АН-ын бүлэг: Д.Амарбаясгалан, Ц.Даваасүрэн нар хариуцлага хүлээх ёстой

АН-ын бүлэг: Д.Амарбаясгалан, Ц.Даваасүрэн нар хариуцлага хүлээх ёстой

АН-ын бүлэг: Д.Амарбаясгалан, Ц.Даваасүрэн нар хариуцлага хүлээх ёстой

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2024.11.11/ хуралдсан бөгөөд хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн гишүүд мэдээлэл хийлээ.


УИХ-ын гишүүн Б.ЖАРГАЛМАА:

-УИХ-д сонгогдсон шинэ гишүүд өнгөрсөн долдугаар сарын 2-нд тангаргаа өргөсөн. Түүнээс хойш буюу өнгөрсөн дөрвөн сар гаруйн хугацаанд улсын төсөвтэй холбоотой асуудлыг хэлэлцэж байна. Алдаа завхрал их гарлаа. 2023 оны төсвийн гүйцэтгэлийг өмнөх парламент хэлэлцээгүй байсан. 2025 оны төсвийн хуулийг хэлэлцэхтэй холботой олон асуудал гарлаа.

Засгийн газраас 2025 оны төсвийн төслийг өргөн барихдаа маш том тэлэлттэй төсөв өргөн барьсан. Үүнийг хийхийн тулд эхлээд УИХ-ын ээлжит бус чуулганаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах замаар замыг нь зассан.

Хоёрхон жилийн дотор улсын төсөв маш өндөр хэмжээгээр тэлээд ороод ирсэн.

УИХ -д төсөв танах эрх хэрэгжсэгүй. Анх удаа шахам УИХ Засгийн газраас өргөн барьсан 2025 оны төсвийг тэр чигт нь шахам баталлаа. Төсвийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын дэгийн тухай хуультай холбоотой олон алдаа дутагдал гарсан. Шинэ дэгээр төсөвтэй холбоотой зарчмын зөрүүтэй саналыг хоёр хоногийн өмнө Байнгын хороонд өгөх ёстой гэх юм уу, өгсөн саналд Байнгын хорооны дарга ялгамжтай байдлаар хандсан. УИХ-ын төсвийг эцэслэн батлахдаа төхөөрөмжөөр биш гар өргүүлж санал хураалаа. Хэдэн тооны гишүүн ямар санал өгсөн тухай мэдээлэл ирээгүй байна. Энэ мэдээллийг авахаар бүлгээс УИХ-д хандсан. Улсын төсвийн хэлэлцүүлэг туйлын хариуцлагагүй байдлаар явсан.

Мэргэжлийн байнгын хороо болох Төсвийн байнгын хорооны дарга, 2025 оны төсвийг хэлэлцүүлэгт бэлтгүүлэх ажлын хэсгийн даргаар ажилласан Ц.Даваасүрэн даргад хариуцлага тооцох ёстой гэдэг санал гарсан.

Одоо Засгийн газар Төсвийн тодотголыг оруулж ирэхэд Ардчилсан намын бүлэг ямар байр суурь баримтлах юм бэ гэдэг дээр, Засгийн газар дээр ямар чиглэл өгөх юм бэ гэдэг дээр Ардчилсан намын бүлэг ажлын хэсэг байгуулж ажиллахаар боллоо. Арваннэг, арванхоёрдугаар сард УИХ дахиад улсын төсөвтэй зууралдах болж байна. Иргэд, олон нийтийн байгууллагатай Ардчилсан намын бүлэг  нягтарч ажиллаж, 2025 оны төсвийн тодотголд саяны шүүүмжлэлийг тусгуулахын төлөө ажиллана.

-Монгол Улсын 2025 оны төсөвтэй холбоотой Ардчилсан намын гишүүдийн гаргасан  зарчмын зөрүүтэй саналыг байнгын хорооны хуралдаан дээр таныг унагаж, МАН-ын бүлгийн талд ажилласан гэдэг санал шүүмжлэл өрнөж байна. Яагаад гишүүдийнхээ эсрэг ажилласан юм бэ?

-Миний хувьд Ардын намын талд ажилласан удаа байхгүй. Хувь гишүүдийн оруулж ирж байгаа зарчмын зөрүүтэй саналыг УИХ -ын гишүүн заавал дэмжих албагүй. Бүлгээс гаргасан шийдвэр биш учраас хэн нэгэн зөвхөн Ардчилсан намын гишүүн оруулж ирсэн гэдэг агуулгаар дэмжих албагүй.  УИХ-ын гишүүний бүрэн эрх.

УИХ-ын гишүүн Ч.ЛОДОЙСАМБУУ:

-УИХ –ын дэгийн хуультай холботой асуудлыг хөндөж байна.

УИХ –ыг өнгөрсөн хугацаанд босоо удирдлагатай нам удирдсанаас хойш парламент хууль мөрдөхөө больсон юм байна гэдгийг нүдээрээ үзлээ.

Хууль биш намын дарга юм уу, хурал удирдаж байгаа даргын үзэмжээр бүх асуудлыг шийддэг болсон байна. Дэгийн хуулийг мөрдүүлэх бус Дэгийн хууль дээр зүйл заалт зохиож уншсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн зөрчил рүү орж байгаа.

УИХ-ын дарга Монгол Улсын 2025 оны төсвийн хэлэлцүүлгийн явцад Дэгийн хуулийг мөрдүүлэхдээ дур мэдэн шийдвэр гаргасан. Үүнээс нь болж УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдээс гаргасан зөв зүйтэй зарчмын зөрүүтэй санал унасан. Унасан зарчмын зөрүүтэй саналыг босгож ирж байгаа тохиолдолд дахин дахин горимын санал гаргах нэрийдлээр төхөөрөмжийн нэр барьж, хурал завсарлуулах хүртэл арга хэмжээ авсан.

Тийм учраас УИХ-ын даргад тодорхой хариуцлага хүлээлгэх ёстой гэдэг байр суурьтай байгаа гэлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-11 66.181.182.197

Аавыг нь луйварчин гэх юм. Тийм этгээдийн охин гэхээр ариун явдалтны дүр эсгэж байна л гэж ойлгогдох юм даа. Нэг их сүрхий амьтан болж зүтгээд ч нэмэргүй дээ. Бага барьсан ч өмхий, их барьсан ч өмхий гэдэг дээ. Гэхдээ хэн мэдлээ

Avatar

Зочин 2024-11-11 76.220.74.140

Даваасүрэн гишүүн ярихдаа л сайн болохоос хийж,ургашлуулсан юм бол даан ч байхгүй дээ. Харин гацааж хөгжлийн тушаа хийж байсан юм их бий.

Avatar

Нэргүй 2024-11-11 178.174.229.45

SHINEER DEG ZOHIOJ GNENE EN EMUU AMARBAYASGALAN HORLONTOI DEG ZOHIOSON BGAA YUM DAAA

Avatar

зочин 2024-11-11 66.181.186.147

Эхлээд монголыг байнга сүйрүүлж,эдийн засгийг нурааж,иргэдийг зовоодог АН хариуцлага хүлээ, Дараа нь монгол орныг хүнд байдлаас татан босгодог, эдийн засаг бизнэсээ сэргээдэг, экспортоо өсгөж,төсвийн хөрөнгөө нэмж, иргэдийн амьдралыг сайжруулдаг, эх орныхоо төлөө бүхнээ зориулагч Амарбаясгалан,Даваасүрэн зараг МАН-ын гишүүдэд хариуцлага хүлээлгэх тухайгаа яр, Гэхдээ эдгээр хүмүүс иргэдийн олонхын саналаар УИХ-ын гишуун болсон, Дуртай нэг нь бусдыг гүтгэж хариуцлага хүлээлгэх эрх байхгүй,

Avatar

Зочин 2024-11-11 202.126.90.250

Мал МАН гартсан хошного долоогч, АН энэ 30 хэдэн жилд 4 хэн жил жинхнээсээ төр барьсан, үлдсэн бүх хугацаанд төр барьж Монголыг доройтуулж зөвөн хэдэн хүн хагартлаа баяжих тогтолцоог МАН гасууд хиймэн, одоо ч ханаж цаадахгүй үргэлжлүүлж байгаа тэнэгээ

Avatar

зочин 2024-11-11 66.181.186.147

Төсөв тэллээ ч гэх шиг юу ярьж шүүмжлээд байна аа, Хятадад нүүрс ахиу гаргаж,валют нэмж олж,төсвөө ихсгэн,бүтээн байгуулалт өргөжүүлж,цалин тэтгэвэр нэмснийг буруу гээд байгаа юм уу, Улс орон бүр экспортоо өсгөж, илүү ашиг олж эдийн засгаа хүчирхэгжүүлэхийн төлөө зүтгэж байна, Хятадыг хар, Сүүлийн 30 жил эдийн засгаа бараг 40 дахин өсгөж эдийн асгийн хүч чадлаар АНУ-гай зэрэгцэн ирэвҮйлдвэрлэгч боллоо,Худалдаагаа тэлж ашгаа нэмэхийг гол зорилго болгож байна

Avatar

Нэргүй 2024-11-11 178.174.229.45

NAAD AMARBAYASGALAN DANH 2 CHIN TENEG DAVAASURENGEER BUZAR MUU YUMAA HIILGEED SUUJ BNA SHTEE . YAGAAD ZASRAHGUI ULAAN KOMMUNIST UZELTEI ETGEED YUM AMARBAYASGALAN

Avatar

Нэргүй 2024-11-11 122.201.31.195

Жаргалмаа сэтгүүлч УИХ гишүүн байхаа больсон. Энэ хүүхнийг Жаргалмаа гэдэг юм уу.

Avatar

Нэргүй 2024-11-11 66.181.186.147

Өлгийнөөсөө бараг салаагүй нэг бацаан ,индэр дээр гарч ирээд л бусдыг сургаж учиргүй томордог болжээ,АН-ын зарим нөхдийн үйлдэл хулгайч аргатай худалч мэхтэй гэдэг үгийг байнга санагдуулж байна

Avatar

И 2024-11-11 103.168.34.168

МАН ерөнхий сайдтайгаа , АН Гантөмөртэйгээ мөн хариуцлага тооцох хэрэгтэй. Цаашдаа АН засгаас гарсан нь улс оронд ч, АН -д ч ашигтай. Хэдэн өлөн сайдад бус !!

Avatar

зочин 2024-11-11 66.181.186.147

чалч чалч ,амаа эцтэлээ чалч,

Avatar

Нэргүй 2024-11-11 66.181.183.163

Хохчин яах гэж МАН тай хамтарсан засгийн газар байгуулсан юм.

Avatar

Зочин 2024-11-11 122.201.31.40

8 их наядаар бууруулъя! 4 их наядаар төрийнхний цалин нэмэхийг болиулъя! Шинэ хоршоо хөдөлгөөний 500 тэрбумыг буцаан татъя! Сонгууль дууссан. Кино үзэх 18.3 тэрбумыг буцаан татъя! 5.3 их наядын барилгын төсвүүдээс хөдөө орон нутагт байгаа оновчгүй барилгуудын төсвийг татъя! Тэгээд 25 гишүүний санаачилсан хэмнэлтийн 3.6 их наядыг таная!

Avatar

зочин 2024-11-11 66.181.186.147

Энгэж байж үймээн самуун дэгдээж,тогтворгүй байдал үүсгэх санаатай юу, Монголыг хорлох хүсэлтэй юу , Бүтэхгүй,Иргэд дэмжихгүй

Avatar

Нэргүй 2024-11-11 202.9.40.119

Лодойсамбуу юу ярьж байгаагаа ч мэдэхгүй амьтан. УИХ дээр бодлого ярьдаг болохоос чавганын яриа ярих ёсгүйг бас ойлгохгүй

Avatar

намын хурал Говь алтайн нам хурал хийж бга аятай бн энэ долир ац 2024-11-11 66.181.161.123

энэ амар ацыг, нянтай, данхтай зайлуулья

Avatar

Зочин 2024-11-11 66.181.182.15

Ийм төсөв оруулж ирсэн ЗГ ,Оюунэрдэнэтэй ч бас хариуцлага ярих естой. Төсөв хэлэлцэж байх үед төсвөө хамгаалаад байж байх ёстой хүн гадаад руу гуйлга гуйгаад яваад өгсөн.энэ хүнтэй ч бас хариуцлага ярих хэрэгтэй.

Avatar

зочин 2024-11-11 66.181.186.147

чалч чалч амаа эцтэлээ чалч, ,Хэвийн төсөл,Хэрэгжүүлж чадвал манай орны хүч боломжийг их нэмнэ, АН бол үймээн самуун дэгдээж ,Бусдыг гүтгэж бузарлаж л чадна, Улс орныг нурааж сүйрүүлнэ, Өөр зүйл хийх чадваргүй,

Avatar

Зочин 2024-11-11 66.181.183.245

Лодойсамбуу өөрийн санаанд тохируулж ялладаг, гүтгэдэг маш аюултай нөхөр болохоо нийгэмд аль хэдийнээ ойлгуулсан. Төрд шургалж дөнгөлөө, их үймүүлнээ

Avatar

Дэмий юи дэмий л байдаг 2024-11-11 124.158.126.227

Аав фортуна Батбаяр нь Жарглмаад зааж өгөө биз дэ.

Avatar

харамсмаар юмаа 2024-11-11 202.179.22.28

олон жил УИХ-ын гишүүн байлаа гэхээр улам л хариуцлагатай болдог юм байх гэсэн чинь эсрэгээрээ цагаандаа гарсан мэргэшсэн ХУЛГАЙЧ болдог юм бна. Ямар муухай бнаа Даваасүрээн-юун бяслагны үйлдвэр.Иргэдийн,ААН-үүдийн татвараас төсөв бүрддэг гэдгийг УИХ-ын гишүүдэд ойлгуулж сургалт явуул. Ой гутсан,яасан баавар цатгалан бнаа. Амарбаясгалан ч,Жавхлан ч их муу хүмүүс шүү. Ийм хүмүүст төр бариулаад бид ч доройтох нь дээ

Avatar

zochin 2024-11-11 202.9.41.115

Энэ 2 гишүүн болчихоод дэгэндээ захирагдахгүй, өөрсдийн санаагаар юу яриад бгаа юм. Нэгэнт төсөв батлах хэлэлцүүлгийн процесийн эхний хэсэгт ньматериалтайгаа танилцаж,ИХ-ынхаа дэгийг мэдээгүй байж батлагдсан хойно, гоншигноод яахав дээ. Лодойгоос тийм юм хиеь ингэе тэгье гэж саналаа хэлж, бодол санаагаа уралдуулах байтлаа, дандаа хүн шүүмжилсэн, ил цагаан хэрэг хийсэн хүнийг өмөөрсөн, шүүхийн эрх мэдэлд нөлөөлж, нэр хүнд олж авах гэсэн явуургүй аргатай нөхөр бна шүү.

Avatar

Сонгогч иргэн 2024-11-11 139.5.218.150

УИХ-ын Дэгийн тухай хуулиндаа өөрчлөлт оруулж,гишүүдийн ярих хугацааг уртасгах,ялангуа төсвийн тухай хэлэлцэхэд бүх гишүүдийн 51-ээс дээш хувь нь үг хэлж,санал гаргадаг болгох хэрэгтэй байна.

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: ЧУЛУУГААР АЙЛ ГЭР БОЛЖ ТОГЛОДОГТОЙ АДИЛ Ч ЮМ ШИГ ... 2024-11-11 59.153.112.157

Хөдөөний хүүхдүүд бид малаа хариулангаа айл гэр болж тоглодогсон.Чулуугаар гэр хийж доторх тавилгуудыг өрж, жижиг цагаан чулуугаар хонь, том улаан чулуугаар үхэр, том бараандуу чулуугаар адуу г.м. БҮХ ЗҮЙЛИЙГ дүрслэнэ.Үүнтэй адилхан УИХ 2025 оны улсын төсвийг дэгийнхээ дагуу ТТБЗ-ийн, ҮАГ-ын, ЗГ-ын, БХ-ны илтгэлүүд тавьж, асуулт хариулт, үг хэлж, санал хураах зэргээр БҮХ ЗҮЙЛ НОМ ЁСООРОО.боллоо.Гэхдээ нэг л сэтгэл дундуур. ЧУЛУУГААР АЙЛ ГЭР БОЛЖ ТОГЛОДОГТОЙ АДИЛ Ч ЮМ ШИГ САНАГДААД БОЛДОГГҮЙ.

Avatar

Нэргүй 2024-11-11 59.153.112.157

Төсвийн хуулийн 34.1-д ЗГ төсвийн тодотгол хийх 5 нөхцөлийг заасан. Төсвийн тусгай шаардлага баримтлахгүй НӨХЦӨЛ, төсвийн алдагдал ДНБ-ний 3 % нэмэгдэх НӨХЦӨЛ, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төсөвт өртөг өөрчлөгдөх НӨХЦӨЛ, ТЕЗ нарын хооронд төсвийн зохицуулалт хийх НӨХЦӨЛ, ЗГ-ын өрийн баталгааны хөрөнгө хүрэлцэхгүй НӨХЦӨЛ үүсэх.Энэ 5 нөхцөл ТӨСӨВ ХЭРЭГЖИХ ЯВЦАД л үүснэ. Иймээс УИХ 2025 ОНЫ ТӨСӨВ ХЭРЭГЖЭЭГҮЙ БАЙХАД ЗГ-Т ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХИЙХ ҮҮРЭГ ӨГСӨН НЬ БИЕЛЭГДЭХ ҮНДЭСЛЭЛГҮЙ ШИЙДВЭР ШҮҮ.

Avatar

Zochin 2024-11-11 66.181.191.181

эцэг нь гэж хогийн хулгайч бас бөө гэж хуцна ,элий,балай юм охин нь бас дутаж гэнэ бид энэ хулгайчдыг сонгодог ээ халаг тэдэнд бид ямар өртөө юм

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа:Төсвийн зарлагаа бууруулах өөр арга зам хайцгаалдаа 2024-11-11 59.153.112.157

Төсвийн хуулийн 34.1-д ЗГ төсвийн тодотгол хийх 5 нөхцөлийг заасан. Төсвийн тусгай шаардлага баримтлахгүй НӨХЦӨЛ, төсвийн алдагдал ДНБ-ний 3 % нэмэгдэх НӨХЦӨЛ, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төсөвт өртөгөөрчлэгдэх НӨХЦӨЛ, ТЕЗ нарын хооронд төсвийн зохицуулалт хийх НӨХЦӨЛ, ЗГ-ын өрийн баталгааны хөрөнгө хүрэлцэхгүй НӨХЦӨЛ үүсэх.Энэ 5 нөхцөл ТӨСӨВ ХЭРЭГЖИХ ЯВЦАД л үүснэ. Иймээс УИХ 2025 ОНЫ ТӨСӨВ ХЭРЭГЖЭЭГҮЙ БАЙХАД ЗГ-Т ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХИЙХ ҮҮРЭГ ӨГСӨН НЬ БИЕЛЭГДЭХ ҮНДЭСЛЭЛГҮЙ ШИЙДВЭР ШҮҮ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж