Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас иргэн нэг эмнэлгээр үйлчлүүлсэн бол битүүмж үүсч, тодорхой хугацааны дараа хязгаарлалтаас гардаг системийг нэвтрүүлсэн. Энэ нь ард иргэдэд хүндрэл чирэгдэлтэй байгаа учраас болиулахаар болжээ. Тодруулбал, иргэн ямар нэг эрүүл мэндийн байгууллагаас тусламж үйлчилгээ авсан бол үйлчилгээгээ бүрэн авч дууссаны дараа битүүмж хаагдаж, өөр эмнэлэгт үзүүлэх боломж нээгддэг байсан юм.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан энэ талаар мэдээлэл өгөхдөө "Эмнэлгүүд үр ашиггүй, шаардлагагүй шинжилгээг их хийлгэдэг. Ингэснээр эмнэлгүүдийн санхүүжилт нэмэгдэж, ЭМДС-гийн зардал үрэлгэн болох тохиолдол байсан. Тийм учраас өмнөх Засгийн газрын үед цогц шинжилгээ хийх битүүмж гэдэг зүйлийг хийж, хэрэгжүүлсэн байна лээ. Энэ нь ард иргэдэд маш их хүндрэл, чирэгдэл үүсгэсэн.
Ялангуяа орон нутгийн иргэдэд хүндрэл учруулж байсан учраас тогтолцоог нь өөрчилсөн.
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөр энэ асуудлыг хэлэлцэн, битүүмжийг өөр байдлаар шийдвэрлэхээр болсон. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоол гарч, одоо Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар дээр битүүмжийн асуудлыг арилгах ажлыг хийж байна" гэв.
Нэргүй 2024-11-11 202.9.40.236
Зөв наад битүүмжээ арилга үнэхээр төвөгтэй юм билээ иргэндээ хүрч үйлчлэх ёстойг анхаар
Иргэн 2024-11-11 103.57.95.61
Бага ч гэсэн зах зээлийн жамруу оруулахгүй бол Монгол улсад эрүүл мэндийн салбар өөдлөхгүй!!! ЭМД- хөрөнгө хувийн хэдэн баян эмнэлгүүдийг эздийг тэтгэдэг сан болоод удаж бн!!! Хувийн эмнэлгүүд манайд хэд хоногоор хэвтээд өгөөч гэж гуйдаг болсон шүү дээ!!! Ийм замбраагүй болтол идэж ууж байхад!!! Улсын эмнэлгүүд ч гэсэн үзлэг, хэвтэн эмчлүүлэхэд тодорхой хэмжээнд төлбөртэй болгохгүй бол утгаа алдаж байгаа, жилд нэг нөхөр хэд л бол хэд хэвтэнэ!!!
Нэргүй 2024-11-11 202.126.89.132
Зоорь дүүрвэл бүтүүмж хийдэгтэй ижил биш шүү дэнжийн мянгын эзэн минь
Зочин 2024-11-11 59.153.115.75
зөв санаачлага байна сайдаа,хувийн, улсын эмнэлгээр үйлчилгээ авахад маш өндөр өртөгтэй шинжилгээ бичиж өгдөг, боловч тухайн шинжилгээнд ач холбогдолтой хандахгүй бгаа нь ил болсон шүү
Нэргүй 2024-11-11 103.168.34.55
alergy med geed tsogtstseg geed hu namiin hulgaich avgai eruul menduun daatgalaas terbumaar hulgai hiih tegeed mongogui gej gonshignoh
mash untei emleg shuu
иргэн 2024-11-11 202.9.40.24
Журам гаргадаг хүмүүсийн дунд эрүүлээр сэтгэдэг хүн байнауу. Журмыг нь хэн гаргадаг юм бэ
Нэргүй 2024-11-11 139.5.218.48
Төрд шургалсан Хятдын тагнуулууд журам гаргаж ард иргэдийг хохироодог.
Нэргүй 2024-11-11 103.212.117.212
Үе үеийн сайд нар амар сайхан болгоно гэдэгээс өөр үг хэлдэггүй ч тэр нь дхндаа худал байдагийг мартах хэрэггүй….
иргэн 2024-11-11 66.181.166.213
Өрхийн эмнэлэгт үзүүлээд хөнгөлөлттэй эм авах гэсэн боловч гарын хурууны хээ маань уншигдахгүй болсон байна. Иймд регистрийн дугаараар авдаг болгомоор байна. /59 настай/. 70 дээш бол регистрээр болдог юм байна.
Иргэн 1 2024-11-11 103.57.95.108
ЭМД ямар ч өөрчлөлт мэдрэгдсэнгүй. Харин ч хүлээлт дараалал ихэссэн. Хүндрэл суртал нь дэндсэн газар болж.Ажлын цагаар хэд гурваараа хэлхэлдсэн цагаан нөмрөгтөнгүүд л суунайж байх дүр зураг…
Нэргүй 2024-11-11 103.212.117.212
Энэ сайд ч дээ…
иргэн 2024-11-11 202.9.46.77
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гаргасан шийдвэрүүд нь дандаа иргэдийнхээ эсрэг чиглэсэн байдаг….тэнд хэдэн малнууд суудаг байх….
Нэргүй 2024-11-11 66.181.160.4
БИТҮҮМЖ БОЛ ИХ ЧУХАЛ ХЯНАЛТ ЮМ БНА ЛАА ШҮҮ. ИРГЭД ХЭРЭГЛЭЖ СУРАХ ХЭРЭГТЭЙ.ҮЗЛЭГ ДУУССАН БОЛ МАШ ХУРДАН БИТҮҮМЖИЙГ АРИЛГАХ ЁСТОЙ
ZOCHIN 2024-11-11 192.82.65.4
Гол нь тгд дууссан үед битүүмжээ гаргахгүй дараа дараагийн үйл ажиллагаанд саад болох юм. гэмтлийн эмнэлэг 2 удаа 15 минут гээл одоо 7 дахь сардаа оржийно.
Нэргүй 2024-11-11 103.168.34.55
alergy med geed tsogtstseg geed hu namiin hulgaich avgai eruul menduun daatgalaas terbumaar hulgai hiih tegeed mongogui gej gonshignoh
mash untei emleg shuu
Зочин 2024-11-11 66.181.179.191
тэнэг эмч нар нь битүүмжээ арилгахаар мартаад өчнөөн явуулдаг ялангуяа БГД ийн нэгдсэн эмнэлэг гэмтлийн эмч авгай
Худалч сайд 2024-11-11 66.181.164.211
Энэ одоо ер юу хийж байгаагаа мэддэг юмуу
Жириновский. 2024-11-11 122.201.31.43
Энийгээ одоо хурдан болиулаач ээ.
Ард түмэнд ямар их чирэгдэл болдог гэж санана.
Шийдвэр гаргах түвшний улсууд нь амьдралаас тасарчихсан болохоор энэ мэт ард түмэнд чирэгдэл болсон юмаа ойлгохгүй байх юм.
Ард иргэдээ тамладаг төр шүү дээ.