Солонгосын сүүлийн найдвар Xign: Бид MongolZ-оос айхгүй

Солонгосын сүүлийн найдвар Xign: Бид MongolZ-оос айхгүй

Солонгосын сүүлийн найдвар Xign: Бид MongolZ-оос айхгүй

Мэйжорын эрх олгох Азийн RMR өнөөдөр/2024.11.11/ Шанхай хотноо эхэлнэ. Энэ бүс нутгийн шилдэг найман баг гурван эрхийн төлөө өрсөлдөнө. Тэмцээний өмнө "Alter Ego" багийн тамирчин И Хюн-Пёо буюу "Xign" дараах ярилцлагыг өгчээ. Түүний хувьд өнөө цагт "Counter Strike"-ийг мэргэжлийн түвшинд тоглож буй цор ганц өмнөд солонгос тамирчин юм. Удахгүй 28 нас хүрэх тэрбээр цагтаа нутгийнхаа багт хүчин зүтгэж, шилдгүүдийн эсрэг тоглож байв. Гэвч гэнэт л Өмнөд Солонгосын баг, тамирчид "Counter Strike"-аас холдож, тус улсаас дахин мэргэжлийн баг төрөөгүй юм. 2000-аад оны хоёрдугаар хагас Өмнөд Солонгосын багууд цойлж байсан түүхтэй.

"Xign" энэ талаар ярихдаа "Олон тамирчид нэмэлт төлбөр төлөх шаардлагагүй өөр онлайн тоглоомууд тоглох болсон. e-STRO, WeMade FOX багууд дэлхийн шилдэг байсан үед л Өмнөд Солонгост CS үеэ өнгөрөөчихсөн байсан" гэв.

"Xign"-ийн "MVP" баг нэг хэсэг Азидаа Хятадын "TYLOO" багтай ривал үүсгэж, сайн байсан ч тэдний төсөл удаан үргэлжлээгүй. Мэйжорын эрхээ удаа дараа алдаж, эцэст нь баг тарсан. Энэ үед нь "VALORANT" нээлтээ хийж, солонгос тамирчид шинэ тоглоом руу хошуурцгаав. Тэгсэн ч "Xign" бараг ганцаараа шахуу "CS"-д үлджээ.

VALORANT-ийн талаар "Xign" ярихдаа "VALORANT нээлтээ хийхэд хүмүүс болон багийн зүгээс намайг тийшээ урвуулахыг хичээсэн. Амьдралтай ойр байсан ч би чадах ядахаараа CS тоглохыг хүссэн. Мэдэхгүй юм даа. Би CS-д үнэхээр хайртай. Гэхдээ би VALORANT-ийн бичлэг үзэж, өөрөө тоглох дуртай. Ялангуяа солонгос багууд болох Gen.G, DRX, T1 тоглохыг харах дуртай. Тэднийг олон улсын түвшинд сайн тоглож байгааг харахад таатай байдаг" гэв.

Өмнөд Солонгосоос "CS"-ийн баг байхгүй болсон учир "Xign" өөр улсын багийн төлөө тоглох болсон. Тэрбээр BTRG, NG, NKT зэрэг багуудад тоглож, 2023 онд MESA-ийн тэмцээнд түрүүлж байв. Гэхдээ л энэ хугацаанд Мэйжорт шалгарч чадаагүй.

Өнгөрсөн үеийнхээ талаар Xign "Үнэндээ би замналынхаа туршид CS-д бүрэн төвлөрч чадаагүй. Миний тоглосон ихэнх багууд цалин болон урамшууллыг минь цагт нь өгч байгаагүй. Иймээс төвлөрөхөд үнэхээр хэцүү байсан. Намайг үнэхээр стрестүүлсэн. Ийм л байна" гэлээ.

Одоо "Xign"-ийн хувьд Индонезийн "Alter Ego" багт харьяалагдаж буй. Түүнтэй хамт цагтаа Азийн шилдэг гэгдэж байсан Хансель Фердинанд буюу "BnTeT" тоглож байгаа. Шинэ багийнхаа талаар тэрбээр "Хамгийн том ялгаа нь байгууллага байна. Миний хэлсэнчлэн зарим асуудлын улмаас бид CS-дээ бүрэн анхаарч чаддаггүй. Харин одоо Alter Ego биднийг бүрэн дэмжиж байна. Тэдэнд талархаж байна. Харамсалтай нь бидэнд баг болох хангалттай хугацаа байсангүй. Хэрэв бидэнд дахиад цаг байсан бол бид илүү өндөр амжилт үзүүлэх боломжтой байсан. Гэхдээ зүгээр ээ. Би эцсээ хүртэл бүхнээ дайчлах болно" гэжээ.

Аlter Ego баг RMR-ийн тэмцээндээ бэлдэж, Польшийг зорьсон гэнэ. Тэнд бэлтгэлээ базааж, Европын баг, тамирчидтай туршлага солилцжээ. Тус багийн хувьд нээлтийн тоглолтоо Азийн тэргүүн баг The MongolZ-ийн эсрэг хийнэ. Тэдний талаар Xign "Хүн бүхэн MongolZ-ийг хүчирхэг гэдгийг мэднэ. Тэд Азийн баг гэхэд Азийн CS-ийн төлөө их зүйлийг хийсэн. Тэдний хийсэн бүхнийг хүндэлж байна. Гэхдээ би тэднээс айхгүй байна. Бид тэдэнд зориулж онцгой зүйл бэлдсэн. Бид зөвхөн өөрсдийгөө анхаарах хэрэгтэй. Бид тоглолтын хэв маягтаа итгэж байгаа" гэлээ.

Ярилцлагынхаа төгсгөлд тэрбээр "Бидний зорилго бол Мэйжорт шалгарах. Үүнийг хийнэ гэдэгтээ итгэлтэй байна. Азид Монгол, Хятадыг эс тооцвол өөр газар CS унтарчихсан. Энэ тэмцээний дараа би цэргийн албанд явах тул миний сүүлийн боломж гэж харж байна. Намайг цэргээс халагдахад сайн баг байвал эргэн ирэх талаар бодох болно. Миний замналын зорилго бол Мэйжорт тоглох. Хэрэв зорилгодоо хүрвэл санаа амар цэргийн албаа хаана. Өөрийн стикерээ гаргавал үнэхээр баярлана. Би Өмнөд Солонгосын CS тамирчдын бахархлыг төрүүлмээр байна. Тэд намайг үүгээр минь дурсан санах болно. Тэр л миний хүртэж болох хамгийн өндөр хүндлэл" хэмээн ярьсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-11 59.153.115.137

индонезийн энэ багийн хожчихсон биз дээ 13:8

Avatar

Зочин 2024-11-11 76.220.74.140

Манай хүүхдүүд харин энэ бөхчингүүдээс дээр овоо мөнгө Монголдоо оруулж ирээд байгаа шүү.

Avatar

Нэргүй 2024-11-11 202.180.219.28

mongoliig but nirgene gene.harii.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж