Хятадын төрийн өмчит телевизээр удирдагч Ши Жиньпины аавын тухай түүхэн кино гарч эхэлжээ. Хятадын Коммунист намын (ХКН) Төв суртал ухуулгын хэлтсээс уг киног санхүүжүүлж, Ши Жунсюнийн амьдралын 25 жилийг тусгаж өгсөн байна. Тодруулбал, Шэньси мужийн Фупин дүүргээс гаралтай ядуу тариачин хэрхэн Хятадын баруун хойд хэсэгт хувьсгалыг авчирч, удирдагч болж буйг өгүүлнэ.
"Time in the Northwest" кино нь нээлтээ хийсэн цагаасаа олон нийтийн сайшаалыг хүржээ. Учир нь "ХКН"-ын түүхийг уран сайхны аргаар харуулж, тухайн үеийн түүхийг үнэн бодитоор дүрсэлсэн гэж зарим хүмүүс үзэж байна. Гэсэн хэдий ч цахим орчинд мэтгэлцээн үүсч, хэсэг бүлэг үзэгчид Ши Жиньпин өөрийн гэр бүлээ сурталчлахын тулд 39 анги бүхий кино хийсэн гэж шүүмжилж байна.
"CCTV" агентлагийн мэдээлснээр, уг уран бүтээл нь "баруун хойд хувьсгалын гайхамшигт түүхийг панорамаар харуулсан анхны баатарлаг бүтээл" гэсэн бөгөөд Ши Жунсюнийн "онцгой туршлага"-ыг түмэнд түгээх зорилготой гэсэн юм.
Уг кинонд Чин гүрэн унасны дараах коммунистууд болон үндсэрхэг үзэлтнүүд (КМТ) хэрхэн эрх мэдлийн төлөө тулалдаж буйг харуулдаг. Хятадын иргэний дайны фронтод Ши Жунсюн хэрхэн баатарлаг, үнэнч, тууштайгаар дайснуудтай тэмцэж буйг үзүүлж, Шэньси, Ганьсу мужид ХКН-ын гол баазыг байгуулсан тухай гардаг байна. Дараа нь ХКН иргэний дайнд ялалт байгуулж, Ши Жунсюн намын сурталчилгааны хэлтсийн дарга, Хятадын дэд ерөнхий сайд болдог.
Түүний улаан үнэмлэхийг Ши Жиньпин өвлөн авч буйг мөн харуулж, хэрхэн ирээдүйн удирдагч бэлтгэгдсэнийг дүрсэлдэг байна.
Түүнчлэн, Ши Жунсюн олон жилийн дараа хэрхэн намын шахалтыг мэдэрсэн талаар зурсхан гардаг. Олон ангит киноны ерөнхий төгсгөл нь 1952 онд буюу Ши Жиньпинийг төрөхөөс нэг жилийн өмнөхийг өгүүлнэ. Үүнээс хойш тэрбээр намын түүхийг дахин бичих гэсэн далд оролдлогыг дэмжсэнээсээ болж 16 жилийн турш цөлөгдсөн юм. Мөн Соёлын хувьсгалын үеэр Ши Жунсюн баривчлагдаж, Ши Жиньпин ядуу тарчиг амьдралыг угтсан. Гэсэн хэдий ч Ши Жиньпин ХКН элсэн, нарийн бичгийн дарга болдог.
Уг олон ангит кино нь Ши гэр бүл хэрхэн өсөн дэвшиж буйг харуулах зорилготой бөгөөд залуу хойч үеийнхэнд ХКН-ын түүхийг таниулах үүрэгтэй.
Мягмар гаригт цацагдсан эхний ангид Ши Жунсюн Си Вэй Хай гэх сургуулийн захиралтай уулзаж байгааг харуулдаг. Гэхдээ бодит амьдрал дээр Ши Жунсюн захирал Си Вэй Хайг хөнөөх төлөвлөгөөнд оролцсон хэргээр шоронд хоригдож байсан гэж Стэнфордын их сургуулийн лабораторийн судалгааны ажилтан Жозеф Торигиан хэлсэн юм. Улмаар, түүхэн цуврал нь Ши Жунсюны зарим бодит амьдралыг гуйвуулсан байж магадгүй гэж ажиглагчид үзэж буй. Жозеф Торигианы хэлснээр "Ши Жиньпин энэхүү киногоор дамжуулан зауу хойч үе хэрхэн ахмад үеэс сургамж авч болохыг харуулах гэж зорьсон.
Кино бүхэлдээ Ши Жиньпин ааваасаа хэрхэн удирдагч байх зан чанарыг сурсан гэдгээ үзүүлж буй илрэл" гэж дүгнэжээ.
Нэргүй 2024-11-11 178.174.229.45
BAS 1 BAAHAN ULGER DOMOG ZOHOIGOOD DARANGUILAGCH NAR
Нэргүй 2024-11-11 103.57.95.252
Хятадын коммунист намтай ах дүүгийн барилдлагаатай ман ан хүн намууд бодлоготойгоор удахгүй манай мүонтв р гаргаж магадгүй л байх хятадын байгууллагатай хаалтын гэрээтэй 30 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл монголд байдаг гээ биз дээ
Zochin 2024-11-11 202.131.225.197
Daranguilagch nar hed ard tumneesee tasarch uursdiiguu augaa met bolgoh gej ingeh tusmaa tednii zasaglal ulam bur hevreg bolj baidag bileee
ЗОЧИН 2024-11-11 122.201.31.210
ХҮҮКИЙН ААВЫН ТУХАЙ 42 АНГИТ КИНО ХИЙМЭЭР ЮМ АА. ИХ ГОЁ КИНО БОЛОХ БАЙХ
Нэргүй 2024-11-11 203.17.23.177
ЦООХОР ДЭЭЛИЙН БОДИТ ҮНЭНИЙГ ХАРУУЛСАН НЭГ КОНТЕНТ БАЙДАГ БИЛҮҮ. МОЯА НАР ТЭРИЙГ ОЛЖ ҮЗЭЭРЭЙ.
Нэргүй 2024-11-11 202.126.89.226
Багадаа айлын гэр ухсан нтр гээд үү …?
Нэргүй 2024-11-11 103.212.162.134
aguu hun dee manai hed bol yu ch bish b**s shees