Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. Ингэхдээ арванхоёрдугаар сард тодотгол хийх “нөхцөлтэй”-гөөр  Монгол Улсын 2025 оны төсвийн нийт орлогыг 33 их наяд, 864 тэрбум, 738.8 сая, нэгдсэн төсвийн нийт зарлагыг  35 их наяд, 795 тэрбум, 227.3 сая төгрөг бол алдагдал  нь нэг их наяд 930 тэрбум, 488.50 сая төгрөг байхаар баталсан юм.

Төсвийг батлахад парламентын 126 гишүүнээс 106 нь чуулганы хуралдаандаа оролцож, 69 нь  Соёлын сайд Ч.Номингийн зардалд суулгасан 18.3 тэрбумын ваучер болон Ц.Даваасүрэнгийн  төсвийг хөрөнгөөр Хөвсгөлийн сум болгон бяслагийн үйлдвэр барих төслийг дэмжсэн.

Хэдийгээр улсын төсвийн зардлын  хэт тэлэлтийг эсэргүүцэж, Засгийн газрын бодлогыг “бойкотолсон” ч, олонхын шийдвэрт  ялагдал хүлээсэн нэр бүхий гишүүдийн акц төлөвлөсний дагуу явагдсан, зорилгодоо ч тодорхой хэмжээгээр хүрсэн. Эндээс дүгнэхэд цаашдаа улсын төсөв улстөрчдийн авлига, хулгайн үүр овоохой болдог асуудал хумигдана, УИХ-ын гишүүдийн хяналт ч чангарах шинжтэй. Энэ нь  ҮХНӨ-ийн үр дүн мэдээж мөн.

Урьд өмнө нь ганцхан сар хэлэлцдэг байсан улсын төсөв дээр улстөрчид ажиллах хугацаа уг нь хангалттай байсан.

Төсвийн тухай хуульд оруулсан шинэчлэлтийн дагуу  Сангийн яам хуульд заасан хугацаандаа буюу наймдугаар сарын 30-нд УИХ-д 2025 оны улсын төсвийн төслийг өргөн барьсан билээ.  Өөрөөр хэлбэл, улстөрчдөд улсын төвийн “идээ, бээр”-ийг шахах хоёр сарын хуулийн хугацаа оногдсон. Иргэд ч УИХ-ын албан ёсны сайтаар ороод улсын төсөвтэй танилцах боломжтой ч болсон.

Атал УИХ дээр нэг, хоёрдугаар хэлэлцүүлэг нь хэдийнэ явагдаж дууссаны дараа, гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлэг эхлэхтэй зэрэгцээд улсын төсвийг эсэргүүцсэн нь УИХ-ын гишүүд тодорхой зорилготой байв уу эсвэл хуулийн хугацаандаа улсын төсөв унших завгүй явав уу гэдэг нь асуултын тэмдэг.

Халуун намраар өргөн баригдсан улсын төсөвт нууж суулгасан хулгай, луйврыг эртхэн илчилж,боловсруулсан төслийг нь Сангийн сайдын нүүр рүү буцаан шийдэх хугацаа бишгүйдээ байхад Л.Оюун-Эрдэнийг  “бөгс өндийх” хойгуур “бослого” гаргахад хүрсэн нь нэг талаасаа МАН-ын дотоод зодоон Төрийн ордонд орж ирсний нотолгоо. Нөгөө талаасаа Л.Оюун-Эрдэнэ ҮХНӨ-ийн үр дүнд парламент ардчилал сайжирна гэдгийг тооцсон байж таарна. Үндсэндээ, сонгодог парламентыг бэхжүүлэх нь нэг гишүүнд оногдох эрх мэдлийг бууруулах замаар УИХ-ыг улстөрчдийн барьцаанаас гаргах тухай л байв.  УИХ нь улстөрчдийн барьцаанаас гарч чадвал улсын төсөв нь авлигын системээсээ ангижирч чадна.

Жилийн өмнө гэхэд УИХ-ын гишүүд тойргийн хөрөнгө оруулалт нэрээр тус бүр дөрвөн тэрбумыг улсын төсвөөс гаргуулж авсан. Сая хүртэл татвар төлөгчдийн бүрдүүлсэн мөнгөнөөс таван, таван тэрбумыг авна гэж тойргийн гишүүдээс Засгийн газраа багагүй шантаажилсан нь бас л болсон явдал.

Төсвийн тухай шинэчилсэн хуульд зааснаар

  • Засгийн газар төсвийн төслийг жил бүрийн есдүгээр сарын 1-ний дотор УИХ-д өргөн мэдүүлэх,
  • Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дүгнэлтээ есдүгээр сарын 20-нд УИХ-д хүргүүлж, нийтэд мэдээлэх,
  • Төрийн аудитын төв байгууллага дүгнэлтээ есдүгээр сарын 25-нд УИХ-д хүргүүлж, нийтэд мэдээлэх үүрэгтэй.

Дээрх хуулийн хугацаанд улсын төсөвт хийсэн аудитын дүгнэлт аль эрт гарчихсан байсан. Хэрэвзээ тэр үеэс л төсвийн авлигатай тэмцсэн бол Засгийн газар төслөө буцаан авахад хүрэх байсныг үгүйсгэхгүй.

Гэхдээ урьдын адил УИХ-ын гишүүн Сангийн яамнаас оруулж ирсэн төслийг уншиж танилцалгүй шахам, нүдээ аниад батладаг байсантай харьцуулах юм бол парламентын ардчилалд дэвшил гарч ирж байна гэсэн үг.

Үндсэндээ, Монголын парламентын ардчилал жилээс жилд хумигдаж, З.Энхболдын үед парламентад бараг дарангуйлал тогтох шахсан юм даг. Түүнд таалагдаагүй шүүмжлэл хэлсэн гишүүдийн бүрэн эрхэнд халдах энүүхэнд, үг хэлэх эрх чөлөөг нь хүртэл хязгаарладаг байсан нь худлаа биш.

Г.Тэмүүлэн, Ж.Баярмаа, Б.Түвшин, Д.Энхтүвшин нарын  үйлдлийг парламентын 20 гаруй гишүүн ил дэмжсэн, цаана нь хэчнээн гишүүн далд дэмжсэнийг хэлэх боломжгүй. Гэхдээ тэдний энэ нөлөөлөл парламентын гишүүдэд улс төрийн урам, зориг өгсөн нь үнэний хувьтай.

Тэд намуудын болон бүлгийн нөлөөллөөс ангид улс төрийн акц хийж буй нь Монголын парламентад ардчилал бийг харуулсан үг-үйлдэл болно. Маш товчоор хэлэх юм бол, гадаад талдаа Монголын парламентын нэр хүндийг өсгөсөн гоё сурталчилгаа болж өглөө.

Энэхүү эсэргүүцэл, тэмцэл Монголын улс төрийг өөрчлөх эрвээхэйн нэг нөлөө болно. Жижиг өөрчлөлт заримдаа илүү том өөрчлөлт авчирдаг гэдэг. Сангийн сайд Б.Жавхлан цаашдаа тооны ард хулгай, луйвар нууж чадахгүй болж байна гэсэн үг. Парламентын танхимд бааварлаад суудаг байсан Б.Жавхлан сүүлдээ ил гарч ирэхээс эмээж байна гэдэг нь УИХ, Засгийн газар хоёр байр, байрандаа очиж байна.

Урьд нь парламентын толгой дээр Засгийн газар нь гараад суучихдаг байсан, УИХ нь  гүйцэтгэх засаглалынхаа утсан хүүхэлдэй төдий байж ирсэн.

Эрвээхэйн нөлөөллийн үр дүнд ирэх арванхоёрдугаар сард 2025 оны төсөвт тодотгол хийх нь тодорхой болсон. Татвар төлөгчдийн мөнгөөр кино үзүүлж, бяслаг шахах гэсэн Ч.Номин, Ц.Даваасүрэн хоёр эвгүйтвэл сандал суудлаа ч алдаж мэдэхээр байна.

Хамгийн гол нь хуучны улстөрчдөөс ялгаатай нь шинэ үеийнхэн улстөрчдөд хэн нэгэнд барьцаалагдах асуудал алга. Төрийн ордноос төрхөмдөө буцах вий гэсэн айдас ч алга. Тэр тусмаа “толгой хагаравч малгай дотроо” гэдэг МАН-ынхан хүртэл Засгийн газрынхаа бодлого, шийдвэрийг ил тод эсэргүүцдэг болсон байна.

Эцэст нь парламентад ардчилал, шударга ёс тогтож байж Монголд ардчилал, шударга ёсыг тогтооно. Юу үнэн, энэ үнэн.

Ж.ЭРХЭС

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-11 192.82.66.243

Дуурийн театрт Хунт Нүүр үзэх гээд билет олдоггүй шдээ, Төр Үзүүлэх үзүүлбэргүй байж юун Ваучер тараана гэд байгааг ойлгохгүй бна……….

Avatar

Иргэн 2024-11-11 202.126.88.195

Үндсэн Хуулийн хууль бус нэмэлт өөрчлөлтийг хүчингүй болгож жагсаалтаар сонгогдсон гишүүдийг жагсаалтаар нь огцруулах хэрэгтэй !!!!

Avatar

Нэргүй 2024-11-11 66.181.182.191

Zasgiin gazart Ordnii setguulchid Hudaldan Daan gj Unen yum bnoo

Avatar

Нэргүй 2024-11-11 66.181.177.29

дансыг зайлуул…одоо болсон
Лхагважавыг энэ тэнэгүүд хажуудаа авч
ажиллуул ерөнхий сайд болсон яадаг юм

Avatar

Нэргүй 2024-11-11 66.181.185.166

юун ч сүртэй юм бичдэгий яасан яасан ч гэнэ үү ккк

Avatar

Тогоо 2024-11-11 103.57.94.36

Би нэг юм ЕӨӨР ойлгохгүй юм. Манай монгол улс засгийн газаргүй байна уу, эсвэл парламент гүй байна уу. надад тал еэвэн шиг санагдаад болдоггүй ээ.

Avatar

Нэргүй 2024-11-11 103.71.100.50

МАН тэр Лхагважавын НИЙТИЙН САНХҮҮ гэх ойлголтоо Үндсэн хуулиндаа оруулаачээ.

Avatar

Нэргүй 2024-11-11 66.181.160.115

МСэС бол орчин цагийн Монголын эзэн Чингис хаан юмаа даа. Эсхүл сахал Э-ийн хойд дүр үү ккккк

Avatar

Нэргүй 2024-11-11 202.9.46.224

БЯСЛАГ БОЛ ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ. ЕВРОПТ БОЛ ХЭДЭН ҮЕ ДАМЖААД ГЭР БҮЛИЙН УЛАМЖЛАЛТ АРГААР ХИЙГЭЭД БОЛООД БАЙДАГ БҮТЭЭГДЭХҮҮН. ЗААВАЛ ҮЙЛДВЭР БАРИХ ХЭРЭГТЭЙ ЮУ. АЙЛЫН АВГАЙ БҮР Л МОНГОЛ БЯСЛАГАА ШАХАЖ Л БАЙГАА. МОЦАРЕЛЛА ЭНЭ ТЭР ХИЙМЭЭР БАЙГАА БОЛ СУРГАЛТ ХИЙГЭЭД ДАДЛАГЖААД СУРЧИЖ БОЛОХ БУСУУ ҮҮНД 20 ТЭРБУМ ОРОХУУ ДАА . ЕР НЬ ХӨВСГӨЛИЙНХЭН ЭНЭ ХҮНЭЭСЭЭ САЛАХ БОЛООГҮЙ ЮУ ? ГАЙХААД БАЙХЫН

Avatar

Нэргүй 2024-11-11 66.181.187.17

МАН ын топ өлөнгүүдийн бичсэн зохиол байвал яах уу.

Avatar

Нэргүй 2024-11-11 180.149.67.118

шИНЭ ГИШҮҮД АРД ТҮМЭНД БИШ ГЭХЭД УЧИР МЭДЭХ ХҮМҮҮСТ УРАМ ӨГЛӨӨ ДӨӨ АРГАГҮЙ

Avatar

МИНИЙ БОДОЛ 2024-11-11 202.179.27.114

ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ САЙН САЙХАНД ХҮРГЭХ НЬ НЭГЭНТ ЭРГЭЛТЭЭТЭЙ БОЛСОН ТУЛ НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙГ БУЦААХ… МӨН ҮНДСЭН ХУУЛИНДАА ДАВХАР ДЭЭЛ ӨМСӨХИЙГ ХОРИГЛООД ЗОГСОХГҮЙ… УЛСТӨРИЙН б****л … ЗАВААН НАМУУД НЭГДЭЖ ЗАСАГ БАРИХИЙГ ХОРИГЛОМООР …. ХЭДХЭН ДАРГЫН ҮЗЭМЖЭЭР, ТЭДНИЙ ДУР ЗОРГООР УЛСТӨРИЙН АШИГ ХАРСАН ПАНЗ ХИЙХ БОЛОМЖИЙГ ХААЖ ХЯЗГААРЛАЖ ХАЗААРЛАХ …

Avatar

Нэргүй 2024-11-11 66.181.189.25

🤣🤣🤣🤣🤣🤣🤣🤣

Avatar

Зочин 2024-11-11 103.212.162.97

Дотоод ардчилал бий болж байгаа бол болждээ. ЗГ ын тэргүүний нүүдэл шүү дээ энэ үйл явдалууд

Avatar

Нэргүй 2024-11-11 66.181.176.134

Оюун-Эрдэнэ гүйлгээ ухаантай боловч хүн нь зөөлөн алсын ухаан муутай Жавхлан,Хүрэлбаатар нарын ам мэхэнд унах нь амархан хүн юм

Avatar

Нэргүй 2024-11-11 66.181.190.16

үхсэн ацны чинь гүйлгээ ухаан …хорвоогийн мал харчихаад ингэж дүгнээд сууж ч байх гэж..Чи кино үзэхдээ нэг тэмдэглэл хөтлөөд үзнэ үү

Avatar

Нэргүй 2024-11-11 66.181.189.25

яг үнэн

Avatar

Нэргүй 2024-11-11 103.212.118.42

УИХ-ын гишүүдийн 80% нь шинэ гишүүд болсон гэж сонссон. Шинэ гишүүд дотор үнэхээр эх орноо гэсэн сэтгэлтэй, зөв хүмүүжилтэй хүмүүс байгаа нь хамгийн үнэт зүйл!!! Урьд нь гишүүд бараг бүгд бэртэгчин царайлаад Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын дохио зангаагаар явдаг байсан ү****ц байдал өөрчлөгдөөсэй!!! За тэр 10% Даваасүрэн татвар төлөгчдийн мөнгөөр нутагтаа ко-ко авах юм хийх гэж байгаа нь арай ч дэндэж байна шүү!!! 2028 онд дахин сонгогдох санаатай??

Avatar

Нэргүй 2024-11-11 66.181.190.84

Ганзоригийн Тэмүүлэн гэж төсвөөс, төрөөс төрсөн тэрбумтан байна. Эцэг Ганзориг нь Эрдэнэт үйлдвэрийг олон жил удирдаж их ч идэж ууж хагартлаа баяжсан хулгайч. Улсаасаа хулгай хийж баяжсан хулгайч чинь хүч ороод одоо далд зорилготой жүжиг тоглож сууна. Дараа нь өнөөдөр хулгай хийж суугаа Номин, Даваасүрэн 2 ч гэсэн нэг л өдөр хөгжмөө захиалья гээд суух байх.

Avatar

Нэргүй 2024-11-11 103.212.118.42

Сталины дэглэм эцэг, эхийнх нь гэмт хэрэгт хүүхдийг нь давхар буруутгаж хэлмэгдүүлдэг байсан!! Энэ бандийн аав нь гэмт хэрэгтэн байж болох ч хүүд нь хамаарах ёсгүй!!!

Avatar

зочин 2024-11-11 124.158.104.163

эрвээхэй ч болдоо

Avatar

Нэргүй 2024-11-11 202.9.40.119

Энхтүвшин гэж попорсон нөхөр байна. ерөнхий сайд ямар шалгуураар энэ хүнийг намын жагсаалтаар УИХ-д оруулж ирсэн нь сонин байна. Оюун-Эрдэнэ нь Энхтүвшинд барьцаалагдсан байх гэж хардаж байна. Тийм ч учраас Энхтүвшин намынх нь эсрэг яваад байна. Оюун-Эрдэнэ бол хүн таних тал дээр муу бололтой. Бас Анар гэдэг гишүүн Ерөнхий сайдаа Хятадтай гэрээ хийлээ гээд шүүмжлээд уурлаад байна. Тийм эрх байдаг юмуу. УИХ-ын гишүүн Ерөнхий сайдын ажлыг заана гэж ч байхгүй байхаа.

Avatar

Нэргүй 2024-11-11 202.21.111.198

ih zuv poprood bgaa shuu, Oyun-Erdene harin ih zuv humuus songoson bn. Uuriinh esreg ch gesen iim humuus gargana gedeg zorig shuu!!!

Avatar

Нэргүй 2024-11-11 103.212.118.42

Үнэнийг хэлэх – Попрох хоёрын ялгаа нь юундаа байдгийг чи мэдэх үү??? Наад захын юм мэдэхгүй байж нүдээ аниад шүлсээ тургиад байх хэрэггүй!!!

Avatar

Нэргүй 2024-11-11 66.181.190.16

ерөнхий сайд аа ч хат даа. Хорвоогийн мулгуу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж