Хуучирсан мэдээ: 2010.09.06-нд нийтлэгдсэн

102 мэдээлж байна

  • Амралтын өдрүүдэд 19 гэмт хэрэг гарчээ: Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлд танхайн гэмт хэрэг 19 гарсны 14 нь баасангаас бямбад шилжих шөнө үйлдэгдсэн байна. Архи хэтрүүлэн хэрэглэж, согтуурхан бусдын биед халдаж, хутгалан гэмтээж, бүлэглэн зодсон дээрх хэргүүдийг цагдаагийн алба хаагчид шуурхай ажилласнаар эзэн, холбогдогчийг нь тогтоон, харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. Тухайлбал, энэ сарын 02-нд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт  иргэн 38 настай, эрэгтэй Д танил Э гэгчтэй архи ууж, маргалдан зодуулсан байна. Мөн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт  иргэн 28 настай  Б гэгч согтуурсан үедээ тус дүүргийн долдугаар хороонд оршин суугч Хөвсгөл аймгийн харьяат 25 настай эмэгтэй С-ийг “архи уусангүй” гэдэг шалтгаанаар зодож, эрх чөлөөнд нь халджээ. Энэ сарын 04-ний 14.00 цагийн орчим  эхнэр, найзуудын хамт наргисан Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны иргэн 36 настай Т гэгч найз Б-гээ эхнэртэйгээ хардан бусадтай бүлэглэн зодож, танхайрсан байна. Дээрх хэргүүдийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.


  • Архи хэтрүүлэн хэрэглэснээс амиа алджээ: Архи хэтрүүлэн хэрэглэснээс болж бусдын эрүүл мэндэд халдсан, амийг нь хөнөөсөн хэрэг сүүлийн үед цөөнгүй бүртгэгдэж байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулах болсон. Өнгөрсөн бямба гаригт архи хэтрүүлэн хэрэглэж, амиа алдсан тохиолдол нэг бүртгэгдсэн байна. Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт  байрлах “Ундрам” дэлгүүрийн гадна шатан дээр нас барсан хүн байна” гэсэн мэдээллийг энэ сарын 04-ний 18:50 цагт иргэд харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст өгсөн байна. Мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид уг газар очиж шалгахад, тус хорооны иргэн, эрхэлсэн тодорхой ажилгүй 30 настай Ц гэгч бусадтай нийлж архи ууж байгаад хэтрүүлэн хэрэглэж амиа алдсан болохыг нь тогтоосон байна. Эл өдөр Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хороонд согтуу хүн эмэгтэй хүн зодож байна гэсэн дуудлага дүүргийн цагдаагийн хэлтэст иргэд ирүүлсэн байна. Дуудлагын дагуу Нийслэлийн Хөдөлгөөнт эргүүлийн 440-р чиглэлийн эргүүлийнхэн очиж, шалгахад, тус хорооны иргэн 43 настай, эрэгтэй Г архи хэтрүүлэн хэрэглэсэн үедээ эхнэр Б-гийн баруун гарын шууг заазуураар зүсэж танхайрсныг таслан зогсоосон байна. Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

  • Орон нутагт 11 хүн эрүүлжүүлэгджээ:Нийслэлийн хэмжээнд  өнгөрсөн ням гаригт цагдаагийн байгууллагынхан  661 мэдээлэл  хүлээн авч шалгахад гэмт хэргийн шинжтэй  37, үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байгаа аж.  Гэмт хэргийн шинжтэй бүртгэгдсэн 37 хэргийн 31-ийнх нь эзэн холбогдогчдыг цагдаагийн алба хаагчид шуурхай ажилласнаар цаг алдадлгүй илрүүлэн, тогтоож, үргэлжлүүлэн шалгаж байна. Өнгөрсөн ням гарагт 162, орон нутагт 11 хүн эрүүлжүүлэгджээ. Амралтын хоногт нийслэлийн Баянзүрх,   Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэхийнхэн бусдаасаа илүү  ачаалалтай хоносон байна.

Н.Түвшин

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж