Нярайн өвчлөл, эндэгдлийг бууруулах баг байгуулна

Нярайн өвчлөл, эндэгдлийг бууруулах баг байгуулна

Нярайн өвчлөл, эндэгдлийг бууруулах баг байгуулна

Монгол Улсад 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 64 хувийг нярайн эндэгдэл дангаар эзэлж, үүний 71.6 хувь нь эрт нярай үедээ эндэж байна. Манай улсын нярайн эндэгдэл дэлхийн дунджаас бага байгаа хэдий ч бүсийн дунджаас өндөр хэвээр, сүүлийн жилүүдэд эндэгдлийн түвшин төдийлөн сайн буурахгүй байна. 2023 оны байдлаар 64306 нярай амьд төрснөөс 496 нярай эндсэн бөгөөд эндэгдлийн ихэнх хувийг дутуу нярай эзэлж байна.

Үүнтэй холбогдуулан нярайн өвчлөл эндэгдлийг бууруулж, Монгол хүний дундаж наслалтыг нэмэгдүүлэх зорилгоор өнгөрсөн баасан гарагт /2024.11.08/ үндэсний хэмжээнд нярайн өвчлөл, эндэгдлийг бууруулах цогц ажлыг удирдан манлайлах багийг байгуулж, хийж гүйцэтгэсэн ажил, цаашид нярайн салбарын бодлогын баримт бичиг болох Үндэсний төлөвлөгөөг хэлэлцлээ.

Үндэсний багийн гишүүдийн АНУ, Япон, БНХАУ-ын профессоруудтай хамтран хийсэн судалгаагаар төлөвлөгөөнд туссан ажлууд болох нярайн эндэгдлийн тэргүүлэх шалтгаануудыг эх орондоо дэвшилтэт технологи ашиглан эмчлэх, эмчилгээг нутагшуулах, түүнчлэн дутуу төрөлтөд нөлөөлж буй шалтгаануудад чиглэсэн урьдчилан сэргийлэх арга хэмжээ хэрэгжүүлэх, нярайг эрт илрүүлэгт хамруулж өвчин эмгэгийг нь илрүүлснээр одоогийн 1000 амьд төрөлтөд 7.7 байгаа эндэгдлийг 2028 он гэхэд 5.5 болгох боломжтой гэсэн үр дүн гарчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-11 66.205.9.18

утаагаа бууруулахгүй бол өвчлөл буурахгүй, 1100 БАГ БАЙГААД НЭМЭР БАЙХГҮЙ ШҮҮ

Avatar

Нэргүй 2024-11-11 202.131.234.123

сургалт хаана хаанаа чанартай болбол ингэж сүрийг үзүүлж сүйртэл хий хоосон хашгирах хэрэг алгаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж