Нийслэлийн эрүүл мэндийн газраас томуу, томуу төст өвчний талаар өнөөдөр /2024.11.11/ ээлжит мэдээлэл хийлээ.
Нийслэлийн эрүүл мэндийн газрын эмнэлгийн тусламжийн газрын дарга Б.Батцоож:
-Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалтын түвшин 44 дэх долоо хоногийн байдлаар идэвхжилийн түвшинд байна. Нийслэлийн хэмжээнд амбулаторийн 20 мянган үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчний 6160 тохиолдол оношлогдсон. Энэ нь нийт үзлэгийн 5.1 хувийг эзэлж байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногоос 0.1 хувиар өссөн үзүүлэлт юм. Нийт өвчлөгсдийн 19.3 хувийг 0-1 насны хүүхдүүд, 23.8 хувийг 2-4 насны хүүхдүүд эзэлж байна. Түүнчлэн 19.3 хувийг 5-9 насны хүүхдүүд, 20.4 хувийг 10-15 насныхан эзэлж байна. Нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагууд дээр хүүхдэд зориулсан 759 ор ажилладаг. Орны тоог Нийслэлийн эрүүл мэндийн газраас зохицуулалт хийж, үе шаттайгаар нэмэгдүүлж ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн есөн дүүрэгт 1108 хүүхэд томуу, томуу төст өвчний оноштойгоор хэвтэн эмчлүүлж байна. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт 100 ор, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт 80, Сүхбаатарын нэгдсэн эмнэлэгт 50, Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгт 45, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт 20, Багануур дүүргийн нэгдсэн эмнэлэгт 15 ор зэрэг нийт 310 орыг нэмэлтээр дэлгэн ажиллуулж байна.
Өнгөрсөн Бямба гаригт 1100, Ням гаригт 1200 орчим хүүхэд эмнэлгийн яаралтай хүлээн авах төвөөс тусламж үйлчилгээ авсан байна.
Энэ нь өмнөх оны мөн үеэс 50-100 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт юм. Иймд амралтын өдрүүдэд яаралтай хүлээн авах төвийн ачаалал нэмэгдэж байгаатай холбогдуулан Нийслэлийн эрүүл мэндийн газраас харьяа байгууллагуудад чиглэл хүргүүлж, мөн үзлэг хийх эмчийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
иргэн 2024-11-11 202.179.22.28
бид Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүй бохир орчинд амьдарч бна,төрөөс хохирлоо нэхмжилье. Нялхасаас эхлээд бүх насныхан өвчнөөс салахгүй нь
Нэргүй 2024-11-11 202.179.11.230
Utaanaas bolood baigaa yum bish uu?
Нэргүй 2024-11-11 202.131.234.123
утаа алга. утаанаас илүү хийн тамхи агаар их бохирдуулж байна
eghhjfd 2024-11-11 202.9.40.97
Эрдэнэт эрдэнэс монгол дархн төмөрлөг төмөр хүдэр хулгайлаг компани хулгай тлгологчдыг барьж хорьж хулгайг зогсоо. бүгд хил хил боомтор гарч бга хулгайг таслн зогсоо