Дээд боловсролын тухай хуульд төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрмийг Засгийн газар батлах, бүрэлдэхүүнд үүсгэн байгуулагчийн төлөөлөл байх тухай заасан. Энэ дагуу Боловсролын сайд П.Наранбаяр АШУҮИС, МУБИС, МУИС, ШУТИС, ХААИС-ийн Удирдах зөвлөлд үүсгэн байгуулагч буюу төрийг төлөөлөн ажиллах бүрэлдэхүүнийг батлав.
Боловсролын сайдын зүгээс их сургуулийн дотоод хэрэгт оролцохгүй, зөвхөн академик эрх чөлөөг хангах, сургалтын чанарыг сайжруулж, төгсөгчдийг чанаржуулах бодлого баримталж буй тул төрөөс боловсролын салбарт баримталж буй бодлого шийдвэрийг тухайн их сургуулийн онцлог, хөтөлбөр, сургалттай уялдуулан хэрэгжүүлэхэд анхааран, бүтээлч ажиллахыг онцлов.
Тухайлбал, их сургуулиудын хичээлийн 20 хүртэлх хувийг англи хэлээр заадаг болох, багш нарыг гадаадад суралцуулж, чадавхжуулах, их сургуулиуд хоорондоо кредит солилцох боломжийг бүрдүүлэх, судалгааны их сургуулийг хөгжүүлэхийн тулд их сургуулийн дэргэдэх хүрээлэнгийн үйл ажиллагааг дэмжих, элсэлтийн босгыг үе шаттайгаар дээшлүүлэхэд бэлтгэх, гадаадаас багш, профессоруудыг урьж ажиллуулах гэх мэт чиглэлээр тодорхой ажлуудыг хийх шаардлагатай хэмээлээ.
Дээд боловсролын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын Удирдах зөвлөлд үүсгэн байгуулагчийн төлөөлөл найм, багшийн төлөөлөл гурав, төгсөгч, ажил олгогчийн төлөөлөл гурав, суралцагчийн төлөөлөл нэг байна” хэмээн заасан байдаг.
дорж 2024-11-11 202.131.251.130
ХҮН намын Наранбаяр гэдэг энэ нөхөр боловсролын салбарт ямарч өөрчлөлт, шинэчлэлт хийж чадахгүй гэдэг нь нэгэнт тодорхой болоод бна.Иймд энэ нөхрийг үтэр түргэн зайлуулж, арай зоримог, боловсролын философи ойлгодог хүнийг сайдаар тавих хэрэгтэй. Энэ нөхөр танай засгийн газарт гай болно шүү ерөнхий сайд Оюунэрдэнээ. Салбарын гол асуудал, амин чухал асуудлаа ялгаж салгаж мэддэггүй, ийм нөхөр энэ салбарт огт зохихгүй бна.энэ салбарт хуримтлагдсан олон асуудал бий.
Нэргүй 2024-11-11 66.181.187.17
Ха ха төр гэж хулгайч луйварчид байхад яах уу
Зочин 2024-11-11 202.131.227.179
Анагаах чанаргүй хувийн сургууль олон байна. Орлого хөөсөн боловсрол хэрэггүй. Болсон болоогүй диплом аваад резинтурт сурна гээд 2 жил алга болдог. 3-р шатлалын эмч нарын өвчтөний түүх бичээд л өнгөрдөг .Анагаахын резинтурээр бизнес хийхийг зогсоож ,3 жил аль нэг эмнэлэгт ажилласны дараа тодорхойлолтоор Япон шиг резинтурт сургах хэрэгтэй. Одоо бол арай бишээ…
Зочин 2024-11-11 66.181.187.108
ШУТИС л лав харъяа хүрээлэнгээ дэмдэггүйгээр барахгүй үл хөдлөх хөрөнгийг нь хүртэл өгдөггүй
Засгийн газрын тортоолын заалт, Удирдах зөвлөлийнхөө гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхгүй 3 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна.
bagsh 2024-11-11 202.9.46.77
Сайд аа ……СУИС- н УЗ -г яагаад шинэчлэхгүй бна вэ ??? тэд тэтгэврийн эмгэн сонинтогосыг 15 жил сандал дээр нь хадсан, одоо суудал нь үнэр орж бна…уг нь хуулиараа 5 жил тутам захирлын сонгон шалгаруулалт зарлах ёстой, гэтэл энэ уз ажлаа хийгээгүй.
Нэргүй 2024-11-11 66.181.178.91
Сургууль эрдэм мэдэхгүй төрийн хулгайнар л УЗд ордог доо.
Мөнх 2024-11-11 202.126.91.153
Өнгөрсөн зууны 79-80 аад онд намайг МУИС д суралцаж бхад их сургуулийн мэргэжлийн зарим хичээоийг оросоо заана, шалгалтаа оросоор өгнө гэж дампуурсан юм бсан. Одор бүүр хичээлийн 20 хувийг англиар заана гэнэ.? Шинжлэх ухааныг ийм өндөр түвшинд заах англи хэлтэй хүн монгол бна уу? Утгагүй судалгаагүй шийдвэр бна.
судлаач 2024-11-11 202.131.251.130
Энхамгалан гэдэг хүн сайд байхдаа удирдах зөвлөл, захирлуудыг томилох чөлөөлөх асуудлыг дураараа хэрэгжүүлсэн. Энэ Наранбаяр гэдэг нөхөрт өөрийн ухаан, салбарын бодлого, эрх ашиг гэж юм бна уу? Эсвэл ийм эргүү тэнэг хүн үү?ХҮН нам их сургуулийн захирал хийчих аавын хүү байхгүй гэж үү?Энхамгалан бол 70 настай өвөөг ч МУИС-ийн захирлаар томилж байлаа.Хүнээр дамжуулж бодлогоо хэрэгжүүлмээр юм даа. ИЙм эргүү сайдыг энэ насандаа үзсэнгүй.