийн хөдөлгөөн. Гэхдээ эдний дунд эрчүүдийн хүчирхийлэлд өртөж сэтгэл санаа бие махбодийн хохирол амссан бүсгүйчүүд олон байгаа. Эднийг буруутгах учиргүй. Харин тэднийг ийм байдалд хүргэсэн эрчүүд бурханы шийтгэл хүлээж нүгэл нүдээр нь гарнаа

Avatar

Нэргүй 2024-11-12 66.181.190.126

Энэ мэдээг тавьсан сэтгүүлч эмэгтэй ганц бие эрчүүдийн ертөнцийг үзэн яддаг эмэгтэй болоод иймэрхүү мэдээг чирж ирсэн байх цэвэр манипуляци

Avatar

Нэргүй 2024-11-12 66.181.190.126

Барууны орнуудын цадигаа алдсан эмсүүдийг өнөөх эмс охид нь дууриах вий

Avatar

Нэргүй 2024-11-12 139.5.218.22

Ядуу буурай орнуудын байгалийн баялгийг сорж ард түмниыг нь боолчилж баяжаад хийх юмаа олж ядсан барууныхны тэнэг охид хүүхнүүд хүүхэд гаргахгүй юм бол энэ хорвоод яах гэж ирсэн юм. Эхийгээ эцэгтэй нь унтаж хэвтсэн гэж үзэн ядаж байгаа даа. Либералуудаас болж хүн төрөлхтөн гажигдалд орж атомын бөмбөг ч хэрэггүй өөрсдөө мөхөх нь

Avatar

шал худал 2024-11-12 192.82.65.180

Трамп хэнийг арьс өнгө, эрэгтэй эмэгтэй, сайхан муухайгаар нь ялгадаггүй. Тэр бол Арьяабалын бодисатва, алтан зүрхтэй нэгэн. Хэвлэлийнхэн /мөнгөнд худалдагдсан-харамсалтай нь дэлхий нийтээрээ олонхи нь/ зөвхөн хэн нэгэнд хандсан олон өгүүлбэрийг цөөн хэдэн үгийг тасалж аваад олон нийтэд хандсан мэт болгон, эсвэл сав л хийвэл гүтгэдэг. тиймээс тэр эрчүүдийг ч эмэгтэйчүүдийг ч үзэн яддаггүй. тийм байсан бол түүнийг сонгуульд тийм олон эрчүүд дэмжихгүй байсан.

Avatar

Uneen 2024-11-12 98.52.62.180

Ooriinhoo.avgaigiin.aav.eejid.n.bichig.barimt.avch.
ogchihood.busad.humuusiig.bolohoor.aelien.hari.
garigiin.mangasuud.gedeg.hun.shuudee.ho

Avatar

Нэргүй 2024-11-12 43.242.242.59

Энэ сайт чинь Мүний үзлийг дэмждэг Элбэгдоржийн сайт юм чинь аргагүй. Ингэх л юм бол улс үндэстэн мөхөхийн цондон. Манайд нөхөргүй эмэгтэйчүүд бусдыг ятгаж нөхөргүй байх нь сайхан мэтээр суртчилдаг болсныг таслан зогсоох хэрэгтэй. Эр нөхөр гэр бүлээ аялуулаад аваад явах хатан ухаантай эмэгтэйчүүд ховор болжээ. Нөхрийг мөнгө олох хэрэгсэл гэж боддог эмэгтэйчүүд олширсон байдаг шүү.

Avatar

Ээжийн жаахан хүүд 2024-11-12 192.82.65.168

Эрчүүд та нар өөрсдийнхөө толгойгоор амьдарч чададгүй юм уу хаха. Заавал эмэгтэй хүнээр маллуулах гээд байдаг ээжийн хүү банди чинь

Avatar

Нэргүй 2024-11-12 202.131.245.34

эрчүүдээс хол байх нь зөв. дэлхийн хүн ам цөөрвөл агаар мандал буцаад эрүүлжинэ.

Avatar

Нэргүй 2024-11-12 202.9.41.95

танай сайт яагаад ийм чөтгөрлөг юм бээ, өө нээрээ чөтгөрийн талын санхүүжилттай шд ккк

Avatar

Нэргүй 2024-11-12 202.9.46.30

Шал утгагүй юм. Байгалийн хуулийг зөрчиж, хүн өөрийгөө ертөнцийн төв гэж бодох нь мунхаглал билээ. Бид 80-хан жил амьдрана, ертөнцийн настай харьцуулбал нүд ирмэх л төдий. Харин сүнсээр үргэлжлүүлэн мөнхөд амьдрахыг бодвол энэ амьдралаа нухацтайгаар, маш үр дүнтэй өнгөрүүлэх ёстой. Зөвхөн өөрийгөө бодоод явбал бид бусдад сайн сайхныг өгч үл чадна.

Avatar

d 2024-11-12 103.57.94.187

Өмнөд Солонгос мөхөж буй үндэстэн. Мөд байгаа хэд нь хөгшрөөд, үхээд дуусна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж