Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өнөөдөр /2024.11.11/ Засгийн газрын 11-11 төвд ажиллаж байна. Түүнээс цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.
-Салбарын сайдын хувьд Эрүүл мэндийн даатгалын сан асар их алдагдалтай байна гэдгийг хэлж байсан. Ирэх оноос даатгалын сангийн нөхцөл байдал дээрдэх үү?
-Эрүүл мэндийн даатгалын санд төвлөрөх ёстой мөнгө 2021 оноос хойш гүйцэт төвлөрөөгүй. Цар тахлын үед зарцуулсан тэр их санхүүжилт ЭМДС-д төвлөрөөгүйгээс үүдэн гурван жилийн хугацаанд 218 тэрбум төгрөгийн алдагдалд орсон. Энэ оны эхний улиралд зардал их гарсан учраас 2024 оны 11, 12 дугаар сард зарцуулах ёстой мөнгөө оны эхэн рүү татсан. Тиймээс ЭМДС-гийн санхүүжилт оны сүүлчээр хүндхэн байдалтай байна. Гэхдээ ямар нэгэн байдлаар эрүүл мэндийн байгууллагуудад цалин мөнгө, урамшууллыг олгож чадахааргүй хэмжээнд хүрээгүй. Зарим нэг эмнэлгийн байгууллагуудад эм, эмнэлгийн хэрэгслийн өрний асуудал бий. Энэ асуудлуудыг ирэх онд шийдэгдэх түвшинд улсын төсөв батлагдсан.
Өнгөрсөн хугацаанд төвлөрсөн 218 тэрбум төгрөгийн авлагыг 2025 оны төсөвт тусгаж чадсан. Дээрээс нь энэ оны эхэнд ЭМДС-гаас их зарцуулалт хийснээс болж 2024 онд 200 орчим төгрөгийн алдагдалтай ажилласан.
Үүний 90 хувийг 2025 оны төсөвт тусгаж чадсан учраас ЭМДС-гийн үйл ажиллагааг хэвийн байдалд оруулах боломжтой. Тодорхой хэмжээний зохицуулалтыг хийх ёстой. Даатгалын сан дээр их хэмжээний санхүүжилтыг төвлөрүүлсэн ч нөгөө талдаа сангийн мөнгөн урсгалыг оновчтой, зөв болгоход анхаарах ёстой. Хүний оролцоо багатайгаар санхүүжилтыг өгдөг тогтолцоог бий болгох шаардлагатай. Мөн эрүүл мэндийн байгууллагууд нэн шаардлагатай тусламж үйлчилгээндээ илүү анхаарч, санхүүждэг тогтолцоо руу шилжих нь зүйтэй.
-Ирэх оны төсөвт эрүүл мэндийн салбарын хэд хэдэн томоохон бүтээн байгуулалтыг тусгасна. Гэвч Хавдрын шинэ эмнэлгийн санхүүжилтыг тусгаагүй нь олны шүүмжлэлд өртсөн. Шинэ эмнэлгийн зураг төслийг хийх компанийг шалгаруулсан уу?
-Эрүүл мэнд гэхээр эмнэлэг барьдаг тогтолцооноос салах ёстой. Гэхдээ Монгол Улсад барьж байгуулах ёстой хэд хэдэн томоохон эрүүл мэндийн төвүүд бий. Жишээлбэл, Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төв бол үндэсний хэмжээнд зайлшгүй байх ёстой. Энэ төвийн зураг төсвийг хийж, батлагдсан. Бүх зүйл нь тодорхой учраас улсын төсөвт суулгаж, барилгынх нь ажлыг эхлүүлсэн. Зүрх судасны үндэсний төвийг 2025 онд барьж эхэлнэ. Зураг төсөл, ТЭЗҮ-г нь баталсан учраас ирэх онд Азийн хөгжлийн банкны санхүүжилт болон Люксембургийн Их гүнт улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барина.
Харин Хавдар судлалын үндэсний төв-2 эмнэлгийг барих зураг төслийг нь хийх "Бодь" компани дөнгөж шалгарчихаад байна.
Зураг төсөл, ТЭЗҮ, тоног төхөөрөмжийн зардлыг тодорхой болгосны дараа улсын төсөвт тусгахгүй бол үр ашиггүй хөрөнгө оруулалт болно. Шинэ эмнэлгийн зураг төслийг Эдийн засаг, хөгжлийн яам дээр гурван тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Тендерийг хоёр удаа зохион байгуулж, 2024 оны аравдугаар сарын 20-нд зураг төслийг нь гүйцэтгэх компани нь шалгарсан. Уг шинэ эмнэлэг барихад нийт 450-500 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Том хэмжээний барилга байгууламж учраас зураг төсөл дээр хугацаа орох болов уу.
-ЭМДЕГ-ын даргыг хуулийн байгууллагаас шалгаж байгаа. Шинэ дарга томилох асуудлыг хэзээ шийдвэрлэх вэ?
-Тус газрын даргын үүргийг хуулийн дагуу тухайн байгууллагын Тамгын газрын дарга хавсран гүйцэтгэж байна. Ер нь цаашдаа энэ асуудалд анхаарч, санхүү болон эрүүл мэндийн салбарын мэдлэг, туршлагатай хүнийг томилох нь чухал. Ингэснээр Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг үр өгөөжтэй, иргэдэд ээлтэй зарцуулах мэдлэг, чадвартай хүмүүсээр удирдуулах хэрэгтэй. Эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаа хэр оновчтой, зөв байх вэ гэдэг нь удирдлагуудтай маш их холбоотой. Цаашдаа энэ асуудалд анхаарч, ажиллана.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв дээр үүссэн асуудалтай холбоотой өргөдөл гомдлыг Эрүүл мэндийн яам, нийслэлийн Эрүүл мэндийн газарт ирүүлсэн. Үүний дагуу шууд харьяаллын дагуу нийслэлийн Эрүүл мэндийн газраас газар дээр нь ажиллаж, удирдлагыг нь чөлөөлж, сэлгэн ажиллуулсан.
Гэрэл зургийг Л.Энх-Оргил
Зочин 2024-11-11 66.181.179.191
зураг төсөл нь барилаасаа үнэтэй болох нээ Мөнхсайхан ийм шуук юмуу
Нэргүй 2024-11-11 202.131.234.123
энэ сайд их унацтай ажиллах нь. би 1тэрбум хүрэхгүй үнээр хийгээд батлуулаад өгөе
Нэргүй 2024-11-11 66.181.191.17
БОДЬ гэж барилгын зургийн компань байдаг гэж дуулаачгүйн бна!!!!!! Лу.Болд гэж ханаж цаддаггүй гар бас барилгын зургийн компани байгуулаад өндөр дүнтэй зургийн тендер хүчээр авчээ!!!!!! Насаараа барилгын зураг зурж бга мэргэжлийн хүмүүсийн боломжыг хулгайлж бгаан бна даа!!!!!! Энийг АТГ шалгах ёстой
Нэргүй 2024-11-11 66.181.190.208
Данхановыг зайлуулахгүй бол хялар Баясалтай нийлээд ажлын өртгийг дураараа зохиодог болжээ. Нянгар Багануурын цэнэг хуримтлуурын тендер зарлахдаа Энивижн энержи гэх компаныг 4 сарын өмнө тодруулчихсан ор нэр төдий тендер зарласан. Энэ өлөн 2 хулгайчыг бага дээр нь дарж зайлуулахгүй бол Жонхуугийн заавраар ч төрийн мөнгөөр ч гараа ч нэг угааж бнда
ЗОЧИН 2024-11-11 59.153.114.172
"БОДЬ" ГЭХ МОНГОЛЫН ТӨР ЗАСАГТАЙ НИЙЛЖ ТӨСВӨӨС, ТОМ МЕГА ТӨСЛҮҮДИЙГ АВЧ ХУЛГАЙ,ЛУЙВАР,АВИЛГА ХИЙДГЭЭРЭЭ АЛДАРТАЙ,ХАГАРТЛАА БАЯЖСАН КОМПАНИ ЯАХААРАА БАС ЭНД ЯВЖ БАЙДАГ БИЛЭЭ.ЭМНЭЛГИЙН ЗУРАГ ТӨСӨЛ 3 ТЭРБУМ, БАРИЛГА НЬ 500 ТЭРБУМ ГЭНЭ ҮҮ.ЭДГЭЭРИЙГ ХАМГИЙН БАГАДАА 3 ДАХИН БУУРУУЛ.АЛДАГДАЛТАЙ ШАХАМ БАЙСАН"БОД"ЖНЬ"МАШ НУУЦ ГЭРЭЭНҮҮД"-ээр ТӨМӨР ЗАМУУД БАРИАД 700тэрбумын АШИГТАЙ ГАРСАН БАЙДАГ.ТӨМӨР ЗАМЫН БОДИТ ӨРТГИЙГ 1.5-2 ДАХИН ӨСГӨЖ ГЭРЭЭЛСЭН БАЙДАГ.ЭНЭ ЭМНЭЛЭГТ БАС Л ТОМ ХУЛГАЙ,ЛУЙВАР ЯВЖ БУЙ ЮМ БНА
Зочин 2024-11-11 76.220.74.140
За тэгээд бүх талаас нь нухацтай сайн бодож боловсруулж хийгээрэй. Дараа нь тэгээд зарчихлаа,улсын мөнгө уйлдаггүй гэсэн асуудал гарахаас болгоомжлох хэрэгтэй шүү
Нэргүй 2024-11-11 66.181.178.22
Маш гоё хийгээсэй. Үгүй бол гадны бэлэн, сайн зураг төсөл худалдаад авчихвал зүгээр дээ.
Нэргүй 2024-11-11 66.181.185.166
ямар зураг гэхээрээ 3 тэрбум байдаг юм. Барилгынхаа тал шахуу үнэтэй ай?
зочин 2024-11-11 66.181.186.147
Төгрөгний ханш үнэхээр мууджээ,Нээх их мөнгө ,тэрбум их наядаар яриад байдаг,Худалдан авах чадвар нь сул, Өөр хоорондоо хэрэлдээд,бие биендээ дайсагнаад л байвал энэ байдал улам хүндрэнэ, Улс орон сүйрнэ гэдгийг монголын иргэн л юм бол бодмоор юм,
Наранбаатар 2024-11-11 51.158.235.77
Эмнэлэг барихын оронд тэр С вирусын эмээ авч ууж чадахгүй байгаа хүмүүст эмийг нь аваад өгчих хэрэгтэй. Эмнэлэг барьж байхын оронд ЭМЯ-нд хавдрын өвчлөлөөс хүн амыг урьдчилан сэргийлэх ажиллагаа явуулдаг хэлтэс нээж үр дүнтэй, хүртээмжтэй ажил хийх ёстой юм.
nfvb 2024-11-11 202.9.40.100
уих- шурглсн хулгайч манж хужаагуудыг цэврлээ зг огцлуул.
ИРГЭН 2024-11-11 66.181.184.216
Эрхтэн шилжүүлэхээ барихаа бодоорой хоёр туулай хөөж байж!!!
Нэргүй 2024-11-11 66.181.189.149
Монголын их эмч нар өвчтөнүүдийгээ алж, үр хүүхэддээ АНУ руу гарах эрх олгох гээд байдаг.
Нэргүй 2024-11-11 202.126.90.162
Дэнжийн 1000-ын ченж энэ халтар ёстой шуналын тулам. ГССҮТ, 1-р эмнэлгийг мөлжсөн. Ковидын үед Эрүүл мэндийн салбарыг бүхлээр нь цусалсан. Одоо ч дуусаагүй байна.
Нэргүй 2024-11-11 103.212.162.31
М.Билэгтийн бариулсан, Төрийн банкинд хураагдсан эмнэлгийг тордож аваач ээ. Бэлэн сайхан эмнэлэг байхад илүү зардал гаргаж цавчих гээ юу
Зочин 2024-11-11 139.5.217.249
Эмнэлэгт 3 тэрбум болж байна. Харин Номин 18 тэрбум хэтэрсэн. Ковидын үед Мөнхсайхан сайд байхдаа маш сайн ажилласан. Харин Хүрэлсүх таавчиктай эмнэлэгээс гарсан гэж ерөнхий сайдаас огцорч жүжиглэснээс болж л бүрэн бүрэлдэхүүнээр Мөнхсайхан сайдаа больж. Хүрэлсүх хажуудаа зөвлөхөөр авсан. Хүрэлсүхийн жүжиглэлт хажуу хавирганд гай болсныг ард түмэн мартахгүй.
Нэргүй 2024-11-11 66.181.178.91
ЮГоломтын Баясаа зураг зурж барилга бариулж зам тавьж станц барьж энэ тэр. авилгаар гаршиж байх шив.
Нэргүй 2024-11-11 103.168.34.72
hogjliin bankin deer belen emneleg huraagdtsan bgaa um bish uu. barih gej olon jil bokj bhaar tendees shuud hudaldaad avaach. butehgui amitadiig zailuulah umsan
Галт 2024-11-11 202.55.188.109
Энэ бүтэхгүй гараа. Энэ өдөр хариуцлагагшй энэ нөхөр ковидын хөлдвар алдаж огцорч байсан. одоо буцаад сайд болчихсон. дурны хонгил. энэ ман чинь ер нь биднээр тохуурхаад байгаан байнадаа. энэнээс мөнгө авч сайд болгоолдлл
Нэргүй 2024-11-11 66.181.189.25
барихад хэдэн тэрбум вэ !!!!!!¡
Нэргүй 2024-11-11 202.55.188.99
500 gesen bizdee,
Нэргүй 2024-11-11 103.111.68.3
ХАА-ЯА ХАА-ЯА ГЭЭД ЖАВХЛАНГИЙН ДУУЛДАГ ДУУ ШИГ ХААЯА ХААЯА ЧИ ЕР НЬ ЭМНЭЛГҮҮДИЙН ДАРГА НАРЫГ БИ ЁССТОЙ МЭДЭХГҮЙ ТЭД НАР ТУЗ-ТАЙ ТУЗ НЬ ТОМИЛГОО ӨГДӨГ ГЭХ МАЯГТАЙ ШААЖ БАЙСАН._ ОДОО БОЛОХООР БИ ТОМИЛСОН ЧӨЛӨӨЛСӨН Ч ГЭХ ШГ ЧИ ЕР НЬ ОРОН ГАРАН п**а ЮУ ГҮЙ ЮУ
Нэргүй 2024-11-11 66.181.189.185
Гоё гоё гоё шүүүүүү
Нэргүй 2024-11-11 103.212.119.108
bayanhoshuund barichihaach
И 2024-11-11 103.168.34.168
Хавдрын эмнэлэгийг хашаанд ашиглалтөнд ороод байгаа 4р эмнэлэгийн болон, удахгүй ашиглалтанд орох 2 барилгыг үнэлж авсан нь дээр. Наад мөрөөдөл чинь хэзээ өиелэх юм. Лав л чиниы үед биелэхгүй нь үнэн.
Хэн бэ 2024-11-11 103.10.22.140
хэдэн их наяадаар нь идэх үү та нар
Ааш 2024-11-11 103.212.119.166
Битий ш,,аалдаа 3 тэрбумаар зарцг зуруулна ч гэх тэгвэл байшин нь ямар өртөгтэй байх уу. За.лцан эмчидгээ оношилгоо тусламж үйлчилгээгээ сайжруул малннудаа
Нэргүй 2024-11-11 66.181.164.211
Эрүүл мэндийн салбар дампуурсаан, улсын эмнэлэгт очоод хараарай. Дээгүүрээ худлаа яриад л суух юмаа
Нэргүй 2024-11-11 103.212.118.240
Бүгдээрээ өвдөөд л эмнэлэгтээ цуглаад байж байх юм уу? Хортой хоол хүнс оруулахаа больж, хорт утаагаа ядаж нүүрсээр нь сольвол Яасын
Зочин 2024-11-11 66.181.179.191
энэ сайд хавдрын эмнэлэг бариулахгүйн төлөө бгаа нь илт бна энэ ард түмэн чинь хавдарт живчээд бна тогтмолын шар бандиа
GOLOMSHAA 2024-11-11 202.70.37.128
ӨЛӨН яадагийн хуснаа
STA 2024-11-11 202.70.37.128
golomtiin bayasaa zurag zurdag gej ogt sonsoogui um bna yamar olon company be uu ch baisan khusaj l baidag
АТГ 2024-11-11 139.5.217.79
Бодь хэзээ зураг зурдаг болцын
Нэргүй 2024-11-11 66.181.189.185
Сайн байна шүү
Нэргүй 2024-11-11 202.131.234.123
хулгайлах боломжиг тултал ашиглана. улсаа бол нохойн саванд хйичихсэн.