Хөл бөмбөгийн танхай бүлэглэлийн толгойлогч буудуулж амиа алджээ

Хөл бөмбөгийн танхай бүлэглэлийн толгойлогч буудуулж амиа алджээ

Хөл бөмбөгийн танхай бүлэглэлийн толгойлогч буудуулж амиа алджээ

Аргентины хөл бөмбөгийн танхай бүлэглэлийн толгойлогч Андрес Бракамонте буудуулж амиа алджээ. Түүний цогцсыг Росарио дахь клубийнх нь цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоо олсон байна. Пилин гэх хочтой Андрес Бракамонте бол Росарио Сентрал дэмжигчдийн бүлэглэлийн толгойлогчоор 20 гаруй жил ажилласан. Тэрээр өрсөлдөгч багуудтай ширүүн тэмцэлддэгээрээ алдаршиж, танхайн бүлэглэлийн толгойлогч гэгдэх болжээ. Өнгөрсөн Бямба гаригт Андрес, орлогч Даниел "Рана"-тайгаа хамт Гиганте де Арройто цэнгэлдэхээс дөрөвхөн гудамжны зайд явж байхад нь мотоцикль унасан үл таних хүн тэднийг буудаж, хороосон байна.  Хэрэг гарахаас өмнө Росарио Сентрал баг лигийн тоглолтод оролцож байсан аж.

Андресын хувьд мөнгө угаасан, дээрэм хийсэн хэрэгт шалгагдаж байсан тул Аргентины эрх баригчид тоглолтод оролцохыг нь хориглосон байжээ. Тодруулбал, Лос Монос гэгддэг хар тамхины бүлэглэлтэй түүнийг холбоотой, үүгээр дамжуулж мөнгө угаадаг гэж буруутгаж байсан юм.

Андрес, Даниел нарыг орон нутгийн Сентенарио эмнэлэгт хүргэсэн ч эмч нар хэргийн газар дээр нас барсан гэж дүгнэсэн. Андресын амийг хөнөөсөн тухай орон нутгийн хэвлэл мэдээллээр цацаж, "тэмцээний онооны зөрүүнээс" болж буудсан байж болзошгүй гэж мэдээлсэн байна. Мөн олон жил гэмт хэрэг үйлдсэн Андрес байнга халдлагад өртдөг байсныг нь онцолсон аж. Хамгийн сүүлд, өнгөрсөн наймдугаар сард Андрес хамтрагчтайгаа уулзаж байхад нь үл таних хүн түүнийг буудсан. Сум түүний ар нуруунд нь туссан ч аминд нь халтай байгаагүй юм.

 

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-11 66.181.176.97

Босоо Хөхийн хэдэн лалруудыг яг ингэмээр байгаам даа.

Avatar

Нэргүй 2024-11-11 66.181.190.13

Тэднийг буудах хэрэггүй, Женког 17 мэтийн хэргээр нь шоронд хийхэд л энэ ДАВСАГНУУДЫН шээс нь савирноо !

Avatar

Нэргүй 2024-11-11 66.181.176.97

Тэднийг хэн тоож буудахав.. тэгсэнд орохноо нохой буудсан нь дээр.. Тэр муусайн Боссон Хөхсөн Боовчуудын машинаа тавьдаг зогсоол, гэрийн хаяг, шаалцдаг г***й нарынх мэдээлэлийг олоод өгвөл ..?

Avatar

Нэргүй 2024-11-11 202.179.27.114

ДӨРӨВХӨН ГУДАМНЫ ЦААНА БУУДУУЛЦЫН БИЗ ДЭ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж