Өмнөд Солонгосын “LG” компани дэлхийн хамгийн анхны сунадаг уян дэлгэцийг Ням гаригт танилцууллаа. Уг дэлгэц нь 50 хүртэл хувиар хэмжээгээ тэлэх чадвартай. Таван жилийн судалгааны үр дүн болох уг нээлтийг Сөүл дэх “LG” шинжлэх ухааны паркад танилцуулав.
Энэхүү шинэ загварын дэлгэц нь 12 инчийн хэмжээтэй ба 18 инч хүртэл сунах боломжтой. Мөн нэг инч тутамд 100 пикселийн нягтралтай, улаан, ногоон, цэнхэр өнгөтэй. Дэлгэцийг сунгах, нугалах, мушгих зэргээр дурын хэлбэрт хувиргаж болно. Эдгээр үзүүлэлтийг дэлгэцийн дээд технологи гэж нэрлэнэ.
2020 онд нээлтээ хийсэн сунадаг дэлгэц нь 20 хүртэл хувиар сунадаг байв. Харин энэ удаад 50 хувь болж хоёр дахин нэмэгджээ.
Баасан гаригт болсон арга хэмжээний үеэр “LG” компани төрөл бүрийн дэвшилтэт дэлгэцийг танилцууллаа. Үүнд, гараар удирдаж болох гүдгэр хэлбэрийн автомашины дэлгэц, гал сөнөөгчдийн дүрэмт хувцасанд залгаж болдог өмсдөг дэлгэц зэрэг багтжээ. Сунадаг дэлгэцүүд нь уян хатан учир хувцас, арьс зэрэг тэгш бус дурын гадаргууд наалдана. Тиймээс ирээдүйд янз бүрийн салбарт өргөнөөр хэрэглэнэ гэж үзэж байна.
Нэргүй 2024-11-11 66.181.189.149
Гар утас юм уу? Тодорхой бичээч ээ!
Нэргүй 2024-11-11 202.179.10.34
** aalz delgets gj bn
yuund ch ashiglaj bolno