АНУ-ын сонгуулийн дараа Дональд Трамп Оросын ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьж, Украин дахь дайныг хурцатгахгүй байхыг уриалсан байна. "Reuters" агентлагийн мэдээлснээр, өнгөрсөн Пүрэв гаригт талууд утсаар ярьсан. Тухайн үед Дональд Трамп Европын орнуудад АНУ-ын олон тооны бие бүрэлдэхүүн, зэр зэвсэг байгааг Путинд сануулсан гэв.
Өөр хоёр эх сурвалжийн мэдээлснээр, Трамп, Путин нар энх тайвныг тогтоох аргуудыг ярилцсан бөгөөд илүү дэлгэрэнгүй төлөвлөгөөтэйгөөр дахин утсаар ярихаар тохиролцсон аж.
Кремлийн зүгээс Баасан гаригт ерөнхийлөгч Путин Украины асуудлаар Трамптай уулзахад бэлэн гэж мэдэгдсэн. Гэхдээ Москва шаардлагаа өөрчлөхгүй гэдгийг онцолсон юм. "The Washington Post"-ийн мэдээлснээр, Украины засгийн газарт Путин, Трамп нар утсаар ярьсан тухай мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд үүнийг Киевийн удирдлагууд буруутгаагүй байна.
Гэсэн хэдий ч тус улсын Гадаад хэргийн яам дургүйцлээ илэрхийлж, "Путин, Трамп нар утсаар ярьсан байх боломжгүй" гэжээ.
Мэдээллийг нягтлахаар"SkyNews" агентлаг Трампийн харилцаа холбооны захирал Стивен Чеунгээс тодруулахад, "Манай албанаас ерөнхийлөгч Трамп ямар улсын төрийн тэргүүнтэй утсаар ярьсныг мэдээлэх боломжгүй" гэсэн байна. Мөн Вашингтон дахь Оросын Элчин сайдын яамнаас холбогдох тайлбар хийгээгүй байна.
3,595.72















































