Эмнэлгээр үйлчлүүлэхэд үүсдэг битүүмжийг болиулна

Хуучирсан мэдээ: 2024.11.11-нд нийтлэгдсэн

Эмнэлгээр үйлчлүүлэхэд үүсдэг битүүмжийг болиулна

Эмнэлгээр үйлчлүүлэхэд үүсдэг битүүмжийг болиулна

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас иргэн нэг эмнэлгээр үйлчлүүлсэн бол битүүмж үүсч, тодорхой хугацааны дараа хязгаарлалтаас гардаг системийг нэвтрүүлсэн. Энэ нь ард иргэдэд хүндрэл чирэгдэлтэй байгаа учраас болиулахаар болжээ. Тодруулбал, иргэн ямар нэг эрүүл мэндийн байгууллагаас тусламж үйлчилгээ авсан бол үйлчилгээгээ бүрэн авч дууссаны дараа битүүмж хаагдаж, өөр эмнэлэгт үзүүлэх боломж нээгддэг байсан юм.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан энэ талаар мэдээлэл өгөхдөө "Эмнэлгүүд үр ашиггүй, шаардлагагүй шинжилгээг их хийлгэдэг. Ингэснээр эмнэлгүүдийн санхүүжилт нэмэгдэж, ЭМДС-гийн зардал үрэлгэн болох тохиолдол байсан. Тийм учраас өмнөх Засгийн газрын үед цогц шинжилгээ хийх битүүмж гэдэг зүйлийг хийж, хэрэгжүүлсэн байна лээ. Энэ нь ард иргэдэд маш их хүндрэл, чирэгдэл үүсгэсэн.

Ялангуяа орон нутгийн иргэдэд хүндрэл учруулж байсан учраас тогтолцоог нь өөрчилсөн.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөр энэ асуудлыг хэлэлцэн, битүүмжийг өөр байдлаар шийдвэрлэхээр болсон. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоол гарч, одоо Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар дээр битүүмжийн асуудлыг арилгах ажлыг хийж байна" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
5
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж