АНУ-ын сонгуулийн дараа Дональд Трамп Оросын ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьж, Украин дахь дайныг хурцатгахгүй байхыг уриалсан байна. "Reuters" агентлагийн мэдээлснээр, өнгөрсөн Пүрэв гаригт талууд утсаар ярьсан. Тухайн үед Дональд Трамп Европын орнуудад АНУ-ын олон тооны бие бүрэлдэхүүн, зэр зэвсэг байгааг Путинд сануулсан гэв.
Өөр хоёр эх сурвалжийн мэдээлснээр, Трамп, Путин нар энх тайвныг тогтоох аргуудыг ярилцсан бөгөөд илүү дэлгэрэнгүй төлөвлөгөөтэйгөөр дахин утсаар ярихаар тохиролцсон аж.
Кремлийн зүгээс Баасан гаригт ерөнхийлөгч Путин Украины асуудлаар Трамптай уулзахад бэлэн гэж мэдэгдсэн. Гэхдээ Москва шаардлагаа өөрчлөхгүй гэдгийг онцолсон юм. "The Washington Post"-ийн мэдээлснээр, Украины засгийн газарт Путин, Трамп нар утсаар ярьсан тухай мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд үүнийг Киевийн удирдлагууд буруутгаагүй байна.
Гэсэн хэдий ч тус улсын Гадаад хэргийн яам дургүйцлээ илэрхийлж, "Путин, Трамп нар утсаар ярьсан байх боломжгүй" гэжээ.
Мэдээллийг нягтлахаар"SkyNews" агентлаг Трампийн харилцаа холбооны захирал Стивен Чеунгээс тодруулахад, "Манай албанаас ерөнхийлөгч Трамп ямар улсын төрийн тэргүүнтэй утсаар ярьсныг мэдээлэх боломжгүй" гэсэн байна. Мөн Вашингтон дахь Оросын Элчин сайдын яамнаас холбогдох тайлбар хийгээгүй байна.
Russia 🇷🇺 is chosen as the country with the most powerful future in our world. 2024-11-11 66.181.181.21
Russia 🇷🇺 is chosen as the country with the most powerful future in our world. American leaders including Donald Trump know this very well.
The restoration of Russian-American relations is very beneficial for the world. 2024-11-11 66.181.190.163
If President Donald Trump wants to restore Russian-American relations at all, it is to recognize the status of Crimea and the newly united Donetsk People's Republic, Luhansk People's Republic, and Kherson and Zaporozhye regions as part of Russia. If the United States accepts, the European Union will have no choice but to follow suit.
Russia will not suffer in any.
Нэргүй 2024-11-11 45.134.225.36
Трамп Оросын хувьд ЦТА, Украйны хувьд дайн учир гал зогсоох талаар Зеленский эхэлж буулт хийх ёстой гэж ярьсан байна.
Зочин 2024-11-11 66.181.177.144
Орос одоо ядаж 2 мужаа аваад салсан дээр. Юун тер засгийг нь унагах. Украин 1979 оны Афганистан биш. Путин хичнээн мереедеед тэр уеийн ЗХУ- ын хийснийг чадахгуй. 3 хоногт гээд байсан, одоо сунжирсан, удах тусам орост ямар ч ашиггуй. Тусгаар улсын асуудлыг Украингуй шийднэ гэж байхгуй, ямар орос хятад Монголын асуудлыг шийдэж байсан тэр уе биш. Талууд харилцан буулт хийхээс нааш дайн зогсохгуй нь дээ. Одоо ч ичсэн хун яадаг билээ гэгч болж байна даа..
Нэргүй 2024-11-11 178.174.229.45
TRUMP UMNU N OROSOD MASH HATUU HORIG TAVIJ BSAN HUN . ODOO BOL HARIN UKRAIND TSEREG ILGEENE DEE
зочин 2024-11-11 66.181.186.147
ОХУ-ын зүгээс тавих гол шаардлага бол баруун зүгээс өөрийн оронд ирэх аюулыг бүрэн арилгах, Украиныг зэвсэглэлгүй, төвийг сахисан цэргийн ямар нэг эвсэлд үл хамаарах буфер бүс болгох явдал байх б**х,Мөн крым болон ОХУ-д нэгдсэн хоёр улс ,хоёр мужийн асуудлыг зөвшөөрөх, чөлөөт сонгууль явуулах г,м нилээд асуудал бий, Орост хүч тулгах боломжгүй, Дайн зогсоох энэ боломжийг үл ашиглавал байдал бүр хүндрэнэ, НАТО ОХУ-ын хоорондох зөрчил болж хувирбал бүр балрана, Даян дэлхий аюулд орно
зочин 2024-11-11 66.181.160.72
Трамп ; Европын орнуудад АНУ ын олон тооны бие бүрэлдэхүүн зэр зэвсэгг байгааг Путинд сануулсан " Трамп , шууд л сүрдүүлсэн байна шдэ !!.. Путиныг сөхөрж унатал нь дарамталж байгаад дайныг зогсоох тактик баримтлах юм байна… зөв л дөө…Путинтэй хүчийг үзүүлж л харьцахгүй бол өөр хэл мэдэдгүй хүн шд
Иргэн 2024-11-11 103.57.95.73
мөрөөдөл чинь бүтэхгүй
Кккк... 2024-11-11 103.168.34.67
ишш чааваас …бас жаахан ч гэсэн найдлага тавиастай аан …яанаа эднийг…
Иргэн 2024-11-11 103.57.95.73
баас хатавч өмхийгөө тавихгүй гэж ккк энэ худалдагдсан сайт хөлсний мэдээлэл тавигчид кккк
Нэргүй 2024-11-11 103.212.117.232
Трамп эхлээд өөрөө Питин руу залгасан гэж ХМХ-ээр мэдээлж байна. Зөнөг Байден ажлаа өгсний дараа дайн нэг тийшээ болох нь.