Трамп ялснаар эмэгтэйчүүд жирэмснээс хамгаалах арга судалж эхэлжээ

Трамп ялснаар эмэгтэйчүүд жирэмснээс хамгаалах арга судалж эхэлжээ

Трамп ялснаар эмэгтэйчүүд жирэмснээс хамгаалах арга судалж эхэлжээ

АНУ-ын 2024 оны ерөнхийлөгчийн сонгууль арваннэгдүгээр сарын 5-нд дуусч, Дональд Трамп ялалт байгуулсан. Тухайн өдрийн 04:00 цагаас арваннэгдүгээр сарын 6-ны өдрийн шөнө хүртэл буюу Трамп ялсан үеэс эхлэн тус улсын эмэгтэйчүүд хэрхэн жирэмснээс хамгаалах болон үр хөндөх хууль үйлчилж буй мужуудын талаар "Google"-ээс судалж эхэлсэн байна.

"Google Trends"-ийн мэдээлснээр, 24 цагийн дотор "жирэмснээс хамгаалах арга" гэх хайлт хоёр дахин нэмэгдэж, өмнө нь байгаагүй дээд амжилтыг үзүүлжээ.

Тодруулбал, Дональд Трампийн ялалт байгуулсан мужууд болох Баруун Виржиниа, Кентакки, Миссисипи, Арканзас, Индиана зэрэг мужийн эмэгтэйчүүд жирэмсэн болохгүй байх аргыг "Google"-ээс хамгийн их хайсан. Дараа нь "Дональд Трамп жирэмснээс хамгаалах эмийг хориглох уу?" гэх асуултыг "Google"-ээс хамгийн их асуужээ.

Дональд Трамп 2017 онд ерөнхийлөгч болохоос өмнө жирэмснээс хамгаалах эмийг эрүүл мэндийн даатгалаар үнэгүй олгодог байжээ. Гэхдээ Трамп зууван танхимд суух болсноор жирэмснээс хамгаалах эмийг "эрсдэлтэй бэлгийн зан үйл" хэмээн үзэж, ажил олгогч байгууллагууд хүссэн үедээ ажилчныхаа эрүүл мэндийн даатгалаас үүнийг хасах боломж олгосон байна.

Улмаар шашны итгэл үнэмшлээр жирэмснээс хамгаалах, үр хөндөх нь нүгэл гэж үздэг байгууллагууд эмэгтэй ажилчдынхаа даатгалаас жирэмснээс хамгаалах эм авах мөнгийг хасах болжээ.

Зүүн өмнөд Теннесси, Баруун хойд Жоржиа, Зүүн хойд Алабама мужуудад жирэмслэхээс сэргийлэх аргыг зааж, үйлчилгээ үзүүлдэг "A Step Ahead Chattanooga" ашгийн бус байгууллагат хандсан хүмүүсийн тоо тухайн жилийн сонгуулийн дараа 287 хувь өссөн байдаг. Мөн 2022 онд Дээд шүүхээс олон мужид үр хөндөх нь хуулиар хориглогдсоны дараа Дональд Трамп "Эмэгтэйчүүд үр хөндөх гэдэг зүйлийг бүр мөсөн бодохоо болно. Үүнийг хууль, ард түмний санал шийдэх болно" гэж хэлж байжээ.

Тиймдээ ч энэ удаагийн сонгуульд үр хөндөх эрхийг хамгийн их хязгаарладаг Бүгд Найрамдах намын гишүүн ялалт байгуулсан тул эмэгтэйчүүд аливаа эрсдэлээс өөрсдийгөө хамгаалах аргыг хайж, ирэх дөрвөн жилд хуулийн шийтгэл хүлээхгүй байхыг эрмэлзэж байна.

 

ЭХ СУРВАЛЖ: PEOPLE MAGAZINE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-11 178.174.229.45

ARAI HETRUULJ BNA DAA TRUMP GUAI

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж