Украины арми Ням гаригийн өглөө Москва руу 34 дроноор халдсаныг ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдлээ. Оросын нийт таван бүс нутагт ойролцоогоор 70 дроноор халдсанаас 34 нь Москва муж дээгүүр ниссэн аж. Москвагаас гадна Брянск, Орел, Калуга, Курск, Тула мужуудын дээгүүр Украины нисгэгчгүй нисэх онгоцуудыг саатуулсан байна. Халдлагын улмаас Москвагийн Домодедово, Жуковский нисэх буудлуудыг түр хугацаанд хааж, эргэн нээжээ.
Яамны мэдэгдэлд "Москвагийн цагаар өглөөний 07:00-10:00 цагийн хооронд Оросын нутаг дэвсгэрт байрлах объектын эсрэг дроны халдлага үйлдэх гэснийг таслан зогсоолоо" гэжээ.
Өмнө нь Москва руу нисгэгчгүй онгоцоор хийсэн хамгийн том халдлага есдүгээр сард болсон. Энэ үеэр ОХУ-ын Агаарын довтолгооноос хамгаалах систем 20-оос доошгүй довтолгооны дроныг устгажээ. Мөн Москвагийн дөрвөн нисэх онгоцны буудлын гурав нь зургаан цаг гаруй хугацаанд хаагдаж, бараг 50 гаруй нислэгийн чиглэл өөрчлөгдсөн байна.
ОХУ-ын арми ч бас Украин руу 145 шахед болон довтолгооны бусад дроноор халдсаныг мөн өдрийн өглөө Зеленский "Х" платформдоо мэдэгджээ. ОХУ долоо хоногийн турш удирдлагатай 800 бөмбөг, довтолгооны 600 дрон, 20 гаруй янз бүрийн пуужингаар Украинд халдсан байна.
Шахед дронууд нь хямд өртөгтэй, нэг талын довтолгооны дрон юм. "Галла тэгээд март" гэсэн үгээр шахед дроныг тодорхойлдог бөгөөд нислэгийн замыг нь програмчилсаны дараа зорилтот бүс рүү бие даан нисдэг аж.
3,548.92






















































Холбоотой мэдээ