Япончууд өнөөдөр дахин ерөнхий сайдаа сонгоно

Япончууд өнөөдөр дахин ерөнхий сайдаа сонгоно

Япончууд өнөөдөр дахин ерөнхий сайдаа сонгоно

Японы ерөнхий сайд Шигэрү Ишиба өнөөдөр /2024.11.11/ танхимын нийт бүрэлдэхүүнийхээ хамт парламентын санал хураалтаас өмнө огцорлоо. Танхимын сайд нар өнөө өглөө засгийн газрын хуралдаан дээр огцрох өргөдлөө бөөнөөр нь өргөн мэдүүлэв.

Японы бүх нийтийн сонгууль аравдугаар сарын 27-нд болж, Либерал ардчилсан нам 15 жилийн дараа анх удаа хүчирхэг доод танхим дахь парламентын олонх байдлаа алдсан билээ. Тиймээс тус улсын дараагийн ерөнхий сайдыг сонгох санал хураалт өнөөдөр дахин болох гэж байна. Энэ санал хураалтад Либерал ардчилсан намаас Шигэрү Ишиба, сөрөг хүчний Үндсэн хуульт Ардчилсан намын дарга Ёшихико Нода нар өрсөлдөх төлөвтэй байна.

Бүх нийтийн сонгуулиар Либерал ардчилсан нам олонх болоогүй ч гэлээ өнөөдрийн санал хураалтаар Ишиба дахин ялах магадлал өндөр. Ишиба ерөнхий сайд болвол танхимаа дахин бүрдүүлж, зарим шинэ сайдыг бүрэлдэхүүндээ нэмэх төлөвтэй байна.

ЭХ СУРВАЛЖ: CHINA DAILY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-11-11 76.220.74.140

Ёс суртахуунтай,шударга,хариуцлагатай байдал нь өнөөгийн япончуудын хөгжлийн хамгийн том илэрхийлэл юм. Япончууд Монгол улсын аль ч салбарт яагаад дорвитой хөрөнгө оруулалт хийдэггүй вэ гэдэг нь эндээс харагдана.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж